Tuesday, January 21, 2014

Хорвоо шударга яг л хийсний хэрээр өгдөг, юу хийсэн түүнийхээ үр шимийг хүртдэг


Би ч англи хэлний ангид сурч байгаам чинь гээд л өөрийгөө бусад шиг тэтгэлэг аваад гадаадад сурна гэж их мөрөөддөг оюутан байсан лдаа. Хамгийн анх Сорос-ын сангийн тэтгэлэгт шалгалтанд орж, материалаа бүрдүүлж өгч билээ. Миний хажууд нэг охин хавтас дүүрэн өргөмжлөл, баричихсан нэг нэгээр нь гаргаад л өгч байж билээ. Надад харин хийсэн гавьяа тэр үед маруухан байлаа. Сайн дурын клуб яваад ч нэг их удаагүй үе.
Тэгээд би тэнцээгүйлдээ. Ярилцлаган дээр ямар сүртэй, гүн гүнзгий, ач холбогдолтой асуулт асууваа л гэж бодож байлаа хэхэ. Тэгээд сургуулиа төгслөө. Англи хэлний анги төгсөж байгаа юм чинь мундаг шд өөртөө. Албан бус ТОЭФЛ-ийн шалгалт өгөөд, 500 гарсан оноо авлаа. Тэгтэл тэр оноо нь над шиг дундаж айлын хүүхдэд сургуульд элсэхэд л зөвшөөрөгдөхөөс тэтгэлэгт хүрэхгүй оноо байлаа. Тэгээд ч тэр үеээс Цаасны ТОЭФЛ тооцогдохоо больж эхэлсэн юм.
За тэгэхээр нь мундаг юм чинь интернет ТОЭФЛ өглөө. Аав, ээж их л мундаг охиноосоо их л оноо хүлээсэн хэхэ. Тэгсэн чинь эгч 61 оноо авбал яахын. Мэдэхгүй, хичээл дээр минь тийм одон орон, хими, физик, байгаль орчин, америкийн түүх, америкийн академик сургалтын орчны англи хэл үзээгүйшд хэхэ. Тэгээд Америкаас онлайнаар худалдаж авсан 2 ТОЭФЛ-ийн номоо гэртээ сууж хийж чадахгүй болохоороо мөнгий нь өгөөд дамжаанд явлаа. Мөнгөө өгсөн юм чинь гэж бодож тэр танхимд өдөрт 2 цаг сууж байгаан. Анх их л хурдан сурна гэж бодож байлаа шд. Бараг л 2 сарын дараа дахиж шалгалтаа өгөөд мундаг авах юм байх.

 Багш гэтэл 300 цаг бэлдэх хэрэгтэй гэсэн инээд хүрч билээ тэрийг нь сонсоод. Дараа нь инээсэн өөрийгөө шоолоход хүрсэн лдээ. Бүтэн 4, 5 сар тасралтгүй өдөр болгон шахуу найзуудтайгаа уулзах цагаа багасган байж ажлын дараа 2 цаг сууж байж оноо минь ахиж. 80 гаран оноо авсан 90 арай хүрсэнгүй. Гэхдээ л би чадах бүхнээ тэр үед хийсэн. Ярианы хэсэг дээр жаахан сандарсан. Харамсах зүйлгүй. Учир нь миний түшин ахисан. Ингээд би эндээс хийхийг, хүрэхийг хүсч буй зүйлдээ цаг, заваа сайн зарцуулах хэрэгтэйг ойлгосон юм.  

No comments:

Post a Comment

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...