Thursday, January 30, 2014

Хаяна хаягдана гэж байдаггүй юм шиг

Хаяна хаягдана гэж байдаггүй юм шиг

          Зүгээр л анхны сэтгэгдлээр бие биетэйгээ уулзсан хүмүүс удаан хугацааны дараа жинхэнэ мөн чанар нь гарч ирэх үед нэг нь нөгөөдөө өмнөх шигээ таалагдахаа больдог юм шиг, дагаад ойлгохыг ч хүсэхгүй болдог юм шиг тэгээд л зарим харилцаа дуусдаг. Зарим нь үнэн сэтгэлээсээ хүсдэггүй атлаа, хайртай гэдэг үгээр нэгнийгээ дэргэдээ байлгана. Гэхдээ л тийм сэтгэл үйлдлээрээ үгүй гэдэг нь харагддаг юм шиг.

         Харин жинхэнэ хайр дутууг гүйцээхийн тулд хамтдаа хичээдэг, хамтдаа даван туулах аргыг эрэн хайж, даван туулах тусам улам их эрч хүчийг авч бие биедээ дэм хайрлана. Бүтэлгүйтсэн дурлал, үерхэлийн хойноос харамсах хэрэггүй, учир нь тэд байгаагүй бол одоогийн, эсвэл дараагийн сайхан, жинхэнэ сэтгэлийг харах, үнэлэх нүд бидэнд байх байсан болов уу?

          Өнгөрсөнгүйгээр тэр гэрэлт бас бараан өдрүүдгүйгээр өнөөдрийн би гэдэг хүн байхгүй байсан болохоор өнгөрсөн өдрүүдэд талархая.

Л.Энхжин 

Wednesday, January 29, 2014

Битүүрэх, битүүлэх гэж юу гэсэн үг вэ? хэхэ

          Мэдлэггүй хүн  шиг асуулт асууж байнаа би хэхэ. Энэ ер шууд утгаараа үнэхээр битүүртлээ идэх гэсэн үг юм болов уу? хэхэ.Зарим нь тэгж л ойлгох шиг.Зарим нэг жил хүүхэд залуучуул идсэн хоолоо шингээж чадалгүй ходоод нь өвдөх, хэтэрхий их салат идээд хордлого өгөх нь ч байдаг. 

          Ер нь бол битүүний өдөр маань аргын тооллын хуучин оноо  үдэж, шинэ оноо угтаж авахад бэлдэх өдөр бөгөөд битүү шөл ууж, битүү чанасан мах, бууз,банш, заримдаа хуушуур гэх мэт битүү хоол иддэгээрээ онцлог тул битүүний өдөр хэмээн нэрийджээ. Ийнхүү хуучин оныг битүүлэн үдэж, шинэ оныг угтахдаа бэлдэнэ.

 За тэгээд та бухэндээ Ялгуусан хэмээх модон морин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье~~

Л.Энхжин

Monday, January 27, 2014

Утаатай Улаанбаатарааа мөн ч их саналаа даа

Утаатай Улаанбаатарааа мөн ч их саналаа даа
Би гэдэг хүн өчигдөр , уржигдар эмээдээ бууз хийхэд нь тусална гээд  Дархан хотыг зорилоо. Буугаад л Дарханы таксинд суулаа. Хаашаа ч явсан 1000 төг. Гоё байгаа биз хэхэ. Эмээ минь уг нь 11 хүүхэдтэй,тэднээс гарсан ач, зээ хүргэн бэр нийлээд бараг л 100 хүрнэ.  Гэхдээ зарим нь өөрсдөө эмээ, өвөө болчихсон, зарим нь хот, Сэлэнгэ, Эрдэнэтэд амьдардаг болохоор яг л буузны үеээр хүн хүч хэрэгтэй болно. Гэхдээ ч олуулаа байсан лдаа 10аад хүүхнүүд залуучууд ирээд л дор нь дуусгасан.
Тэгсэн би гэдэг хүн чинь зүгээр сууж байгаад л өрөвдүүлээд байх юм. Хөөрхий би чинь утаанд амьдардаг, түгжрэлдээ бүр байсаар байгаад удаан болчихсон гэнэ. Хэхэ. Хотынхон ер нь л тийм гэнэ. Саяхан нэг реклам гаржээ ядаж байхад, нэг айл буузаа хөлдөөх гээд гадаанаа гаргаад, орой нь оруулсан чинь хав хар болчихсон. Бас болоогүй, хотынхон хямдыг нь бодоод хятдаас орж ирсэн өрөм идэж байгаа, хятдууд хиймэл байцаа хийснийг харсан яаанадаа яаана гээд л хэхэ. Яасан ч хотод амьдрахгүй л гэнэ. Хэхэ ийм л санагддаг юм байна бид.

