Friday, November 25, 2016

Солонгос DJ Enji

      Ер нь гадаад явсан хүн болгон тэгж их байнга жаргаж, цэнгэж байгаад ирдэггүй. Сурахаар явсан нэгэн нь шинэ хэл дээр хичээлээ ойлгох гэж, шинэ соёлд дасах гэж нилээн удна. Ганцаараа бол удалгүй ганцаардаж Монголоороо зүгээр бараг мэндлэх хүн олдвол баярлана. Солонгост ажиллаж буй хүмүүс бол үнэхээр хөдөлмөрч хүмүүс. Ард үлдсэн гэр орноо бодож л тэнд удаан тэсдэг байх. Энд байгаа хүүхэд нь шинэ хувцас, утас нэхээд л сууна. Яааж ажил хийдгийг мэдэх бишдээ. Аргагүй. Би бол долоо хоног ажиллаад “Ээ Монгол минь” гэсэн хүн.
      Эхлээд очоод танил айл бараадаад л бас хөөрхөн хэд хоночихно. Тэгээд л айлд бас удаж болохгүй, байсан мөнгөө зардалдаа өгсөн хүн ажил хайгаад л танил найз дээрээ очвоо. Бас гадагшаа явсных шоппинг хиймээр байнашд хэхэ. Ажил өгдөг газрыг “Самушил” гэнэ. Ихэвчлэн ажиллах визгүй улс улсын гарууд. Тэнд төгссөн дипломтой биш бидэн шиг хүмүүст хотын оффис ажил олдох биш, DJ хийгээл, шалаа л угаана. Тэгээд тэр ажлаа авах гэж бараг алаан болно. /хамгийн түрүүнд очсон хүн нь ажилтай үүрийн 5 цагт босоод ажил өгдөг газар Ажилд явуулаасай гээд л горьдож сууна. Хэл муутай бол бас олигтой ажил олдохгүй. Тэгээд л дуудвал Яв гэсэн зүгт нь явна. Үйлдвэрт шошго наана, аяга угаана, шал арчна, хог цэвэрлэнэ. Очоод зүгээр үг дуугүй хэлснийг нь хийгээл, загнасан ч за гээл, инээсэн ч за гээд л. Ажиллах визгүй очсон хүмүүс бол бүр харцаар хөдлөнө. Баригдаж болохгүй. Хэцүүрээд явчихав уудаа. Гайгүй байгаа.
    12 цаг тасралтгүй аяга таваг угаана гэдэг бол тоглоом биш л дээ. Удаан зогсоод хөл өвднө. Гэртээ бол бараг ганц аяган дээр би, чи дээрээ тулаал даам биздээ. Тэнд бол үг дуугүйл хэдэн мянган аяга өдөржин угаана. Дараагийн ажлаа олохын тулд дунд нь хамаагүй их амарч болохгүй. Тэгж харагдаж болохгүй. Самушилд хэлж орхино. За тэгээд гадаадад ажиллаж байгаа нэгнээ сайн хайрлаж байгаарай. Жаргаж, зугаацаж ирдэггүй юм шдээ. Их л хөлсөө урсгана. Хаад нэг амралтаар Сөүлийн төв орно. Тэр нь 2,3 цаг аутобус, метро дамжиж очно. Үхтлээ ажилласан мөнгөөрөө авсан хоол, нэг цамц ямар үнэ цэнэтэй санагдна гээч. Мөнгөтэй бол зугаацах юм нь их газар тэгээд тоглоомын парк орж, жуулчдын очдог газруудыг үзэж нүд тайлах бол хамгийн бэст хэсэг. Зүгээр гоё яавахыг хүссэн газартаа явж, үзэхийг хүссэнээ үзэх хэрэгтэй. Гол нь түүнийхээ төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Гэхдээ тэгээл хүний л амьдралшдээ. Сэмбий байх хэрэгтэй. Юу гэсэн ч үгийн.


Monday, September 19, 2016

#шүлэг4

Салхинд дурлалаа үргээн хийсгэе
Сэвэлзэх нь сэтгэлийг минь чамд дайг
Санааны гунигаа түүнтэй би явуулья
Сэрүүн шөнийн салхинаа хамтдаа нисэн одог
Салаалан одох замын уулзварт төгсье
Сэтгэлд эзэнгүй дурсамжаа тэрлэн үлдье



Sunday, May 15, 2016

Арслантай гүүрний дуртгал (богино өгүүллэг)

2016.05.16 – өдрийн дуртгал

Өнөөдөр гадаа халуун нар ээсэн сайхан дулаан өдөр байна. Урждархан л цас орсон санагдна. Хар бараан хувцасласан би хүйтний жавраас айсан шиг зузаавтар хувцаслаж орхижээ. Ээсэн нарлуу сурсан зангаараа инээмсэглээд "Сайхан өдөр болноо" гэж өөртөө хэлээд , ажилдаа хоцорчихвий гэж хурдан хурдан алхална. Арслантай гүүрний хажуугаар өнгөрч байхдаа, нарийхан урсах голын дэргэд гуниглангуй харцаар голруу харан тамхилан зогсох залууг харлаа. Хөөрхий энэ амьдралын юу нь тийм хэцүү санагдаа юм бол... Урдхан талд хоёр бүсгүй алхална. Үсээ ороож, даашинз өмсчээ. Нэг нь нөгөөгөө түшин доголон алхана. Эмэгтэйчүүд бид байнга өмсдөггүй өндөр өсгийт өмсхөөрөө яг ингэдэгдээ гэж бодоод дотроо инээд хүрлээ. Түшээд авмаар санагддаг болхоор бүсгүй та өндөр өсгийт өмсөж байгаарай гэж хаа нэгтээ уншсан санагдана.

