Monday, February 11, 2019

Би тэр өдөр уйлсан #2

Би ч нээрээ хаа явсан газраа уйлж явах юмдөө. Овгийн нэг үсэг алдаатай гээд Бээжингийн онгоцны буудал дээр цааш явж чадалгүй ганцаараа үлдэхдээ нэг цурхиртал уйлж билээ. Нислэгийн танхимийн наана байдаг нэг дугуй сандал дээр зай олоод, цаашаа хараад суучихсан, хэсэг паникнд орсон. Тэгснээ за юутай ч хоол иднэ бараг хоёр хоног хоол идээгүй өглөөнөөс хойш олигтой юм уугаагүй гэж бодоод л Family mart орж хоол аваад, замдаа халуун усны савнаас ус хийж аваад Монголоос авчирсан цайгаа найруулаад, буцаж сандал дээрээ очоод хоолоо идэж эхлэж байснаа сад. /хаха/ Аймар бэлдэж тухтай уйлж энэтэр. 

Толгой өвдчихнө, хоолоо идэхгүй бол болохгүй, тэгвэл ямар ч шийдэл олж чадахгүй гэж өөртөө хэлээд л. Нус, нулимсаа, хоолоо холиод эхэр татаж уйлаад л, тэр салфеткаар амаа арчаад байгаа юмуу, нулимсаа арчаад байгаа юмуу, нусаа арчаад байгаа юм уу мэдэхгүй ээ. Жинхэнэ сүпер уйлсандаа. /хаха/ Хажууд сууж байгаа гадаадууд бүр гайхчихсан хаха. Хоол идсэн учир нь хямд гээд Эрээнээр дамжин ниссэн чинь нислэг хойшлогдоод бүтэн хоносон юм, тэндхийн нисэх буудал хоолны газаргүй, тэгээд хоёр өдөр дан гоймон идсэн байдаг юм. Өглөө,орой гоймон идэх шиг муухай юм байхгүй юм билээ. Тэгээд л найзуудыгаа нисгэж, ганцаараа үлдсэн ч гэсэн мангар аминдаа хайртай: Энжи эхлээд хоол идчих гэж өөртөө хэлээд дараа нь уйлж энэтэр😂😂😂

Хаа ч явсан нэг аяга, найруулдаг цай хоёр амь авардаг шүү. Бээжингийн онгоцны буудлаас 2008 онд лав халуун усны сав олдохгүй, би нисэх буудлыг бүтэн самнаж байж нэг булангаас ус олж билээ. Одоо харин хөгжөөд давхар болгонд шахуу л халуун, хүйтэн усны савтай болсон. Бас пакет хоол зардаг болоод мань шиг жуулчидад ээлтэй болсон байна билээ. Тэгээд хүний л амьдрал шдээ. Одоо бүх юман дээр нэрээ анхааралтай бөглөдөг болсон.

/Яг энэ хоол биш лдээ, энийг маргааш нь идсэн бас тэндхийн ресторануудыг бодвол хямд байдаг юм/


Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...