Wednesday, January 30, 2019

Байгаадаа талархъя

Амьдрал янз бүр байдаг. Хагарсан өндөгнүүдийг доторхыг нь цуглуулаад варений шилэнд хийснийг, махыг нь шулсан ясыг хямдаар аваад хоол хийдэг айлууд байдаг. Атар талхыг хагаслаж, есийн тосыг граммлаж авдаг айлууд байдаг. Хичээл тараад өдрийн хагаст цагийн ажил хийгээд төлбөрөө олдог оюутнууд байдаг. Тэдэнд даалгавар хийх цаг ч хааяа хомс гардаг. Төлбөрийн зээлээр суралцдаг, онц сурахгүй л бол тэрнээсээ хасагдах гээд байдаг оюутнууд байдаг. Байрны зээл аваад байр авъя гэсэн ч банк таны материал, жилийн орлого хангалтгүй, урьдчилгаа өгч дийлэхгүй бол завшөөрөхгүй гээд буцдаг өрхүүд байдаг. Өнөөдөр зарим нь өдрийн талхаа хагаслаж авч байхад, та хэрвээ байранд амьдардаг, ухаалаг утастай, ажил хийхгүй, аав ээжээсээ халаасны мөнгө нэхдэг оюутан бол талархаж улам хичээж суралцах ёстой юм. Зарим хүнд бэрхшээл амьдрах чадвар суулгадаг бол, зарим хүнд хангалуун амьдрал амьдрах чадварыг нь үгүй хийдэг. Хэн нэгнээс илүү утас барьсандаа, гоё хувцас өмссөндөө бардаж биш талархаж амьдраарай. Бусдад илүү их туслаарай. Бардамнаж, томрох мөчдөө та унаж, бусадтай хуваалцах үедээ та илүү баяртай байх болно. Өөрийн хөдөлмөрөөр олж аваагүй зүйлээ бусдад бүү гайхуул~ 

Байгаадаа талархаж бусдад сайн сайхныг бүтээгээрэй~





No comments:

Post a Comment

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...