Thursday, March 6, 2014

Харж дурладаггүй биз?

      Аск.фм дээр асуулт ирсэн байлаа.  Хэр хурдан дурлаж,  хэр хурдан больдог вэ?
 Эхний нэг секундэд дурлаад, дараагийн секундэд больдог гэж хариулсан л даа.

      10 жил энтэрт байхад нөгөө ангийн хөөрхөн хүүг хараад л дурлачихна шүү дээ. Тэгээд л 7 хоногт ганц,  хоёр таараад, наашаа хараад инээчихвэл бүр байхгүй ээ, тэнгэрт ниснэ. Тэрнийгээ гоёоор зүүдлээд л, надруу харсан гэж ирээд л найз охидууддаа ярина. Яг үнэндээ зүгээр коридорт явахдаа эргэн тойрноо хараад л явж байхад нь  таарчихсан байхгүй юу хэхэ.Чи гудманд алхахдаа орчноо хардаг шиг л.

     Угтаа ямар хүн гэдгийг нь танилгүй зүгээр л хэдэн сараар бодоод, төсөөлөөд хажуугаар нь гарахдаа ичиж, улайгаад л яваад байна. Яг ингээд хэдэн сар өнгөрч чамайг мөрөөдөх хооронд тэр хүний амьдрал тэнд буцалж байна. Чи гэдэг хүний ямар ч нөлөөгүй, оролцоогүй, чaмайг харж байгааг мэдэх ч үгүй. Инээдтэй байгаа биз. Маргаангүй царай харсан дурлал.

    Энэ дурлал их гоё сэтгэлийг нэг хэсэгтээ л баярлуулна. Харин яг үнэндээ бодит биш. Юу бодит харилцаа вэ гэвэл чиний нэг ширээний хүү, танай ангийхан, гэр бүл, чамтай өдөр тутам харьцдаг тэр хүмүүс. Танихгүй хүний царайг сэтгэлдээ бодож, амьдралаа мэт төсөөлөн явах гэдэг яг юу гэсэн ч үгийн хэхэ.

    Одоо бол хараад сайхан залуу байнаа л гээд өнгөрнө. Ардаа амьдралтай хүн рүү нүдээ унагаж мангартаж яаваа ч юм билүү. Хөөрхий амархан гунддаг сэтгэлээ дэмий хүний царайгаар харангадуулах хэрэг гараа ч билүү.

Зүгээр л хоромхон зуурын өнгөнд сэтгэлээ бүү өгөө л гэж.


Л.Энхжин 

No comments:

Post a Comment

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...