Thursday, December 10, 2015

Ээдээ энэ хүүхнүүд үү.

Гүйийэээ хүүхнүүд бас хайрыг илэрхийлж чадаж байна. Өнөөдөр утас цохилоо. Танихгүй эмэгтэй залгаад  өөрийгөө найзын маань эхнэр гэж танилцуулаад учир зүггүй орилж гарлаа. Инээдтэй нь би тэрнийх нь зурган дор ЛАЙК дарж, КОММЕНТ бичиж гэнээ. Би бодлоо. Уг нь эхнэргүйдээ. Болчихсон юм байхдаа гэж. Бас сандарчнаа. Би яалаа гээд л хаха.  Тэгээд найзаасаа асуулаа. Өмнө нь үерхэж байсан охин л гэнэ.  Гүүйийэээ нээрээ чадаж байна. Хажуудаа байлгаж чадахгүй юм чинь дэргэдэх бүх эмэгтэйчүүдийг нь бүгдийг нь холдуулая. Ааяаяа бас сэтгэж байгаа биз.

Чамайг жаргалтай байлгадаг хүнтэйгээ л хамт байх хэрэгтэй. Гуйж авдаггүй хайрыг, гуйгаад ирдэггүй хүний сэтгэлийг хүчээр хажуудаа байлгах гэж яадгийн. Тэгээд ирэхгүй бол тэр бурууг нь бусдад чихэж, бусдаас буруугаа эрж яанам бэ. Чамд хайртай хүнийг чи хүчлэх шаарлагагүй шүү дээ. Тэр чамд хайрыг мэдрүүлнэ, халамжилна, чи бүр намайг хайрлаач гэж гуйх ч шаардлагагүй. 

Хайрыг би аяндаа ирдэг зүйл гэдэгт итгэдэг, би хайр байдаг гэдэгт итгэдэг, гэхдээ хүчээр хэн нэгнийг хажуудаа байлгахыг хайр гэж боддоггүй, хардаж уурлаж, гэртээ хорихыг би хайр гэж боддоггүй. Хоёр хүн нийлээд хосын амьдрал зохиож байгаа ч энэ нь сайн дурын үндсэн дээр байх ёстой биздээ. Сэтгэл зүрх чөлөөтэй сонголтоо хийх эрхтэй. Тэр эрх чөлөөгөө хэний өмнө аваачиж, хэнтэй хамт үүрд хоригдхыг хүсэх нь зүрхний сонголт. Өөртөө сэтгэлгүй хүнийг хажуудаа байлгах гэж хүчилбэл тэр тэнэглэл шүүдээ. 

Уг нь аль болох уулзаж, учирч чаддаггүй хүмүүстэйгээ холбоотой байх гэж Facebook гээчийг ашигладаг. Зарим хүний олон нийтийн сүлжээг  ашигладаг шалтгаан өөр бололтой. 
Ээдээ энэ хүүхнүүд үү.




No comments:

Post a Comment

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...