Friday, November 25, 2016

Солонгос DJ Enji

      Ер нь гадаад явсан хүн болгон тэгж их байнга жаргаж, цэнгэж байгаад ирдэггүй. Сурахаар явсан нэгэн нь шинэ хэл дээр хичээлээ ойлгох гэж, шинэ соёлд дасах гэж нилээн удна. Ганцаараа бол удалгүй ганцаардаж Монголоороо зүгээр бараг мэндлэх хүн олдвол баярлана. Солонгост ажиллаж буй хүмүүс бол үнэхээр хөдөлмөрч хүмүүс. Ард үлдсэн гэр орноо бодож л тэнд удаан тэсдэг байх. Энд байгаа хүүхэд нь шинэ хувцас, утас нэхээд л сууна. Яааж ажил хийдгийг мэдэх бишдээ. Аргагүй. Би бол долоо хоног ажиллаад “Ээ Монгол минь” гэсэн хүн.
      Эхлээд очоод танил айл бараадаад л бас хөөрхөн хэд хоночихно. Тэгээд л айлд бас удаж болохгүй, байсан мөнгөө зардалдаа өгсөн хүн ажил хайгаад л танил найз дээрээ очвоо. Бас гадагшаа явсных шоппинг хиймээр байнашд хэхэ. Ажил өгдөг газрыг “Самушил” гэнэ. Ихэвчлэн ажиллах визгүй улс улсын гарууд. Тэнд төгссөн дипломтой биш бидэн шиг хүмүүст хотын оффис ажил олдох биш, DJ хийгээл, шалаа л угаана. Тэгээд тэр ажлаа авах гэж бараг алаан болно. /хамгийн түрүүнд очсон хүн нь ажилтай үүрийн 5 цагт босоод ажил өгдөг газар Ажилд явуулаасай гээд л горьдож сууна. Хэл муутай бол бас олигтой ажил олдохгүй. Тэгээд л дуудвал Яв гэсэн зүгт нь явна. Үйлдвэрт шошго наана, аяга угаана, шал арчна, хог цэвэрлэнэ. Очоод зүгээр үг дуугүй хэлснийг нь хийгээл, загнасан ч за гээл, инээсэн ч за гээд л. Ажиллах визгүй очсон хүмүүс бол бүр харцаар хөдлөнө. Баригдаж болохгүй. Хэцүүрээд явчихав уудаа. Гайгүй байгаа.
    12 цаг тасралтгүй аяга таваг угаана гэдэг бол тоглоом биш л дээ. Удаан зогсоод хөл өвднө. Гэртээ бол бараг ганц аяган дээр би, чи дээрээ тулаал даам биздээ. Тэнд бол үг дуугүйл хэдэн мянган аяга өдөржин угаана. Дараагийн ажлаа олохын тулд дунд нь хамаагүй их амарч болохгүй. Тэгж харагдаж болохгүй. Самушилд хэлж орхино. За тэгээд гадаадад ажиллаж байгаа нэгнээ сайн хайрлаж байгаарай. Жаргаж, зугаацаж ирдэггүй юм шдээ. Их л хөлсөө урсгана. Хаад нэг амралтаар Сөүлийн төв орно. Тэр нь 2,3 цаг аутобус, метро дамжиж очно. Үхтлээ ажилласан мөнгөөрөө авсан хоол, нэг цамц ямар үнэ цэнэтэй санагдна гээч. Мөнгөтэй бол зугаацах юм нь их газар тэгээд тоглоомын парк орж, жуулчдын очдог газруудыг үзэж нүд тайлах бол хамгийн бэст хэсэг. Зүгээр гоё яавахыг хүссэн газартаа явж, үзэхийг хүссэнээ үзэх хэрэгтэй. Гол нь түүнийхээ төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Гэхдээ тэгээл хүний л амьдралшдээ. Сэмбий байх хэрэгтэй. Юу гэсэн ч үгийн.


Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...