Wednesday, March 19, 2014

# Шүлэг 1

Харцнаас минь гуниг харах хүн бүү байгаасай.
Учир нь  би өөрөө гунигт харцанд дургүй.
Хүний зовлон бага байгаасай, амьдралын амтыг нэмэх төдий. 
Учир нь би шаналалд дургүй.

Хүмүүс надтай уулзаад баярладаг байгаасай.
Учир нь би бусдаас тийм л зүйлийг хүсдэг.
Хүн та худал инээлгүй, уурлаж,бухимдаасай
Учир нь би үнэнийг л хүсдэг.
Хөл алдаж явахад минь ухааруулдаг байгаасай.
Учир нь би  дутуу дулимаг.

Бусдын алдааг харан өөрт бүү бахдая,
Учир нь энэ баясал биш, тэнэглэл.
Чамайг муулах нэгний өмнөөс баярлая, тэр таниас илүү явна.
Ухаан муу толгойдоо мэдэхгүй явна, өрөвдье.

Л.Энхжин

Sunday, March 16, 2014

Хүн гэмээнэ хун билээ

       Хүн гэмээнэ хун билээ. Хун нуурандаа хосоороо нисдэг билээ. Нуур гэхдээ Говиос огт ондоо. Говь заримдаа улайссан тогоо шиг, сэгс цагаан Богд ууланс сэрүү унах болоогүй юмуу. Өө нээрээ хавар болж байгаа билүү.  Хавар дурлал дурсамж минь сэргэнэ. Тэртээх өдрүүд тэнд дүүлэн ниснэ. Гэснээс Дүүлэн нис гэдэг монгол киног үзээд хэрэггүй гэсэн болохоор нь үзээгүй. Гэснээс кино урлаг Mонголд маш хөгжиж байна. Холливүүдэд дөнгөж нээлтээ хийсэн киног Монголын кино театруудад шууд гаргаж байна, чадаж байна. Яахын яаж ч чадахгүй ш д.

Хажуу өрөөнд гэрийнхэн цай ууж байхын, тэгэнгээ зурагт үзэж байхын, би тэрийг нь энд бичиж суухын, та нар уншиж суухын, инээдтэйн гэж бас бодож суухын, магадлалын онол явж байхын. Ер нь би тоондоо их муу л даа. Энэ гэхдээ яг тоо бодож чаддаггүй гэсэн үг биш л дээ.
Зүгэээр ямар нэг зүйлийг сайн хийж чаддаггүй бол тоондоо муу юм байна гээд л, юуг ч байсан сайн хийж байвал тоондоо сайн юм гээд л. Ингээд миний ярьж байгааг ойлгохгүй байгаа бол тоондоо муу юм байна лол.

Ийм л хүндээ би, тийм л шидтэй дээ би гэдэг Монгол телевиз дээр гардаг жүжгэн үлгэрийн хэсэг санаанд орлоо гэнэт. Уг нь хунгийн дууль, хайр ярих гэж байснаа ингэж далийлаа. 

Ойлгосон бол та тоондоо сайн, ойлгохгүй бол яалт ч үгүй тондоо муу юм байна лол.

Л. Энхжин 



Thursday, March 13, 2014

Гэр бүлээ хайрла

         Гэр бүлтэйгээ элэг бүтэн байгаадаа таларх, тэднийгээ хайрла. Сайн дурын ажлаар халамжийн газруудад ажиллаж үзсэн. Зарим хүүхдүүдтэй нь зүгээр л нэг өдрийг нь хөжилтэй байлгахын тулд, харин заримыг нь номын сан, хичээлээр дамжуулан нийгэмшүүлэхийн тулд тогтмол уулздаг байлаа.

Хайр халамжаар дутдаг болохоороо ч тэрүү нүдэндээ нэг л юм дутуу харцтай. Хааяа зарим нь эгчээ гэж дуудна. Зарим нэг нь ээжээ гэж дуудна. Байрандаа нийтийн хоол иднэ, ирсэн хүмүүсийн гар харна, хандиваар ирсэн хувцас өмсөнө. Өмнөөс нь өр эмтэрмээр. 

