Tuesday, June 26, 2018

Хүлээн зөвшөөрөх

Зарим зүйс цагаа олсон мэт санагддаг. Харин зарим нь үгүй. Гэхдээ юунд ч тохиромжтой үе гэж байдаггүй. Амьдрал баялаг тул бид зүгээр л болж байгаа зүйсийг байгаагаар хүлээж авч, гол нь хүлээн зөвшөөрч, урагш алхах хэрэгтэй. Надад ийм зүйл тохиолдох ёстой, би сайхан амьдрах ёстой. Эсвэл надад ийм зүйл тохиолдох ёсгүй гэж бодогдох үе байвч, одоо дараагийн алхам л чухал.

Заримдаа сайхан зүйл тохиолдоход итгэхгүй байх нь бий, би ийм зүйл хүртэх эрхтэй гэж үү хэмээн өөртөө эргэлзэх. Гэтэл тэр нь таны хүртэх ёстой тэр л аз, жаргал мөн байж болох.

Заримдаа бид байгаа байхгүй, ирэх ирэхгүй, болсон, тохиолдсон зүйлсийг хүлээж авахыг хүсэхгүй өөрийгөө стрессдүүлдэг. Мэдээж зарим зүйл бидний хийсэн үйлдлийн үр дүн, зарим нь огт хамааралгүй биднээс шалтгаалахгүйгээр амьдралд гарч ирдэг бэрхшээлүүд.

Таны хүсч буй зорилгод эхлэх тохиромжтой цаг гэж байхгүй. Зүгээр л эхлүүлсэн зүйл чинь дараа нь цагаа олсон байх нь бий. Тэрийг тааварлашгүй. Тиймд зүгээр л эхлүүл, асуудалдаа шийдэл хайж олоод, урагш алх. Битгий гоншигонож, бусдаас алдаа хай. Та өчигдрөөс илүү БИ болсон байх болно.

No comments:

Post a Comment

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...