Saturday, March 14, 2020

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон энэ үед заримдаа мэргэжил гэж асуух үед төвөгтэй л санагддаг. Гэхдээ үүгээрээ хоолоо олж идэж яваа. Сайн дурын ажил хийгээд 10 гаран жил болжээ. Би их сониуч зантай. Заримдаа амархан уйддаг. Хүнд туслаж кайф авах дуртай гэхүү. Тэгээд сайн дурын ажил хийдэг. 

Ажлын хажуугаар сайн дурын ажил хийхээр их сонирхолтой санагддаг. Олон хүмүүстэй уулзана, бас олон мэргэжил сольж үзнэ. Энэ хугацаанд нарийн бичиг, төсөл удирдагч, орчуулагч, алиалагч, жижигхээн тооцоо гаргадаг нягтлан, ухуулагч, талбай дээр жагсагч, наймаачин, худалдаачин, цэвэрлэгч, номын санч, багш, нүдний хараа үздэг хүн, тогооч, аялалын зб, сургагч багш зэрэг олон местэнд ажиллаж үзэж. Сургагч багш хийж байхдаа дэлхийн дулаарлын тухай, хүний наймааны тухай, бэлгийн боловсролын тухай ярьж явлаа. 

Заримдаа олны өмнө гарах хэцүү байдаг. Энэ бүхэн намайг эвдсэн бас бий болгосон. Өнөөдөр Энхжин гэдэг хүн төлөвшихөд сайн дурын ажил маш их нөлөөлсөн гэж боддог. Би өөрийгөө илэрхийлж сурсан, заримдаа багийн ажиллагаа бүтэхгүй бол уурлана, гэхдээ эхлээд ажлаа дуусгаад дараа нь эмоцио гаргадаг гэдгээ ойлгосон. Цагийн юм цагтаа л байдаг. Чи өвдөөгүй л бол ажлаа тухайн үед нь гүйцэтгэх ёстой. Сайн дурын ажил намайг төлөвлөгөө гаргах, ажил хуваарилах, дааж авсан ажлаа цаг тухайд нь хийх, хүмүүстэй эвийг нь олж харьцах, нийт дунд биеэ авч явах гэх мэт зүйлсийг аяндаа суулгасан байдаг юм. Энэ бүхнийг өгсөн нийгмийн сайн дурын ажилдаа баярлалаа. Үүнээс гадна энэ бүхэн олон сайхан найзуудыг надад өгсөн. Хамгийн үнэтэй зүйл нь найз нөхөд, дурсамжууд байдаг юм. 

No comments:

Post a Comment

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...