Thursday, March 13, 2014

Гэр бүлээ хайрла

         Гэр бүлтэйгээ элэг бүтэн байгаадаа таларх, тэднийгээ хайрла. Сайн дурын ажлаар халамжийн газруудад ажиллаж үзсэн. Зарим хүүхдүүдтэй нь зүгээр л нэг өдрийг нь хөжилтэй байлгахын тулд, харин заримыг нь номын сан, хичээлээр дамжуулан нийгэмшүүлэхийн тулд тогтмол уулздаг байлаа.

Хайр халамжаар дутдаг болохоороо ч тэрүү нүдэндээ нэг л юм дутуу харцтай. Хааяа зарим нь эгчээ гэж дуудна. Зарим нэг нь ээжээ гэж дуудна. Байрандаа нийтийн хоол иднэ, ирсэн хүмүүсийн гар харна, хандиваар ирсэн хувцас өмсөнө. Өмнөөс нь өр эмтэрмээр. 

Гэтэл заримдаа бид ижий аавыгаа өөрийн чинь л төлөө хэлж байхад нь мэдсээр байж зөрүүдлэнэ. Эрхэлж байгаа нь л тэр биздээ. Буруу үед чинь загнаж. сайн үед чинь хамт баярлах  гэр бүлтэй байгаа тань Жаргал шүү танд хэлэе.

Энэ аз жаргалаа үнэлж, хайрлаж амьдраарай. Хажуу дэргэд нь байхдаа хайртайгаа хэлж, үнсэлт тэврэлтийг тэдэндээ харамгүй өгч байгаарай. 

Ийм нэг зураг хараад, тийм нэг хүүхдүүдийг санаад энийг бичиж орхилоо. Гэр бүлээ хайрла.

Л.Энхжин




No comments:

Post a Comment

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...