Гэтэл би  яахав бусдынхаа адил ёстой утаан дунд амьдрал, сургууль, ажил мааань байдаг юм болохоор л амьдрахаас өөр аргагүй юм  чинь  хэхэ. Хоёрхон хоноход л хотод ажил гараад л, найз нөхөд асуугаад л. Гэхдээ л бодууштай, Тариаланчид нь ногооны үнээ хятад ногооноос давуулахгүй байвал, авч байгаа нь ч монгол ногоогоо авдаг байвал. Хятдаас л өрөм гуйх цаг арай тулаагүй байх гэж бодогдох. За тэгээд одоо ч бэлтгэл бараг дууссан биз. Сайхан шинэлцгээгээрэй Утаат Улаанбаатарчууд мину хэхэ. 

Tuesday, January 21, 2014

Хорвоо шударга яг л хийсний хэрээр өгдөг, юу хийсэн түүнийхээ үр шимийг хүртдэг


Би ч англи хэлний ангид сурч байгаам чинь гээд л өөрийгөө бусад шиг тэтгэлэг аваад гадаадад сурна гэж их мөрөөддөг оюутан байсан лдаа. Хамгийн анх Сорос-ын сангийн тэтгэлэгт шалгалтанд орж, материалаа бүрдүүлж өгч билээ. Миний хажууд нэг охин хавтас дүүрэн өргөмжлөл, баричихсан нэг нэгээр нь гаргаад л өгч байж билээ. Надад харин хийсэн гавьяа тэр үед маруухан байлаа. Сайн дурын клуб яваад ч нэг их удаагүй үе.
Тэгээд би тэнцээгүйлдээ. Ярилцлаган дээр ямар сүртэй, гүн гүнзгий, ач холбогдолтой асуулт асууваа л гэж бодож байлаа хэхэ. Тэгээд сургуулиа төгслөө. Англи хэлний анги төгсөж байгаа юм чинь мундаг шд өөртөө. Албан бус ТОЭФЛ-ийн шалгалт өгөөд, 500 гарсан оноо авлаа. Тэгтэл тэр оноо нь над шиг дундаж айлын хүүхдэд сургуульд элсэхэд л зөвшөөрөгдөхөөс тэтгэлэгт хүрэхгүй оноо байлаа. Тэгээд ч тэр үеээс Цаасны ТОЭФЛ тооцогдохоо больж эхэлсэн юм.
За тэгэхээр нь мундаг юм чинь интернет ТОЭФЛ өглөө. Аав, ээж их л мундаг охиноосоо их л оноо хүлээсэн хэхэ. Тэгсэн чинь эгч 61 оноо авбал яахын. Мэдэхгүй, хичээл дээр минь тийм одон орон, хими, физик, байгаль орчин, америкийн түүх, америкийн академик сургалтын орчны англи хэл үзээгүйшд хэхэ. Тэгээд Америкаас онлайнаар худалдаж авсан 2 ТОЭФЛ-ийн номоо гэртээ сууж хийж чадахгүй болохоороо мөнгий нь өгөөд дамжаанд явлаа. Мөнгөө өгсөн юм чинь гэж бодож тэр танхимд өдөрт 2 цаг сууж байгаан. Анх их л хурдан сурна гэж бодож байлаа шд. Бараг л 2 сарын дараа дахиж шалгалтаа өгөөд мундаг авах юм байх.

