Monday, April 2, 2018

#өглөө #өгүүлэл1

Тэр минь өглөө намайг үнсэж сэрээлээ. Ингэж сэрэх хичнээн сайхан гээч хэдэн мянган сэрүүлэгэнээс ч илүү таатай. Цайгаа уугаарай гэж хэлээд нөгөө өрөө рүү орлоо. Би нойрмоглон нүдээ нухлаад. Орноосоо өндийлөө. Нар нилээн дээр гарчээ. Хагассайн өдөр шүүдээ. Нээрэ тийм. Ажлын өдрүүдээр авч чаддаггүй нойроо амралтын өдрөөр л авах юмдаа. Босоод халаадаа авч өмслөө. Хаврын өдрүүд дундаа орсон, гадаа нар ээсэн сайхан өглөө байна. Угаалгын өрөө рүү алхлаа. Тэр минь кофе чанаж байна. Ямар сайхан үнэртэж байнаа. Тэгээд угаалгын өрөөнд ороод нүүр гараа угааж, шүдээ угаагаад гал тогоо орлоо. Тэр минь өглөөний цай бэлдчихэж. Америк маягийн өглөөний цай. Шарсан өндөг, шарсан гахайн мах 2 хэрчим, улаан лоольтой. “Баярлалаа хайраа” гэж хэлээд би хоолоо харлаа. Тэр минь “Сайхан хооллоорой” гэж хэлээд инээмсэглэв. Шарсан талхан дээрээ өндөг тавиад хазлаа. Талхны шар хийх чимээ, саяхан шарсан халуун өндөгний амт. Хоёулаа өнөөдөр юу хийх вэ, гарч кино үзэх үү гэж тэр минь асуулаа. Би ч баяртай нь аргагүй тэгье гээд л дэвхэцлээ. Өглөөний цайгаа уунгаа би түүнрүүгээ инээмсэглэн хэсэг ажлаа. Түүнтэйгээ ханилсан минь зөв сонголт шүү. Хөөрхөн гэж.. "Хөөрхөн гэж" гэдэг үгээ өөрийн мэдэлгүй чанга хэлж орхилоо. Тэр дахиад л инээмсэглэв. Ажлын өдрүүдээр би түүний өглөөний цайг бэлдэж өгдөг. Харин амралтын өдрүүдээр тэр минь бэлддэг. Бас болзоог тэр минь хариуцдаг. Ингээд л гэрлээд удаагүй бидний амьдралын амралтын нэг өдөр эхэллээ. Компьютер луугаа алхлаа.. кино харахаар. (сайхан өглөө..)

No comments:

Post a Comment

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...