Friday, August 24, 2018

Би бас л онгоцонд сууж чадсангүй-Гэхдээ нимбэгний жүүс хийж уусан

Бээжингийн онгоцны буудлын цонхоор бөмбөлөг шилэн оройтой байшин харагдана, том жижиг тээврийн автобуснууд зогсож, ирэх нь ирж, явах нь явсаар машин унаа, хүмүүс холхино. Би бас л онгоцонд сууж чадсангүй. Энэ удаа их тэнэг шалтгаанаар. Хямдыг нь бодож онлайн билет захиалахдаа овгийн нэг үсэг алдаж бичсэн алдаа. Тэгээд эцэстээ би, би биш ч болох шиг. Тэгээд Хонг Конг гэдэг айл руу явахын даваан дээр үлдлээ. Хоёр найз маань онгоцонд суухаар гүйх мөч, уйлаад тэврэлдэх мөч, ганцаараа үлдээд гөлийх мөч. 

Өөрийгөө энэ үед хилийн дээсний цаана хэн ч биш, юу ч биш гэдгээ мэдэрч тэнэгтэж зогтусах мөч. Одоо онгоц ниссэн.... Эргэн тойрон хүмүүс. Бүгд үл мэдэх. Зарим нь инээх ч хоосон мэт. Өмнө нь онгоцны буудал их л гоё газар мэт санагддаг байж билээ. Маш чухал газар, бас тэнд ид шид болж өнгөрдөг. Гэтэл энэ удаа зүгээр л дамжин өнгөрөх цэг байсныг ухаарлаа. Энд ид шид алга зүгээр л ажлаа хийж буй хүмүүс, ашгийн төлөө худалдааны газрууд, хүмүүс дамжин өнгөрөхдөө суух сандлууд. Энэ байшин хүнгүй мэт. Хичнээн хайнга тэнэг байснаа бодсон ч юу ч хийж чадахгүй болох тэр мөч хамгийн эзгүйрсэн, хөндий, гөлийсөн, унасан, хоосон байв. 

Ингээд ид шид болоогүй маргааш нь би гэртээ харьсан. Гэхдээ энэ бүтэлгүй дурсамж, тэдгээр сэтгэлээр унасан мөчүүд бас л амьдрал гэдэг их аялалын нэг хэсэг нь гэж бодож явнa. Бүгд л алдаж, алдаан дээрээсээ суралцдаг. Anyways, life goes on…Тэгээд онгоцны буудал дээр дуртай Green tea latte-гаа whipping cream-тэй захиалаад, уунгаа амьдрал бодож байгаад л ирсэндээ хэхэ. Хэрвээ амьдрал чамруу нимбэг шидвэл, нимбэгний жүүс хийж уу. 




No comments:

Post a Comment

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...