 Багш гэтэл 300 цаг бэлдэх хэрэгтэй гэсэн инээд хүрч билээ тэрийг нь сонсоод. Дараа нь инээсэн өөрийгөө шоолоход хүрсэн лдээ. Бүтэн 4, 5 сар тасралтгүй өдөр болгон шахуу найзуудтайгаа уулзах цагаа багасган байж ажлын дараа 2 цаг сууж байж оноо минь ахиж. 80 гаран оноо авсан 90 арай хүрсэнгүй. Гэхдээ л би чадах бүхнээ тэр үед хийсэн. Ярианы хэсэг дээр жаахан сандарсан. Харамсах зүйлгүй. Учир нь миний түшин ахисан. Ингээд би эндээс хийхийг, хүрэхийг хүсч буй зүйлдээ цаг, заваа сайн зарцуулах хэрэгтэйг ойлгосон юм.  

Sunday, January 12, 2014

ТҮК-ийнхэнд баярлалаа гэж хэлцгээе!

ТҮК-ийнхэнд баярлалаа гэж хэлцгээе!

              Сайхан цэвэрэн хоттой болохыг бид бүгд хүсдэг. Гэхдээ түүний төлөө гар бие оролцдог нь хэд бол? Зарим нэг нь өөрсдөө бас хүүхдүүд нь машиныхаа юмуу, сууж яваа автобусныхаа цонхоор хогоо шидэх юм. Өөрсдөө их л цэвэрхэн үлдэж байгаа бололтой хэхэ. Өөрсдөөсөө эхэлцгээе. Хогоо халаасандаа хийгээд хогийн сав тааралдах үед нь тэнд хаячихая. Өдөр болгон цэвэрлэх ажилтай байдаг ТҮК-ийнхэнд ч нэмэртэй, их хотынхоо үзэмжинд ч тустай.
Оны өмнөхөн ТҮК-ийнхэнд баярлалаа гэж хэлцгээе нэртэй 10 мянга давсан лайктай пост явж байсан санагдана. Би ч лайкаа харамгүй дарсан. Гэхдээ бодит байдал дээр манай ТҮК-ийнхэн бидэн шиг интернэт ордог хэрэглэдэг, нүүр ном хөтөлдөг боловуу? Бодууштай л. Би бол цөөхөн л гэж бодож байна.
           Санаандгүй зарим нэгнийх нь хүүхэд интернэт хэрэглэдэг байгаад, хараад  ижий аавдаа хэлсэн байж л магад. Харин өнөөдөр би гадаа хүйтэнд хог шүүрдэж буй даарсан ахад баярлалаа гэж хэллээ. Тэр хүний нүдэнд ямар их баяр тодорсон гээч. Бүгдээрээ интернэтэд байгаа зурганд лайк дараад хүнд нь очиж чадахгүй байгаа талархлаа өөрсдийн биеэр л хажуугаар нь алхахдаа хэлчихье J
            Хийж байгаа ажлынхаа төлөө, хүнд хийж өгсөн зүйлийнхээ төлөө баярлалаа гэж хэлүүлэх хичнээн сайхан байдаг билээ. Баярлалаа гэдэг үгийг гэрийнхэндээ ч, бусаддаа ч харамгүй хэлцгээе. Харамлах юу байхав хэхэ.


Л.Энхжин

 

Friday, January 10, 2014

Эрэгтэй хүн сармагчингаас дээр царайтай байхад л хангалттай

Эрэгтэй хүн сармагчингаас дээр царайтай байхад л хангалттай

           Энийг нэг царай муутай залуу л охидын сэтгэлийг засах гэж хэлсэн гэж боддог би хэхэ. Гэхдээ би өөрөө царайлаг залууд тийм ч дуртай биш ер нь тэр царай энтэр чухал биш, хамгийн гол нь сэтгэл, гэр бүлийн хүмүүжил, амьдралыг үзэх үзэл нь чухал гэж боддог. Хичнээн мундаг 2 хүн амьдралыг үзэх үзэл нь өөр бол цаашид хамт явхад хэцүү байдаг юм шиг.

