Thursday, October 15, 2015

Та Стив Жобс-ыг өргөмөл хүү гэдгийг мэдэх үү ? #орчуулга_1


Танд I-phone, Ipad, Ipod байгаа юу? Тэгвэл та эдгээрийг зохион бүээгч Стив Жобс-ын талаар хэр их мэдэх вэ?

        Steve Jobs-ын уг гаралын талаар асуухад тэрээр “1955.02.24нд эх дэлхий дээр, АНУ-гийн Сан Франциско хотод төрсөн” гэжээ. Түүүнийг төрөхөд нь Paul болон Clara Jobs нар өргөж авчээ. Түүний төрсөн эхийг Joanna Schieble гэдэг (сүүлд нь хэл ярианы согогийн эмчээр ажиллаж байсан). Түүний төрсөн эцэг Jandali Abdulfattah Сири хүн байсан бөгөөд сүүлд улс төрийн шинжлэх ухааны багш байсан. Түүний эцэг эх Висконсины их сургуульд баклаврын дараах сургалтанд сууж байхдаа учирчээ. Jobs өөрийн хувийн амьдралыг төдийлөн хүмүүст яридаггүй байсан ч нас барахынхаа өмнө өөрийн намтар бичээчидээ ярьжээ.

       Түүний төрсөн ээжийн эцэг эх католик шашинтай Герман хүмүүс байжээ. Харин аав нь баян Сири айлаас гаралтай байв. Jandali хадам эцгээ “дарангуйлагч” хэмээн нэрлэж байв. Учир нь тэр охиноо араб хүнтэй гэрлэвэл эцэг, үрийн холбоогоо таслана хэмээн сүрдүүлжээ. Дөнгөж 23-тай байсан бас сургуулиа төгсөөгүй байсан учраас тэд хүүхдээ төрсөн даруйд нь үрчлүүлэхээр шийджээ.

       Хадам эцэг нь Jandali- д ч мэдэгдэлгүйгээр хүүг нь Сан Франциско руу авч явжээ. Тэрээр “Хэрвээ хүүхдийн ирээдүйг зөвхөн би шийдэх эрхтэй байсан бол өөртөө авч үлдэх байсан. Гэхдээ би Shieble-ийн үгийг дагасан” гэж хэлсэн байна. Shieble эх баригч эмчид Jobs-ийг өргүүлэх айл боловсрол сайтай айл байх ёстой гэж захижээ. Нэгэн хуульчийн гэр бүл түүнийг үрчилж авхаар тохиролцсон байж. Харин хүү төрөхөд, тэд охинтой болохыг хүсч байсан гээд саналаа татан авчээ. Жагсаалтын 2т Жобс-ыг өргөж авсан эцэг эх болох Паул Жобс болон Клара Жобс нар байв. Паул ажилчин ангийн иргэн бөгөөд 10 жилээ дүүргээгүй машинист харин Клара их сургуулиа дүүргээгүй байв.

Эх сурвалж: Steve Jobs, American Genius, by Amanda Ziller , 5,6 тал



Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...