Monday, March 10, 2014

Лайк

     Үзэл бодлынхоо төлөө хүндлэгдэж, олноор дэмжигдэнэ гэдэг бахархууштай.Жиргээчдийн хуудас, нүүр номонд олон олон дагагчтай, фэнтэй хүмүүс байна. Нэг зургаа оруулахад нь, ганцхан өгүүлбэр бичихэд нь л хэдэн зуун, мянган лайк өгдөг. Эдгээр хүмүүст ямар нэг зүйлийг яг голыг нь олоод хэлснээс нь гадна, өөрийнхөөрөө байж, өөрийн бодолдоо бат зогсдог чанарт нь бас лайк өгдөг байх.

Зарим хүн олон лайктай охин, залууд дурладаг юм шиг. Олны нүдний өмнө байх тэдний амьдралын өнгөний цаана нэг мөчийн зөв зогсолт, поз, цагаа олсон өгүүлбэр байдаг. Тэнд тэр хүн байдаггүй, түүний үзэл бодол, зураг л байдаг.

Олон цагийг интернэт ертөнцөд өнгөрүүлээд ирэхээр тэр нь бодит амьдралаас ялгагдахаа байдаг юм шиг байна л даа ер нь. Гэхдээ энд түр зогсоод нэг бодоё. Сэтгэл чинь нтернэт ертөнцийн пост-нд дурласан уу? Бодит хүнд дурласан уу?

Буруу ярьсан бол уучилж болгоогоорой. Энэ зүгээр л нэгэн мөчийн бодлын уяаны нэг үзүүр байлаа энтэр.


Л.Энхжин

No comments:

Post a Comment

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...