Гэтэл заримдаа бид ижий аавыгаа өөрийн чинь л төлөө хэлж байхад нь мэдсээр байж зөрүүдлэнэ. Эрхэлж байгаа нь л тэр биздээ. Буруу үед чинь загнаж. сайн үед чинь хамт баярлах  гэр бүлтэй байгаа тань Жаргал шүү танд хэлэе.

Энэ аз жаргалаа үнэлж, хайрлаж амьдраарай. Хажуу дэргэд нь байхдаа хайртайгаа хэлж, үнсэлт тэврэлтийг тэдэндээ харамгүй өгч байгаарай. 

Ийм нэг зураг хараад, тийм нэг хүүхдүүдийг санаад энийг бичиж орхилоо. Гэр бүлээ хайрла.

Л.Энхжин




Wednesday, March 12, 2014

Эрчигнүүр ~

Өнөө өглөө эрт сэрээд эргээд унтаж чадсангүй. Тэгэхээр нь гэнэт Үүүжгэнэ Жүүжгэнэ орохоор шийдлээ. Тэнд их гоё л доо хэн ч очсон маш ойр дотно хүлээн авдаг. Өмнө нь нэг л удаа очиж байсан. Хүмүүс хамт хөгжилдөөд, шинэ зүйл бие биедээ зааж өгөөд л, дуу дуулаад л. Өнөөдөр гар аргаар эрчигнүүр хийж сурсан.

Эрчигнүүр чинь МЭӨ 3500 жилийн өмнөөс үүдэлтэй гэж байна. Хамгийн эртний олдвор нь Азиас олдсон. Өөрийн гараар тоглоом хийгээд, бага насаа дурсан суух гоё байлаа. Та ч бас амьдрлаын нэг өдрөө шинэ зүйл туршаад үзээрэй.

Өнгөрсөн 7 хоногт гурван ч лекцэнд суусан, Жэндэрийн талаар, Хөрөнгө оруулалтын сан, монголын хөрөнгийн зах зээлийн талаар яриад суухад нүүр улайхгүй л хөөрхөн мэдлэгтэй болсон. 

Олон хүмүүстэй уулзаж, шинэ зүйл туршиж үзэх тусмаа юунд дуртай, юунд дургүй, юу сонирхолтой гэх мэтээр өөртэйгээ илүү танилцдаг тул та ч бас оролдоод үзээрэй. 


Эрчигнэнээ л гэнэ шүү цаа чинь. 


Би өчүүхэн нэгэн

  Тэгж хэлж байгаа юмдаа тэнэг байгаа биз.
Наргиж байгаан гэнэ үү мангар юм ярьдын.
Өмссөн юмыг нь хар л даа юу вэ?
Энийг хардаа.Тийм брэндийнх. Тэдэн төгрөг шд.

Гэх та гоё үнэтэй хувцас өмсдөг, та лаг миний чаддаггүйг чаддаг, та ухаантай дандаа зөв ярьдаг, та мундаг танд хэзээ ч асуудал байгаагүй. Та  ийм гайхалтай тул би таныг хэзээ ч амжиж, давж чадахгүй. Тантай эн зэрэгцэх нэгэн биш тул таны тухай ярьхаасаа ч эмээдэг.  Бүдчиж яваад нэгэн өдөр өөрөө хөлд орох болохоор. Бүдчиж байна гэж бүү инээ.

Хэлсэн хэлээгүй өөрийн дутууг мэдэж яваа. Гэхдээ тэрэндээ гунихгүйг хичээж яваа.  Та бол тэнгэрийн од, би газрын юу ч юм. Олонтой байхдаа та  цэцэнгээ харуулж өндөр зэрэглэлийн юм ярьдаг тул миний алиа яриа таны таалалд хэрхэн нийцэх билээ. Доодсын ярьхыг бүү сонс.

 Уг нь би бас тань шиг од болмоор л байна. Гэхдээ Сараа эгчийн хажууд суулаа гээд Од болдоггүйн байнөө хэхэ.