          Надад бол өөрийгөө царайлаг гээд бодчихсон залуус тэнэгдүү санагддаг бодит байдал дээр ч тийм залуучууд зөндөө байдаг. Цаг өнгөрхөөр бүгд л хөгширхөөс хойш өнөөдрийн тэрний царайгаар бид амьдрал бүтээж чадахгүйшд. Би тайван сайхан гэр бүлийн амьдралыг л хүсдэг. Бага байхдаа царайлаг байгаад, хөөрч яваад замаа алдсан залуус ч байна. Бас ухаанлаг амьдарч буй зарим нь ч байна. Зарим хүмүүс их өрөвдөлтэй амьдардаг залуудаа сайхан залуу явсым гээд нөгөөх нь одоо архичин болоод гэр бүл салалт дээр тулчихсан. Хүүхнүүд хойноос нь татаж чангаагаад нөгөөх нь тэрэндээ омогшчихсон, тэр татаж чангааж байгаа нь ч бас яацарцан хүүхнүүд байдагийн.

         4 уулын дотогш бодолтой , муйхар залууст би бас л дургүй том юм яриад байхын хийж байгаа нь хаана гэхээр байхгүйн, хайртай дуртай гэхийн мэдрэгдүүлээд байгаамуу гэхээр үгүйн. Хүнийг үгээр нь биш үйлдлээр нь шинж гэдэг хэн нэгний хэлсэн үг надад маш зөв санагддаг. Анхны сэтгэгдэл чухал ч гэлээ, хүний уг чанар явцын дунд л танигддаг. Тэгэхээр охид минь сайхан царай, сайхан үгтэй залууг биш, сайхан сэтгэлтэй, сайн хүнийг л сонгоорой. 


Л.Энхжин
































Thursday, January 9, 2014

Тасралтгүй боловсрол

          Сонин сонсогдож байнауу, Цаана чинь гадаад оронуудад, нөгөө даяарчлагдаж буй элдийд чинь ийм нэр томёо байдаг болжээ. Анх соншод залхуутай ч юм шиг сонсогдож байна уу? Дахиад л сурах нь гэж үү залхуу гээд л, гэхдээ сайн ойлговол энэ тийм ч залхуу хүрэм сонсогдох үг биш харин ч ямар сэтгэлд таатай гээч энэ бол хүн өөрийгөө хөгжүүлэхийн тулд хийж буй бүх л зүйл юм. 

         Дүү нь ахаасаа, ах нь дүүгээсээ сурах үе ч байна. Ахмадуудын хэлсэн үг болгон чиний амьдралд хэрэгжих албагүй яагаад гэвэл цаг үе нь өөрчлөгдчихсөн нийгэм тэндий амьдарч байсан Хувьсгалийн дараах амьдрал отгхон ч биш учраас. Гэхдээ хэрэгтэй нь хэрэгтэй олон зүйлийг бид ахмад үеэсээ сурах ёстой.      Манай найз охидууд байна л даа, би ч гэсэн өөрөө Нүүр  номонд байдаг “Sweet kitchen” хэмээх грүппт байдаг. Тэнд хүмүүс гараа гарган хийсэн хоолны зургаа тавина, жороо, хуваалцна, шинэ хоол, торт, амттан хийж сурна. Их гоё л доо. Би ч бас хаад нэг ажлын дараа гараа гарган хийсэн хоолоо зургийг нь аваад л хийнэ. Идэх гэж хийчхээд хүмд гайхуулж байгаамуу хаашаа юм. Муу хүн идсэнэээ энтэр зарим хүн. Тэр чинь гол нь нийгмийн харилцаанд орж,өөрийн хийснээ, шинэ сурч мэдсэнээ бусадтай хуваалцаж буй сонирхол нэг хүмүүсийн л орон зай шүүдээ. Тэр үг одоо хэрэгжхээ байсан хэхэ.

              Харин энэ бүх л үйл явц тасралтгүй сургалтын нэг хэлбэр, ажилд орооод англи хэл сурах шаардлагатай боллоо, ажлын байрны сонголтоо нэмэгдүүлэхийн тулд хүний нөөцийн сургалтанд суулаа, гэрийнхээ зориулж шинэ хоол туршиж хийж сурлаа, бичиг хэрэг хөтлөх талаар ном уншлаа, сүүлийн үед Бэстсэллэр болж байгаа номыг авч уншиж байна энэ бүгд бол тасралтгүй сургалтын нэг хэлбэр.Заавал нэг хичээлийн танхимд суух нь сурч байна гэсэн үг биш өөрийгөө хөгжүүлэхийн тулд хийж байгаа бүхэн энд багтана.