Тэгээд гүүрэн дээгүүр алхаж дөнгөж өнгөрхөд гүүрний төгсгөлд жижиг сажиг чихэр, бохь зардаг ах найзтайгаа печень идэн сууж байна. Байнга гадаа суудаг болхоор нуур нь эрт борлож, олон жилийн амьдралын мөр болох гүн үрчлээсүүд духанд нь суужээ. Энэ хоёр өнөөдөр ингээд инээлдэн суугаа энэ мөч нь жаргалтай байгаа байхдаа. Сонин шүү хүний амьдрал. Яг ижилхэн зам дээр алхаж, яг ижилхэн хотод амьдарч байгаа атлаа өөр өөрийн амьдралтай, тэр нь өөр өөрийн өнгөтэй. Зам дээр алхах хүн бүр миний амьдардаг хотын өнгийг бүтээдэг. Бүгд л өөрсдийн амьдралтай, жаргалын хэмжүүртэй, тэрэндээ хүрэх хүсэл тэмүүлэлтэй.......Явж байгаад би түүнийхээ тухай гэнэт саналаа. Дулаахан мэдрэмж төрүүлдэг. Бодох тусам байнга инээмсэглэл дүүрэн дурсамж л санаанд буудаг нэг хүн байдаг юм. Хамтдаа явж байсан газар бүрээрээ дахин дахин алхах бүртээ түүнийгээ л бодож инээмсэглэдэг юм......... Инээмсэглэн цааш алхлаа.

Л. Энхжин

Friday, April 22, 2016

Хэцүү сонголт шүү лол

Хос хоёр удаан хугацаанд хамт байх үндэс нь биеийн биш сэтгэлийн нэгдэл байх. Хичнээн хэн нэгэн хажууд байгаад сэтгэл гаргаад байгааг харж байгаа ч чи түүнийг жаахан ч үнэлэхгүй байх үе бий. Харин чиний сэтгэлдээ тээдэг хүн ганц мессеж бичихэд л баярладаг биздээ. Ингээд хархаар тэнэг ч юм шиг. Бид өөртөө сайн байгаа хүнтэй хамт байх хэрэгтэй атал яагаад ийм тэнэг байдаг юм бол. Эмэгтэй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэж ярьдаг нь эр нөхрийн байгаа байдлын сүүдэр эмэгтэй хүн болдог учраас, түүнийгээ дагаж амьдардаг учраас байж мэдэх юм.


Ихэвчлэн эмэгтэйчүүд бид муу залууд илүү сэтгэл татагддаг, угийн л хүүхнүүдтэй яриад сурчихсан, хүссэн үгийг нь хэлээд сурчихсан, гэхдээ тэрнийг нь өгдөг хэрнээ илүү сайхныг харахдаа эхнийхдээ сэтгэл нь тогтодгүй тэр залуугийн гэнэт холдох цааргалах шалтгааныг нь өөрөөсөө боллоо хэмээн эмэгтэйчүүд боддог. Эмэгтэй хүн амархан дасдаг. Гэхдээ хүн хүнийг мартуулдаг. Хэрвээ сэтгэл нь чамд зуун хувь биш л бол эрэгтэй хүн эмэгтэй хүний хажууд удаан байхгүй. Тийм л үнэнийг хүлээн зөвшөөрхөд хэцүү байдаг. Тийм учраас хүн болгоны хүссэн хүн болж хувирсан залууд биш, чамайг хайрлаж, халамжилдаг, цаг гаргадаг залуу илүү хань болдгийг санаарай. Бид анхаарал татах гэж биш, хайрлагдаж амьдрах ёстой юм шүүдээ. 



Thursday, April 7, 2016

How do you know he is wrong or the right?

Surely, there is no definite ways or things that you can follow. But, I wanna say that you must follow your heart. Some relationship doesn’t work no matter how much you give your effort or give your heart. That means it is now gonna work anyways. 

Seeing through some relationships and some friendships, why you should  be less happy when you are in a relationship than you were alone. That is the something that says this relationship is not working. We have to accept it for ourselves I guess. I know it is hard, girls.

Do not regret your failed relationships because they make you realize better guys. There is a time that you believe a wrong to be right and goes after him. Then it  destroys you frustrates you and starts eating you from inside and then outside. If the guy leaves you, let him leave you, Leave him. If the guy takes care of you, let him care for you. You need a caring guy when you need him, you need humble guy when your are angry with, you need a listener guy when you want to talk your stuff, you need a guy who can hug you when you need, you need a guy who kisses you softly that makes you calmer. 

Even there is money; it only can buy you some good meal, brand clothes or expensive car but not the person’s heart. Your body follows your heart. You cannot be with someone with your body for money and not giving your heart. Your heart will be hurt that time. 

After all, if you are not happy then give yourself a braveness to leave the guy because if you don’t let him go, the right guy cannot come to you. There should be a one place for one guy. 

These are the words from spring or the cold spring wind that makes me feeling emotional. Have a good day then. Believe that you must be happier with the right guy when you were alone. Hope, you know that being alone and being lonely are totally different stuff.

From windy spring days

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...