Л.Энхжин 



Tuesday, March 11, 2014

Байгаагаараа л байя

    "Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн" , "Тэнэг хүний дуугүй нь сүртэй" гэдэг үгс дуугүй суух гэдэг үйлдлийн 2 талт тодорхойлолт лол. Дуугүй сууж болохгүй.Одоо яахуу ярина. Ярингуут бас мэдэмхий, чалчаагаараа дуудуулна. Тэгэнгүүт хичээж эхэлнэ. Тэгж ч, ингэж ч хэлүүлэхгүй юмсан. Аятайхан харагдчих юмсан. Тэгээд би алга болж эхэлнэ. 

   Хичээх тусмаа мэдэгдэж ядсан харагдна, чухал царайлах тусмаа худлаа санагдана, томрох гэж маяглах тусмаа тэнэг харагдана. Магтуулсны дараа өөрийгөө засах гэж хичээснээ үл санах. Харин ч бардамнаад анзааргагүйтэж эхлэх.

   Зарим хүмүүс аман дээрээ магтах атлаа, цаанаа муулсан үг нь хааяа чих дэлсэх. Одоо яахуу? Ахиад л таалагдах гэж хичээхүү? Үгүй ээ. Ядарч байна. Харин амны зугаа болж хэдхэн мөчийн жаргалыг хэн нэгэнд бэлэглэж яваадаа баярлая. Таньдаг ч, таньдаггүй ч амыг тань хориогүй учир та ярьж болно. 

Харин би магтуулсан ч, муулуулсан ч өөрийгөө гээхгүйг хичээе. Би бигээрээ л байя.

Хүссэн дүрийг тань бүтээж чадахгүйн учир уучлал эрье. 


Л.Энхжин 

Monday, March 10, 2014

Лайк

     Үзэл бодлынхоо төлөө хүндлэгдэж, олноор дэмжигдэнэ гэдэг бахархууштай.Жиргээчдийн хуудас, нүүр номонд олон олон дагагчтай, фэнтэй хүмүүс байна. Нэг зургаа оруулахад нь, ганцхан өгүүлбэр бичихэд нь л хэдэн зуун, мянган лайк өгдөг. Эдгээр хүмүүст ямар нэг зүйлийг яг голыг нь олоод хэлснээс нь гадна, өөрийнхөөрөө байж, өөрийн бодолдоо бат зогсдог чанарт нь бас лайк өгдөг байх.

Зарим хүн олон лайктай охин, залууд дурладаг юм шиг. Олны нүдний өмнө байх тэдний амьдралын өнгөний цаана нэг мөчийн зөв зогсолт, поз, цагаа олсон өгүүлбэр байдаг. Тэнд тэр хүн байдаггүй, түүний үзэл бодол, зураг л байдаг.

Олон цагийг интернэт ертөнцөд өнгөрүүлээд ирэхээр тэр нь бодит амьдралаас ялгагдахаа байдаг юм шиг байна л даа ер нь. Гэхдээ энд түр зогсоод нэг бодоё. Сэтгэл чинь нтернэт ертөнцийн пост-нд дурласан уу? Бодит хүнд дурласан уу?

Буруу ярьсан бол уучилж болгоогоорой. Энэ зүгээр л нэгэн мөчийн бодлын уяаны нэг үзүүр байлаа энтэр.


Л.Энхжин

Thursday, March 6, 2014

Харж дурладаггүй биз?

      Аск.фм дээр асуулт ирсэн байлаа.  Хэр хурдан дурлаж,  хэр хурдан больдог вэ?
 Эхний нэг секундэд дурлаад, дараагийн секундэд больдог гэж хариулсан л даа.

      10 жил энтэрт байхад нөгөө ангийн хөөрхөн хүүг хараад л дурлачихна шүү дээ. Тэгээд л 7 хоногт ганц,  хоёр таараад, наашаа хараад инээчихвэл бүр байхгүй ээ, тэнгэрт ниснэ. Тэрнийгээ гоёоор зүүдлээд л, надруу харсан гэж ирээд л найз охидууддаа ярина. Яг үнэндээ зүгээр коридорт явахдаа эргэн тойрноо хараад л явж байхад нь  таарчихсан байхгүй юу хэхэ.Чи гудманд алхахдаа орчноо хардаг шиг л.

