Sunday, June 16, 2019

Сайн дурын ажил хийхийн нэг давуу тал энэ гэж боддог.

Ротаракт гэдэг гэр бүлд ороод бараг 4 дэх жил нь болох гэж байна. Бид үүнийг гэр бүл гэж нэрлэдэг. Учир нь тэнд бид олон цагийг хамтдаа өнгөрүүлж, хамтдаа нийгэмд тустай үйлс хийж, хамтдаа хөгждөг. Энэ жил Ротари олон улсын конвеншн Германы Хамбург хотод болсон. Хуралд оролцохоос гадна, бусад ротаракт клубүүдэд өөрсдийгөө танилцуулах, Монголыг төлөөлөх, аялах төлөвлөгөө гаргасан. Маш гоё, маш завгүй, их зүйл сурсан, үзсэн хоорондоо хөгжилдсөн, маргалдсан, ядарсан, баярласан, заримдаа хэцүү санагдсан олон өдрүүдийг хамтдаа давсан. Хүн олон дунд байх нийгэмших гэдэг маш том чадвар байдаг. Олны дунд би гэж цойлох нь зохимжгүй харагддаг. Заримдаа би ингэвэл гоё ч олноо дагах шаардлага гардаг. Сайн дурын ажил хийхийн нэг давуу тал энэ гэж боддог. Бас олон дунд би ямар жижиг вэ гэдгээ, хол аялах тусам би ямар өчүүхэн бэ гэдгээ мэдэрдэг. Замд ядарсан ч зургаа авхуулахаас өмнө нүүрний будгаа янзлаад, хувцасаа солиод авхуулах үе олон байсан. Мэдээж аялал гоё байсан гэхдээ өлсөх, даарах, хонох газаргүй болох, хүйтэн хоол олон хоног идэх, сайхан, муухай ааштай хүмүүстэй таарах, буудлын өрөө тансаг, тухтай, гал тогоотой байхаас гадна хүйтэн, халуун усгүй, ус буцалгагчгүй, жижигхэн, хулганатай байх ч үеүүд байсан. Амьдрал бол аялал энэ бүхэн бидний аяллыг бий болгосон. Зээл тавиад аялалд явсан. Цалингүй чөлөө авсан. Баян харагддаг мөртлөө зээлтэй хүмүүс шиг л явлаа. Зээл авсандаа харамсаагүй учир нь олж авсан туршлага мэдрэмж нь чухал байсан. Юм бүхэн харагдаж байгаа шигээ  хэт хээнцэр, бас муухай байдаггүй. Би мэдээж миний өнцгөөс бичих ч аялалын постууд айсуй. 

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...