Sunday, August 11, 2019

Италиийн Венец хот

Би одоо Италид Венец хотод байна. Хотын гаднах жижигхэн ресорт буюу амралтанд. Ресторанд нь түм бужигнасан, шуугиан ихтэй. Ресепшнүүд нь найрсаг гэж жигтэйхэн. Итали аялга их гоё санагдлаа. Прагт бороотой зутарч яваад хоолой өвдчих шахсан тул энд бороо хараад үнэхээр дургүй хүрч байлаа. Гэхдээ маргааш нартай байна тэр өдрийг сайн ашиглана гэж бодож байна.

 Итали улс их нам гүм санагдлаа. Хотын захад жижигхэн Бунгалов хаустай буудалд буусан болоод ч тэр үү. Гараад арван таван минутын газар гүйгээд ирлээ. Эргэн тойрон ногоорсон, модод, өвс ургамал, тал, жижиг тариалангийн талбай, үйлдвэр шиг байшин, бас хаусууд байна. Буудлын рестораны хоол 7.90 евро гэлээ. Арай үнэтэй санагдаад авсангүй. Прагт байхад идэх юм үнэхээр хямд байж гэж бодлоо. Кроноор тооцдог тул арай хямд оногдож байсан. Энд еврогоор тооцдог тул хамаагүй илүү үнэтэй тусч байлаа. Прагаас авсан вандуйны шөлөө ус буцалгагчинд хийгээд өтгөн сайхан шөл уучихлаа. Ингэж хэмнэж явна. Буудал нь гал тогоогүй юм лдаа. Уг нь кафенаасаа худалдан авалт хийлгэх сонирхотой. Хэн намайг барьцааны 20 евроны ус буцалгагчинд зутан шөл хийнэ гэж бодох вэдээ. хаха 

Хашаагаар оронгуут жижиг дал моднууд харагдана. Голдоо жижигхэн цэцэрлэгтэй тойроод хэвтэх сандлуудтай. Гэхдээ бидний ирсэн өдөр бороотой байсан тул цэцэрлэгт орох боломжгүй байлаа. Байшиндаа орлоо Уy булангийн жижиг байшингууд шиг. Шөнөдөө их сэрүүхэн юм. Гэхдээ эйр кондишнтой болохоор дулаан сайхан хонов. Шөнө сэрж асаагаад буцааж унтраах нь төвөгтэй юм. Хажуу байшингийн нэгнээс бүх юм дуулдсан байшингууд.  Хажуу байшингийн хосоос болоод шөнөжин унтаж чадсангүй.  Замын ядаргаа гараагүйн дээр шөнө нойр муутай хонох хэцүү байлаа. Өнөөдөр гарахгүй байхаар шийдлээ. Нэг найз маань надтай хамт үлдлээ. Бусад нь хот үзэхээр явлаа. Хэзээ ч юм бэ зөвхөн жуулчид очдог газруудыг биш нутгийн иргэдийн амьдрал аж байдлыг үзэх гоё байдаг гэж нэг жуулчин хэлсэн нь санаанд орлоо. Машинд суугаад, буугаад, үзэх юмаа үзчихээд буцаж суугаад өөр хотод очоод яг л ийм маршрутаар явах нь гоё мөртлөө бас тэр хотын амьдрал иргэд, тэдний ахуйг мэдэрч амжихгүй байгаа мэт санагдаж байв. 




Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...