Sunday, February 16, 2014

Хятдын Унтлагын автобус, Мантуун бууз 2 гоё :))

2 найз маань ажлаар Бээжин орох болоод газраар явцгаая хамтдаа, хамгийн хямд зардлаар гээд Бээжингийн зүг хүлгийн жолоо залсан юм. Вагоноор явахдаа хүртэл хамгийн хямдханаар нь, опшигоор явсан хэхэ. Замын үүд ороод тэндээс автобусаар хил даваад Эрээн ороод, цаашаа Бээжин ордог унтлагын автобусанд суугаад Бээжинд хүрсэндээ. Бидний нэг нь л хятад хэлтэй. Нэг нь хагас. Хоёр нь юу ч мэдэхгүй, дагаад л явжийдаг лол.

Унтлагын автобус их таалагдсан. Найз маань хэлсэн болохоор орны даавуутай явсан. Цаанаасаа хөнжилтэй, тэгээд 2 давхарт нь хэвтээл эргэлтэнд дээр найгаж, майгах нь гоё санагдаж энтэр. Шөнөжин явж байж Бээжин ордог. Зам нь бол зүгээр гулгуулна бараг. 

Их гүрний гэсэн шиг том л хот байна лээ дээ. Шоргоолж шиг их хүнтэй хэхэ. Бид нар их ганган хүмүүс шиг санагдсан.  Монголын гудамжаар алхахад эргэж харах хүн цөөхөндөө хэхэ. Харин хятдад болохоор хүн болгон харна, сониуч хүмүүс гэнээ ер нь бас. Гадуур явахдаа өөрийгөө нээх од юм шиг мэдэрч энтэр хэхэ. Танихгүй хүн хараад байхаар нь бас өөдөөс хараад л байвал мэндлээд зөрдөг. Нэг бодлын их гоё соёл юм шиг. Харсандаа бантаж мантахгүй хэхэ.

Тиан Ан Мэний талбай орсон нэг булан нь л бараг Сүхээ ахын талбай. Талбайн хажууд Мао Ци Дуны ордон байдаг. Харахад онц зүйлгүй ч түүхэн үйл явдал болж байсан газар.

 Яг аятайхан ресторан, хоолны газар дэлгүүрээр нь орохгүй бол хэцүү л газар шиг санагдсан. Харанхуй, буурай гудамж зөндөө олон. Тэгээд л 5 байшингийн хооронд ганцаараа явбал бараг л төөрнө. Бөөн ханз бичиг нэгийг нь ч ойлгохгүй хэхэ.

Өөр таалагдсан зүйл нь 2, 3 юаний үнэтэй, бараг тэндээ хамгийн хямдхан хоол байхаа. Мантуун бууз хэхэ. Монгол хоолтой их ойрхон болохоор таалагдсан. Янз бүрийн амтлагчтай хужаа хоолыг олон хоног идэж чадахгүй юм билээ. Сонин юмнууд таалагдсан байна гээд найз маань хэлээд байсан. Хүн хүнд ондоо л доо.

Л.Энхжин



2 comments:

  1. Хятадуудыг хужаа гэж битгий хэлээрэй. Өмөөрч байгаа юм биш шүү. Зүгээр л надад соёлгүй хүн тэгж хэлдэг санагдаад байдаг юм. Бид бүхэл бүтэн хөршөө хужаа, тэнэг иван гээд байвал эргээд өөрсдөө хүндлэгдэхээ байх ч юм билүү. Заза миний л бодол.

    ReplyDelete
    Replies
    1. Аанхаа. Засаад бичьеэ. Баярлалаа. Олон нийтийн пост-н дээр ингэж бичээд би бас жаахан бодлогогүй загнаж.

      Delete

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...