           Дэлхий дахин хөгжөөд өдөр тутамд л шинэ дэвшилтэт технологи бий болоод зарим нь шинэ авсан Айфон-оо ч бүрэн хэрэглэж чадахгүй, яваандаа утастайгаа танилцаж, хэрэглэж сурч байна шдээ. Хэхэ. Би саяхан утсаа алга болгосон лдоо. Сольж сайжруулах юмсан гэж бодож байсан ч, тэр санхүү нь байгаагүй юмаа. Гэтэл тэгж бодож байсан даа ч уу, хайнга зан гаргаад ч уу алга хийж орхилоо. Одоо 3310-аас дээхнүүр хөөрхөн утас бариж байгаа. Гэхдээ тэр утасны загвар биш бусадтай холбоо барих хэрэгсэл гэдэг утгаараа л надад чухал байна. Тэр ухаалаг утастай, утасгүй компьютэрээ хэрэглээд л нэт ороод л болоод л байнадаг. Хэхэ. Тэгээд бас л дасан зохицож сурч байна шд. Хэхэ.Л.Энхжин

Эхлэл

Сайн байцгаана уу?          
                  Анх удаа л олонд өөрийнхөө талаар бичиж, блог хөтлөх гэж байна. Бага байхдаа их бүрэг ичимхий, багшаасаа юм асуухаас айдаг, хүнтэй чанга дуугархаас ч эмээдэг,яагаад ч юм их ичимхий охин байлаа. 10 жилээ төгсөөд их сургуульд орлоо. Тэр үед ч тийм нээлттэй оюутан байсангүй, урсгал дагаад л сурж явдаг охин байлаа. Харин төгсөөд санаандгүй Оюутан солилцооны төвд цагийн багшаар ажиллах болсноор багадаа мөрөөдөж, өмнө нь ер нь бодож ч байгаагүй энэ ажилдаа орж, тэр ажил маань таалагдаж өдийг хүртэл хийсээр ирсэн билээ.          

                     Ажил маань надад олны өмнө ярихад, олон хүмүүстэй харилцахад сургасан.Заримдаа өөрт тохиолдсон зүйлийг бусад бүү үзээсэй хүмүүс ийм зүйлсийг надад хэлээд өгдөг байсан ч болоосой гэж боддог байлаа. Бүрэг гэхээсээ илүү хүмүүстэй нээлттэй байдаг ч зарим хувийн бодлуудаа дотроо дараад өнгөрдөг хүүхэд байлаа. Харин цаг явхын хэрээр өөрийгөөө илэрхийлэх, өөрөөрөө байх ямар чухал, хичнээн сайхан болохыг улам илүү ухаарсан юм.        

                   Заримдаа хичээл дээрээ өөрт тохиолдсон адал явдал эсвэл гадаад оронд үзсэн сайхан зүйлсийнхээ талаар оюутнуудтай хуваалцдаг. Хэрвээ би тийм зүйлийг эртхэн сонсож байсан бол гэж бодсон зүйлсээ хааяа хуваалцдаг. Ажлынхаа хажуугаар сайн дурын ажил хийдэг, Яагаад ч юм хүмүүст, хүүхдүүдэд туслаад баярлалаа гэдэг үгийг сонсох, тэдний амьдралд гарсан эерэг өөрчлөлтийг харах, нүүрэнд нь тодрох инээмсэглэлийг харахдаа би дуртай. 1-ээр курсэд байхад найзыгаа дагаж ТУНЗА нэртэй НҮБ-ийн доор байдаг байгаль орчны клубт явж эхэлсэн. Намайг тэр клубтээ урьсанд би найздаа өдийг хүртэл маш их талархдаг.       

                   Тэгээд хараад л байхнээ өөрийн үгийг бусдад илэрхийлж байгаа тэр хүмүүс, тэр олон дагагчтай хүмүүсийг хараад би тэдэн шиг нээлттэй байсан бол гэж хүсдэг байлаа. Харин сая найзынхаа блог-ийг үзэж байгаад. Яагаад би ч гэсэн одооноос тэдэн шиг байж болохгүй гэж гэнэт бодогдоод блог нээж орхилоо. Цаашдаа бичхийг хүссэнээ бичиж, хуваалцахыг хүссэнээ хуваалцаж байнаа.
Энхжин.Л

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...