Tuesday, December 15, 2015

Өөрчлөгдөөсэй

Вьетнам авто засварын газрын нэгэн түүхийг хальт сонссон юм. Нэг вьетнам нөхөр Монголд ирээд авто засварын газар нээгээд маш амжилттай ажиллаж лдээ. Тэгсэн тэрнийг энэ муу вьетнам монголд ирж баяжлаа гэж бараг юм хумыг нь сүйтгэсэн юм бишүү. Бодвол нөгөө үндсэрхэг бүлгийн хэдэн нөхөд. Үүнээс нэг хүн ийм дүгнэлт хийсэн. Монголчууд ч бас сайн ажиллаж чадвал ийм боломж байгаа гэж. Хүний амжилтыг дарах гэж оролдохын оронд өөрийн амжилтанд анхаардаг болоосой. Боломжийн үнэтэй, сайн үйлчилгээтэй засвар нээчихвэл хүмүүс дуртай очно шд.

Яагаад хэдэн мянгаараа гадаадад очиж ажил хийж мөнгө олно гэдэг мөртлөө энд байгаа гадаад ажилчдыг энэ муусайнууд гэж ялгаварлан гадуурхдаг байнаа. 

Гадаадад очоод хамгийн боломжийн үнээр, хамгийн хямдхан зардлаар явж, үйлчлүүлэх дуртай мөртлөө яагаад энд ирсэн гадаад хүнээс такси нь 2 дахин их мөнгө нэхэж, зочид буудал, үзвэр үйлчилгээнүүд нь гадаад хүнд илүү үнэтэй байна. Хэрвээ бид нарыг Америкт музеи орохдоо илүү 5$ төл гэвэл яаж хэрүүл хийх бол. Гадаадад шоудаж явахдаа нэг гадаад охинтой танилцаж байгаад хэн нэгэнд зодуулбал яаж гонгинож, нөхөн төлбөр нэхэх бол. Бас нэг бодлын нилээн хөгийн ч юм шиг.   Адилтай адил, годилтой годил байвал ч

Хнннн


No comments:

Post a Comment

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...