Sunday, May 10, 2015

“Central park” буюу Нью –Иорк хотын Төв цэцэрлэгт хүрээлэн #Аялалын_тэмдэглэлээс

За би гэдэг хүн өнгөрсөн жил Нью –Иорк руу хэлний бэлтгэлд нэг улирал явсан юм. Хот 5 дүүрэгтэй төв дүүрэг нь Manhattan”. Mанайхаар хотын төв. Манхэнттэний төвд цэцэрлэгт хүрээлэн маань байрладаг. Энэ бол өндөр байшин, брэнд дэлгүүрүүд, том оффисууд, хоолны газруудаар дүүрэн жуулчны хөл үл тасрах газар. Хот үзэхийг хүссэн хүн  шууд л Google ороод л  “must see places” гээд хайж байгаан. Тэгээд л очиж үзэх ёстой газруудын маань нэг “Central park” буюу манайхаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн маань.

Анх очихдоо үнэндээ гоё сайханыг нь мэдэрсэнгүй, тал газраас ирсэн хүнд ногоон цэцэрлэгт хүрээлэн юу нь сонин байхав, өндөр байшингууд л дуу алдам гоё байсан юм. Метронөөс буугаад л "Wooow" гээд л дуу алдмаар. Харин том хотод жаахан удаад ирхээр тэр л нам гүм завсар чөлөө үнэхээр сайхан санагддаг юм билээ. Төв цэцэрлэгт хүрээлэнгээр найзтайгаа нэг өдөр хөндлөн гулд алхахаар шийдсэн юм. Уртаашаа яваад хагаст нь хүрхэд л 2 цаг явж билээ. Харин дараа нэгэн бороотой өдөр Гүзээлзгэний талбай гээчийг үзхээр явахад хөндлөнгөөр нь бүтэн цаг алхсан юмдаг. Ийм л том цэцэрлэгт хүрээлэн Нью –Иорк хотын төвд байрладаг. Гайхалтай байгаа биз!

Цэцэрлэгт хүрээлэнгийн эргэн тойронд алдартай музейнүүд байрлана, дотор нь алхаад явж байхад алдартай хүмүүсийн хөшөө, нуур цөөрөм тааралдана. Хүмүүс тэнд зугаалж алхана, гүйнэ, нохойгоо салхилуулна, дэлгүүр хэсч явж байгаад орж сууж амрана. Үнэхээр сайхан газар тул та ч бас очиж үзэх газрын тоонд заавал оруулаарай. Манай "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ч бас барилгажиж байгаа их хотын дундах ийм нэгэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх сайхан газруудын нэг мөнөөсөө мөн бөгөд улам илүү том болоосой гэж хүсч байна.  



*Гүзээзлгэний талбайн учрыг дараагийнхаа сэдвээр бичнээ. 





Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...