Sunday, May 15, 2016

Арслантай гүүрний дуртгал (богино өгүүллэг)

2016.05.16 – өдрийн дуртгал

Өнөөдөр гадаа халуун нар ээсэн сайхан дулаан өдөр байна. Урждархан л цас орсон санагдна. Хар бараан хувцасласан би хүйтний жавраас айсан шиг зузаавтар хувцаслаж орхижээ. Ээсэн нарлуу сурсан зангаараа инээмсэглээд "Сайхан өдөр болноо" гэж өөртөө хэлээд , ажилдаа хоцорчихвий гэж хурдан хурдан алхална. Арслантай гүүрний хажуугаар өнгөрч байхдаа, нарийхан урсах голын дэргэд гуниглангуй харцаар голруу харан тамхилан зогсох залууг харлаа. Хөөрхий энэ амьдралын юу нь тийм хэцүү санагдаа юм бол... Урдхан талд хоёр бүсгүй алхална. Үсээ ороож, даашинз өмсчээ. Нэг нь нөгөөгөө түшин доголон алхана. Эмэгтэйчүүд бид байнга өмсдөггүй өндөр өсгийт өмсхөөрөө яг ингэдэгдээ гэж бодоод дотроо инээд хүрлээ. Түшээд авмаар санагддаг болхоор бүсгүй та өндөр өсгийт өмсөж байгаарай гэж хаа нэгтээ уншсан санагдана.

Тэгээд гүүрэн дээгүүр алхаж дөнгөж өнгөрхөд гүүрний төгсгөлд жижиг сажиг чихэр, бохь зардаг ах найзтайгаа печень идэн сууж байна. Байнга гадаа суудаг болхоор нуур нь эрт борлож, олон жилийн амьдралын мөр болох гүн үрчлээсүүд духанд нь суужээ. Энэ хоёр өнөөдөр ингээд инээлдэн суугаа энэ мөч нь жаргалтай байгаа байхдаа. Сонин шүү хүний амьдрал. Яг ижилхэн зам дээр алхаж, яг ижилхэн хотод амьдарч байгаа атлаа өөр өөрийн амьдралтай, тэр нь өөр өөрийн өнгөтэй. Зам дээр алхах хүн бүр миний амьдардаг хотын өнгийг бүтээдэг. Бүгд л өөрсдийн амьдралтай, жаргалын хэмжүүртэй, тэрэндээ хүрэх хүсэл тэмүүлэлтэй.......Явж байгаад би түүнийхээ тухай гэнэт саналаа. Дулаахан мэдрэмж төрүүлдэг. Бодох тусам байнга инээмсэглэл дүүрэн дурсамж л санаанд буудаг нэг хүн байдаг юм. Хамтдаа явж байсан газар бүрээрээ дахин дахин алхах бүртээ түүнийгээ л бодож инээмсэглэдэг юм......... Инээмсэглэн цааш алхлаа.

Л. Энхжин

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...