Thursday, January 9, 2014

Эхлэл

Сайн байцгаана уу?          
                  Анх удаа л олонд өөрийнхөө талаар бичиж, блог хөтлөх гэж байна. Бага байхдаа их бүрэг ичимхий, багшаасаа юм асуухаас айдаг, хүнтэй чанга дуугархаас ч эмээдэг,яагаад ч юм их ичимхий охин байлаа. 10 жилээ төгсөөд их сургуульд орлоо. Тэр үед ч тийм нээлттэй оюутан байсангүй, урсгал дагаад л сурж явдаг охин байлаа. Харин төгсөөд санаандгүй Оюутан солилцооны төвд цагийн багшаар ажиллах болсноор багадаа мөрөөдөж, өмнө нь ер нь бодож ч байгаагүй энэ ажилдаа орж, тэр ажил маань таалагдаж өдийг хүртэл хийсээр ирсэн билээ.          

                     Ажил маань надад олны өмнө ярихад, олон хүмүүстэй харилцахад сургасан.Заримдаа өөрт тохиолдсон зүйлийг бусад бүү үзээсэй хүмүүс ийм зүйлсийг надад хэлээд өгдөг байсан ч болоосой гэж боддог байлаа. Бүрэг гэхээсээ илүү хүмүүстэй нээлттэй байдаг ч зарим хувийн бодлуудаа дотроо дараад өнгөрдөг хүүхэд байлаа. Харин цаг явхын хэрээр өөрийгөөө илэрхийлэх, өөрөөрөө байх ямар чухал, хичнээн сайхан болохыг улам илүү ухаарсан юм.        

                   Заримдаа хичээл дээрээ өөрт тохиолдсон адал явдал эсвэл гадаад оронд үзсэн сайхан зүйлсийнхээ талаар оюутнуудтай хуваалцдаг. Хэрвээ би тийм зүйлийг эртхэн сонсож байсан бол гэж бодсон зүйлсээ хааяа хуваалцдаг. Ажлынхаа хажуугаар сайн дурын ажил хийдэг, Яагаад ч юм хүмүүст, хүүхдүүдэд туслаад баярлалаа гэдэг үгийг сонсох, тэдний амьдралд гарсан эерэг өөрчлөлтийг харах, нүүрэнд нь тодрох инээмсэглэлийг харахдаа би дуртай. 1-ээр курсэд байхад найзыгаа дагаж ТУНЗА нэртэй НҮБ-ийн доор байдаг байгаль орчны клубт явж эхэлсэн. Намайг тэр клубтээ урьсанд би найздаа өдийг хүртэл маш их талархдаг.       

                   Тэгээд хараад л байхнээ өөрийн үгийг бусдад илэрхийлж байгаа тэр хүмүүс, тэр олон дагагчтай хүмүүсийг хараад би тэдэн шиг нээлттэй байсан бол гэж хүсдэг байлаа. Харин сая найзынхаа блог-ийг үзэж байгаад. Яагаад би ч гэсэн одооноос тэдэн шиг байж болохгүй гэж гэнэт бодогдоод блог нээж орхилоо. Цаашдаа бичхийг хүссэнээ бичиж, хуваалцахыг хүссэнээ хуваалцаж байнаа.
Энхжин.Л

4 comments:

  1. Shan bn shuu baga ch gesen setgegdlees n huvaaltssndaa. Tsaashid sonsohiig husne amjilt

    ReplyDelete
  2. гоё гоё . Таныг дэмжиж байна шүү

    ReplyDelete

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...