Thursday, January 9, 2020

Ер нь миний амьдралыг гайхамшиг биш би л дээшлүүлнэ лдээ

      Амьдрал чинь гэр бүлтэй болсноор төгс сайхан болохгүй. Зүгээр л шийдэх асуудлууд нь ондоо болно. Энэ бол гарц биш. Чамайг аврах хүн өөр хэн нэгэн биш чи өөрөө, толинд хар гэсэн мессежтэй юм зөндөө л сонсч уншиж байна. Гэхдээ заримдаа эмэгтэй болхоороо ч юм уу, би сэтгэл хөдлөл ихтэйдээ ч юмуу нөгөө идэвхитэй, өөдрөг, бусдад тусалхыг байнга чармайдаг, бусдыг өөд татах гэж зүтгэдэг Энхжин үхчихдэг. Яг ойрд тэр үхмэл байдалтайгаа байлаа. Комфорт зоннруу яг орчихоогүй мөртлөө бас гарахгүй. Хүүхдээ л сайхан амьдруулна гэж ярихгүйгээр, өөрөө эхлээд хийнэ гэсэн итгэлээр явдаг тэр Энхжин хаа нэгтээ хааяа үхдэг. Тэгээд бүх юманд тэгэс ингэсхийж хандаад, гэртээ суугаад, бодлоо хуваалцмааргүй санагдана, тусгаарлагдана, гөлийж драма үзэж цаг ална. 

      Хувийн амжилт гаргах гэхээр ажилдаа дарагдаад амжихгүй, дан ажил хичээл хийхээр нийгэмших, найз нөхөдтэйгээ уулзах зав гарахгүй. Тэр нь бүр их стрессдүүлнэ. Уг нь байнга сайхан зүйл хуваалцаж, асуудлуудаа сошиалаас нуудаг ч заримдаа тэр нь худлаатаад байгаа санагдана. Эсвэл угаасаа хувийн юм хувийн гэдэг бодолд хүлэгдэнэ. Хэд хоног үхсэн юм шиг яваад одоо л гэнэт сэхмээр санагдах шиг. Гэхдээ өөр нэг хүнээс дэмжлэг түлхэх хүч хэрэгтэй ч юм шиг. Тэгснээ тэр нь би өөрөө ч юм шиг. ТЭД яриа сонссоор залхсан ч байх шиг...... 
Хөөрхий тэр минь хөлөө олохгүй унаж бүдэрч явна уудаа...энэтэр😂😂

Ta толинд ямар дүр төрхөө хармаар байгаа вэ? 2020


No comments:

Post a Comment

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...