     Угтаа ямар хүн гэдгийг нь танилгүй зүгээр л хэдэн сараар бодоод, төсөөлөөд хажуугаар нь гарахдаа ичиж, улайгаад л яваад байна. Яг ингээд хэдэн сар өнгөрч чамайг мөрөөдөх хооронд тэр хүний амьдрал тэнд буцалж байна. Чи гэдэг хүний ямар ч нөлөөгүй, оролцоогүй, чaмайг харж байгааг мэдэх ч үгүй. Инээдтэй байгаа биз. Маргаангүй царай харсан дурлал.

    Энэ дурлал их гоё сэтгэлийг нэг хэсэгтээ л баярлуулна. Харин яг үнэндээ бодит биш. Юу бодит харилцаа вэ гэвэл чиний нэг ширээний хүү, танай ангийхан, гэр бүл, чамтай өдөр тутам харьцдаг тэр хүмүүс. Танихгүй хүний царайг сэтгэлдээ бодож, амьдралаа мэт төсөөлөн явах гэдэг яг юу гэсэн ч үгийн хэхэ.

    Одоо бол хараад сайхан залуу байнаа л гээд өнгөрнө. Ардаа амьдралтай хүн рүү нүдээ унагаж мангартаж яаваа ч юм билүү. Хөөрхий амархан гунддаг сэтгэлээ дэмий хүний царайгаар харангадуулах хэрэг гараа ч билүү.

Зүгээр л хоромхон зуурын өнгөнд сэтгэлээ бүү өгөө л гэж.


Л.Энхжин 

Saturday, March 1, 2014

Яръя

    Ойрд ажил ихтэй гэж ярихуу, яахуу лол хэндээ ч эрхлээд байгаан бүгд ажил хийж байхад тээ? Харин шинэ сурсан зүйлсээсээ хуваалцъя.

    "Стив Жобс ба түүний илтгэх урлагийн гайхамшиг"  нэртэй номыг уншиж байна. Оройд л жаахан харж байгаа болохоор талдаа л орж байна.  Ер нь илтгэл тавихдаа,  ярих зүйлээ хүнд хүргэхийн тулд сонсогч хүмүүст байгаа асуудлыг хөндөөд, түүнийг нь шийдвэрлэх аргыг нь хэлбэл хүнд илүү тусдаг гэнэ. Хүн ер нь өөртөө их хайртай болохоор.

    "Follow me, follow back" энэ тэр гэсэн грүппээс аль болох хол байхыг хичээж байна. Огт танихгүй хүмүүс миний амьдралыг мэдэх шаардлага байнуу? Яг би тэр олон лайк-аар Жастин Бийбер шиг юм уу, Билл Гэйтс шиг од болохуу? Асуудалтай шүү лол. Компьютер гэдэг хананы цаана хэн байгааг мэдэхгүй байж танихгүй хүнтэй харьцах нь аюултай.

    Танихгүй хэн нэгэн гэнэт хайр зарлаад байвал, би лав айна. Тэр лав жаахан юмтай, би гэдэг хүнд биш, нэт-д байгаа зурганд дурлаад тэр зурагтайгаа амьдрал мөрөөдөөд явж байгаа хүн эрүүл биш гэж хэлэхгүй л дээ, харин бодит байдлаас тасарчихсан л хүн гэж хэльедээ хэхэ.

    Үгэнд биш, үйлдэлд итгэ. Надаа хайртай байсан юмаа гээд архичин тэврэн суувал, тэр амьдрал биш, зовлонгоо бүү өмөөр. Намайг их хөөрхөн л гэж хэлсэндээ, өөр хүнтэй уулзах ёсгүй гэж бодож байвал энэ итгэл биш, сэтгэлээ бүү хуур. Би мундаг гэж ярьдаг хүн мундаг биш, хийдэг хүн мундаг. Аав, ээж юу юм, би өөрөө мэднэ ш д гэж ярьдаг хүн лаг хүн биш, харин өөрөө толгой мэдэх дуртай муйхар хүн.  Пээдийж, гэдсээ унжуулж аахилсан хүн босс биш, харин хөдөлгөөний дутагдалтай хүмүүс.

Заа бүгд ийм биш л дээ. Байж болох л хувилбар байгаа юм. Яръя тэгээд.
Ийм үг сурсан. Яръя хэхэ


Л.Энхжин








Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...