Tuesday, August 28, 2018

Sorry seems to be the hardest word..

Манайхан нэг тийм уучлал гуйж сураагүй зантай юм тээ. Уучлаарай миний буруу миний алдаанаас болоод ингэчлээ. Дахиж ийм зүйл гаргахгүй хичээнээ гээд хэлэхийн оронд "Сүртэй шд" "Байх шд" гэж мэгээд. Уучлал гуйхаар нэр хүнд нь унаад, ритинг нь буураад эвгүй байдалд орно гэж боддог. Харин ч эсэргээрээ одоогийн нийгэмд буруугаа хүн рүү чихдэг үйлдэл, худлаа даамардаг үйлдэл бол хог гэдгийг хүмүүс мэддэг болсон. 

"Үнэндээ хүүхэд өвдлөө, ханиад хүрлээ, би шоудлаа амжихгүй болчихлоо гээд ч хамаагүй хэлбэл өөр л дөө. Учраа хэлэхгүй муриснаа, бантаж худлаа томрох бол үнэндээ л. Тэрний оронд үнэнээ хүлээгээд уучлал гуйвал хүндлэгдэнэ үү л гэхээс нэр хүнд нь лав шалан дээр мөлхөхгүй. Харин ч гүрийх үед чинь "Аан" гэж хариулчхаад "Новш" гэж бодохвийдээ. УУЧЛААРАЙ арай л хэлчихэв үүдээ энэ одоо.  

Томрох тусмаа жижиг харагддаг болсон хорвоод Sorry seems to be the hardest word..


Ном унших уу Яах уу

Данхайсан толгойтой төртэй, данхайсан хэдэн хурган дарга нартай, иргэдийн албан хаагчдын мөнгөөр цалинждаг байж иргэддээ үйлчлэх ёстойгоо мэдэхгүй, иргэдээ даргалах ёстой гэж эндүүрдэг. Хүний гар харсан хэдэн өлөн дарга нар зурах ёстой гарын үсгээ зурахгүй шалтгаангэй хойшлуулж, хоол унданд орж, идэж ууж бaйж хөдөлдөг, мэрж идээд сурчихсан. Иргэдээ мэдлэгжиж мэдээлэлжүүлэхгүй байж, тэрийг далимдуулж хүний эрх зөрчсөн, дээдэстээ ээлтэй новшийн хууль батална. Иргэдээ жижиг дунд, бизнес эрхлүүлэхгүй, тэнгэрт хадсан стандарт тавина, улсын өгсөн жижиг лангуунд лангуу эрхэл гэж цаанаас нь дарамтлаад, дундаас нь мөнгө иднэ. Арчаагүй, ажлаа мэдэхгүй хэдэн намын хаалгаар орж ирсэн, сургуульд сууж байгаа хүүхэд шиг ажлаа сурч ядсан хэдэн даргатай. Тэр нь тэрүүхэндээ хөөрхөн бондгор гэдэстэй. Хүнийг зүсэлж үйлчилсэн новшийн үйлчилгээтэй. 
Тэгээд энэ хэд тэтгэвэрт гарахыг хүлээх үү? Залуучууд жаахан ном уншиж, тархиа цэнэглэж, ямар нэг юм хийх үү? 

Үүнийг шинэ үе, та л өөрчилж чадна. Гэхдээ танд мэдлэг хэрэгтэй. 

Friday, August 24, 2018

Би бас л онгоцонд сууж чадсангүй-Гэхдээ нимбэгний жүүс хийж уусан

Бээжингийн онгоцны буудлын цонхоор бөмбөлөг шилэн оройтой байшин харагдана, том жижиг тээврийн автобуснууд зогсож, ирэх нь ирж, явах нь явсаар машин унаа, хүмүүс холхино. Би бас л онгоцонд сууж чадсангүй. Энэ удаа их тэнэг шалтгаанаар. Хямдыг нь бодож онлайн билет захиалахдаа овгийн нэг үсэг алдаж бичсэн алдаа. Тэгээд эцэстээ би, би биш ч болох шиг. Тэгээд Хонг Конг гэдэг айл руу явахын даваан дээр үлдлээ. Хоёр найз маань онгоцонд суухаар гүйх мөч, уйлаад тэврэлдэх мөч, ганцаараа үлдээд гөлийх мөч. 

Өөрийгөө энэ үед хилийн дээсний цаана хэн ч биш, юу ч биш гэдгээ мэдэрч тэнэгтэж зогтусах мөч. Одоо онгоц ниссэн.... Эргэн тойрон хүмүүс. Бүгд үл мэдэх. Зарим нь инээх ч хоосон мэт. Өмнө нь онгоцны буудал их л гоё газар мэт санагддаг байж билээ. Маш чухал газар, бас тэнд ид шид болж өнгөрдөг. Гэтэл энэ удаа зүгээр л дамжин өнгөрөх цэг байсныг ухаарлаа. Энд ид шид алга зүгээр л ажлаа хийж буй хүмүүс, ашгийн төлөө худалдааны газрууд, хүмүүс дамжин өнгөрөхдөө суух сандлууд. Энэ байшин хүнгүй мэт. Хичнээн хайнга тэнэг байснаа бодсон ч юу ч хийж чадахгүй болох тэр мөч хамгийн эзгүйрсэн, хөндий, гөлийсөн, унасан, хоосон байв. 

Ингээд ид шид болоогүй маргааш нь би гэртээ харьсан. Гэхдээ энэ бүтэлгүй дурсамж, тэдгээр сэтгэлээр унасан мөчүүд бас л амьдрал гэдэг их аялалын нэг хэсэг нь гэж бодож явнa. Бүгд л алдаж, алдаан дээрээсээ суралцдаг. Anyways, life goes on…Тэгээд онгоцны буудал дээр дуртай Green tea latte-гаа whipping cream-тэй захиалаад, уунгаа амьдрал бодож байгаад л ирсэндээ хэхэ. Хэрвээ амьдрал чамруу нимбэг шидвэл, нимбэгний жүүс хийж уу. 




Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...