Friday, April 6, 2018

Мэдрэмжийн өрөө

Энэ хаалгыг татвал гуниглаж буй нэгэн эмэгтэй бий. Татах уу? Яах уу? Хүний гунигтай зүйл уншаад дэмий ч юмуу. Гэхдээ л энэ өрөөгөөр ороод гармаар нэг тийм мэдрэмжийг үзээд өнгөрмөөр ч юм шиг. Дараагийн хаалгыг тэсэн ядан хүлээнэ. Гэхдээ наана нь үүгээр хальт шагайчихъя. Хаалгыг нээлээ.... Тэнд ийм бодол байна. Бачуурал ихтэй гэхдээ дараа нь нимгэрсэн.
Түүнд гомдсон сэтгэлээ юугаар тайлах вэ гэж зөндөө бодлоо. Дотор бачуураад нэг л бишээ. Уйлъя гэтэл бардам зан зулгаагаад шүдзуумаар ч юм шиг. Тэгээд л гаднаа инээж, дотроо бачууран алхах тэр өдрүүд. Хэдэн хоног гөлийж явлаа. Хүчилж инээж бусдад харагдлаа. Гэхдээ нуугаад нуугаад харагддаг зүйл бол харц минь байсан. Гундуу байгаа боловуу гэж өөрөөсөө айна. Хэдэн өдрийн дараа гэртээ ганцаараа кино үзэж суулаа.Хайрын тухай... тэгээд л мэгшиж эхэллээ. Би өөрөө өөртөө уйлж байлаа. Дэрлэх хүн байсангүй. Арчих алчуур байсангүй. Жижигхэн алчуур байсан ч багадах санагдана. Тэгээд цурхирч уйллаа. Уйлаад л байлаа, уйлаад л байлаа. Хэсэг хугацааны дараа жаал тайвширч, бүлцийсэн нүдээ угаагаад, өөрийгөө толинд харж инээлээ. Энэ царайг ээ. Хардаа. Өөртөө инээд ч хүрэх шиг... Тэгээд дараа нь цай уухаар ус буцалгагачинд ус хийлээ. Ус буцалхыг хүлээнгээ нүдээ арчин зогсоно. Хоолой дээрх зангирал тэр нулимстай хамт урссан. Багассан. Би уйлсандаа баярласан. Тэгээд халуун цай оочлон, үргэлжлүүлээд зурагтаа үзлээ..............

No comments:

Post a Comment

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...