Thursday, June 15, 2017

Би+Чи=Бид Би+Чи= Би Чи

      Харилцаанд ямар ч жор байдаггүй юм шиг. Гэхдээ хамгийн гол нь тэр хоёр хүн хамт байхаа тухтай, жаргалтай байх ёстой. “Ганцаараа муу явахыг хэн ч чадна шдээ” гэж Амбасэлмаа гуайн хэлсэн шиг нээрээ л ганцаараа байхад болоод байсан юм чинь уг нь дахиад нэг хүн нэмэгдхээр илүү жаргалтай л болох ёстой юм шиг.
      Нэг найз маань надад хэлсэн юм лдаа. Хүн хайртай хүнтэйгээ биш, тохирсон хүнтэйгээ суудаг юмаа гэж. Эргээд бодохнээ тэр нь их үнэн үг шиг санагдах. Хэн нэгэнд хэт хайртай болох үедээ бид нөгөө хүндээ таалагдхын тулд “Би” гэдэг хүнээ алдаж эхэлдэг. Мэдээж хайртай байж хамт амьдрана лдаа. Гэхдээ тэр хүчтэй хайр гэх мэдрэмж нь хэтэрхий хичээж, хэтэрхий өөрийгөө золиослох, өөрийн хүсэл сонирхлыг хойш тавих үед харилцааны тэгш байдал алдагдаж нэг нь хэт гомдолтой, нэг нь зүгээр л залхсан байх тохиолдол гардаг боловуу. Та хэт өгснийхаа хэрээр авахыг хүснэ, харин түүнийгээ эргээд авч чадахгүй бол уур хүрнэ. Тэрнээс гадна өөрийн сонирхол, өөрийн би гэх орон зайг алдаад удсаны эцэст, хүн л юм хойно, өөрийн хүсдэг зүйлсийг нэг өдөр хийхийг хүснэ. Харин энэ хооронд нөгөө таныг бүрэн таниж чадаагүй байсан хүн “Чи хэзээ ийм байсан юм бэ” гэж гайхна. Тэгэхээр эхнээсээ л би бигээрээ, чи чигээрээ байж, нээлттэй байх ёстой юм шиг. Хэт хичээж байгаад сул талаа харуулж нөгөө хүнээ сэтгэлээр унагаж байснаас, эхнээсээ бигээрээ байж хүлээн зөвшөөрөгдвөл тэр харилцаа удаан үргэлжлэх мэт. 
      Болзоонд хамтдаа яваад цагийг хамтдаа зугаатай өнгөрөөж болно, хэсэг хугацааны дараа хүмүүсийн дотоод би илүү гарч ирдэг, энэ үед ойголцоод давж бие биенээ хүлээн зөвшөөрвөл тэр харилцаа бат бөх байх боловуу. Мэдээж дотоод би минь нөгөө хүнд таалагдахгүй, тохирохгүй бол зүгээр л тохирихгүйгээ хүлээн зөвшөөрөх нь зөв байх. Харилцааг аврахын тулд та зарим зүйлсээ засч, сайнаар өөрчлөгдөж болно. Зүгээр л өөрийн Би-г л гээж болохгүй мэт. Харилцаанд миний гэх орон зай, тэр хүнтэй хамт өнгөрүүлэх орон зай хоёул байж гэмээнэ зөв мэт. 
Зүгээр миний бодол шүү. Би нь хувийн сонирхол, итгэл үнэмшил, үзэл бодол, хобби, дуртай зүйл, хүсэл мөрөөдөл эмордог үе гэх мэт зүйлс хаха.


Sunday, June 11, 2017

Диплом

     Хүн юутай ч их сургуульд орсон бол дуусгах л хэрэгтэй. Сургуулиа дуусгахгүй бол амьдрал дээр бусад зүйлсийг ч замаас нь хаяж мэдэх юм. Тэр дипломыг сайн дүнтэй ч , муу дүнтэй ч авах нь чухал. Энэ яахав нэг хоёр нүүр дүнтэй цаас биш л дээ. Энэ таныг 4 жил их сургуульд суусныг илтгэхээс гадна, төгссөний дараах таны амьдралын өдрүүдэд бэлтгэх үе байдаг. Ангийхантайгаа нөхөрлөх, олон нийттэй хамт байх, багш, захиралтай харилцаж сурах, нийтийн дунд биеэ авч явах, хэнтэй нийлж хэн болох гээд л чамайг чи ч мэдээгүй байхад төлөвшүүлсэн өдрүүд.


     Хүмүүс сургуулиа А,B,C,D янз бүрийн л дипломтой төгсдөг. "Дүн" Бидний амьдралыг тодорхойлдоггүй, гэхдээ хэрэгтэй байдаг. Ажил дээр гарах үед хувь хүн чинь хэн бэ? Хэрхэн олон нийттэй харилцдаг, нийцтэй байдаг вэ? Хэрхэн манлайлах эсвэл гүйцэтгэх чадвартай вэ?гэх мэт хувь хүний чанарууд бас чухал байдаг. Үнэхээр А дипломтой атлаа , хувь хүний хувьд доголдолтой бол ажилд удаан тогтохгүй. Учир нь тэр нийгэмшээгүй. Диплом таны ажилд орох шалгуурын хамгийн эхнийх нь боловч хамгийн чухал нь биш юм. Гэхдээ түүнийг гартаа атгах нь таны цаашдын ажил хөдөлмөрийн гарааны эхлэл цэг юм.

Tuesday, June 6, 2017

Нийгмээс өөрийгөө гадуурхагчид

     Энэ одоо манай монголчуудын нийтлэг ичих соёлоос үүдэлтэй юу. Эсвэл би тийм ичих нүүргүй юу мэдэхгүй л дээ. Тэд өөр өөрсдийгөө нийгмээс тусгаарладаг. Өөрсдөөсөө болоод нэг л хөдөлж өгдөггүй мөртлөө, бусад өөрийг нь хөдөлгөөсэй гэж найддаг. Ажил гэр, Ажил сургуулийн хооронд явсаар өөр юм хиймээр, явмаар байдаг. Яг явах болохоор ичээд явж өгдөггүй. Өөрийн чинь өмнөөс өөр хэн ч явахгүй шдээ.

     Англи хэлээ сайжруулж ярианы клубт суумаар байгаа хэрнээ яг явах болхоор “Чи хамт явахуу? Ганцаараа яаж явахын ичээд байна” гэдэг. Сайн дурын ажил хиймээр байна. Чи ямар гоёын бэ гэсэн хэрнээ яг ирэх болхоор “харидаг юм уу эсвэл намайг хүмүүс юу гэж бодох” бол гэж асуудаг. Хүн чамайг хүн байна л гэж харна. Мангас л гэж харахгүй нь лавтай. Сонирхлоороо хүмүүс уулзаад яваандаа найзалж нөхөрлөдөг. Ганц уулзалтанд явахын хооронд хэрэггүй зүйлсээр толгойгоо дүүргэж өөрсдөө хойш суудаг. намайг юу гэж бодох бол олигтой хувцас байгүйшдээ, би юу гэж ярихын бэ? гэсэн бодлуудаар өөрийгөө хөгжүүлэх, хүсч байсан зүйлдээ явах боломжоо хаадаг. Хэнээс ч юунаас ч ичээд байдаг юм бүү мэд. Нэг л их өөрөөсөө ичсэн хүмүүс. Тэр зан нь тэгээд хэнд ч хэрэгтэй юм бүү мэд.

Л. Энхжин

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...