Wednesday, January 30, 2019

Байгаадаа талархъя

Амьдрал янз бүр байдаг. Хагарсан өндөгнүүдийг доторхыг нь цуглуулаад варений шилэнд хийснийг, махыг нь шулсан ясыг хямдаар аваад хоол хийдэг айлууд байдаг. Атар талхыг хагаслаж, есийн тосыг граммлаж авдаг айлууд байдаг. Хичээл тараад өдрийн хагаст цагийн ажил хийгээд төлбөрөө олдог оюутнууд байдаг. Тэдэнд даалгавар хийх цаг ч хааяа хомс гардаг. Төлбөрийн зээлээр суралцдаг, онц сурахгүй л бол тэрнээсээ хасагдах гээд байдаг оюутнууд байдаг. Байрны зээл аваад байр авъя гэсэн ч банк таны материал, жилийн орлого хангалтгүй, урьдчилгаа өгч дийлэхгүй бол завшөөрөхгүй гээд буцдаг өрхүүд байдаг. Өнөөдөр зарим нь өдрийн талхаа хагаслаж авч байхад, та хэрвээ байранд амьдардаг, ухаалаг утастай, ажил хийхгүй, аав ээжээсээ халаасны мөнгө нэхдэг оюутан бол талархаж улам хичээж суралцах ёстой юм. Зарим хүнд бэрхшээл амьдрах чадвар суулгадаг бол, зарим хүнд хангалуун амьдрал амьдрах чадварыг нь үгүй хийдэг. Хэн нэгнээс илүү утас барьсандаа, гоё хувцас өмссөндөө бардаж биш талархаж амьдраарай. Бусдад илүү их туслаарай. Бардамнаж, томрох мөчдөө та унаж, бусадтай хуваалцах үедээ та илүү баяртай байх болно. Өөрийн хөдөлмөрөөр олж аваагүй зүйлээ бусдад бүү гайхуул~ 

Байгаадаа талархаж бусдад сайн сайхныг бүтээгээрэй~





Saturday, January 26, 2019

New Yorkд уйлахад романтик байсан.

Дөрвөн жилийн өмнө хэлний бэлтгэлд явсан юм. Би өрөөний охиндоо гомдоод ганцаараа Дэлхийн худалдааны төв орсон юм лдаа. Хол газар хүний нутагт цагийн зөрүүнд найз гэдэг хүн л хамгийн чухал байдаг. Байшин дээрээ очлоо оруулсангүй. Хоёр өндрийн оронд баригдсан байшинд загварынхан байдаг бололтой байсан. Хүмүүсээс гуйгаад, дагаж ормоор байсан ч зүрхэлсэнгүй. Тэгээд цааш алхлаа. Усгүй усан сангийн хашлаганы ирмэг дээр тэнд нас барсан хүмүүсийн нэрсийг бичсэн байлаа. Ганцаар цааш алхлаа. Далайн эрэг харагдана. Тэгээд ганцаараа эморч уйллаа. Бачуураад байсан минь л тэнд гарсан байх. Гэхдээ уйлж зогсохдоо инээд хүрээд байлаа. Уйлаад далайруу харахад тэнд эрх чөлөөний хөшөө зогсоно, дуртай далай минь мэлтэлзэнэ. Тэгээд ёооё New York.д эморох ямар гоё юм бэ гэж бодож билээ. Уйлж дуусаад, түүгээр нохойгоо салхилуулж байсан ахаас гуйгаад нохойтой нь хамт аятайхан патьер татуулчихлаа. Намрын өдөр оройн сэрүү орж эхэллээ. Эргээд би гэрлүүгээ явахаар зүглэлээ....

Эмороход гоё газар 

Thursday, January 3, 2019

Эр хүн та уйлах эрхтэй бас хэрэгтэй.

Манайхан эрэгтэй хүүхдийг эр хүн байж уйлж болохгүй гэж сургадаг нь наанаа зөв , нэг тийм нугарашгүй ган эр хүн өсгөх гээд ч байгаа юм шиг хэрнээ. Эсэргээрээ дотоод сэтгэлээ уудалдаггүй, хүнд муугаа үзүүлэхгүй гэж муйхарладаг. Заримдаа өөрийн байр суурийг хэт хамгаалж ноён нуруугаа үзүүлэх гээд мугуйлддаг хүнийг төлөвшүүлдэг мэт.


Сэтгэлээ тайтгаруулах нэрийдлээр архи ууж, буруу аргаар стрессээ тайлдаг. Тэгээд уухаараа хуримталсан зүйлсээ гаргаж, гарын чилээгээ гаргадаг ч юм шиг. Эр хүн та хэцүү үедээ уйлж болно, хашхирч болно, хэн нэгэнд гомдоллож болно. Нэгэн "Ted Ex" яриан дээр та уйлах хүчтэй бай, өөрийгөө уучлах хүчтэй бай, сул дорой байх хүчтэй бай гэж хэлдэг. Сүртэй харагдах, дуугүй дүмбийх нь хүчтэй гэсэн утга биш гэдгийг ойлгоосой. 

Дасгал хийсний дараа аз жаргалын гормон ялгардаг, хэн нэгэнтэй сэтгэлээ уудалсны дараа дотор чинь бугалсан араатан биш, зүгээр л чи үлдэх болно. Сэтгэл хөдлөлөө их барих нь ухамсаргүйд их л уур хилэн, бухимдал хуримтлагдахад нөлөөлдөг. Ухамсаргүйд хэмжээ хязгаар байдаг гэдэг. Тэгээд их хуримтлагдсан сэтгэлийн дарамт нэг өдөр ил гарах үедээ хүн хяналтгүй үйлдэл хийж хохирол учруулах нь элбэг. 


Та уйлж, ярилцаж, сэтгэлээ онгойлгож, асуудлаа дэлгэж, бусадтай зөвлөж, дасгал хийж заншаарай~





Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...