Saturday, February 22, 2014

Боломж бага байх тусам улам хичээдэг юм шиг

          Би нээх олон удаа гадаад явж байгаагүй лдээ. Гэхдээ Америк руу 1 удаа, Солонгос руу гурван ч удаа хурлаар явж байсан. Америк явахад бол аав ээж 2 хадгалсан хэдэн төгрөгөөрөө л охиноо газар үзээд оюутны хуралд яваад ир гэж явуулсан. Гэхдээ л тэр үед мөнгө чанга, дүүгийн сургалтын төлбөр, миний сургалтын төлбөр өгдөг надад онгоцны зардлаас гадна айлд амьдрах хөлсний мөнгө 500$, аялалд хамрагдах 300$, тэгээд хармааны 200 $ өгсөн санагдана.

         Солонгос явах үеүүдэд бол би өөрөө явж болох боломжуудыг алдахгүйг хичээдэг байсан. Тэгээд материалаа өгөөд л байна хэхэ. Сайхан нь НҮБ-ийн олон улсын залуучуудын хурал буурай орны оюутнуудыг дэмжиж зардлыг нь даадаг. За тэгээд л гэрийнхэн өгсөн хэдэн воноо халааслаад л явна шүүдээ. Манайх жирийн л нэг дундаж монгол айл. Тийм айлууд гадаад руу зугаалж явах нь тун ховор ш дээ хэхэ. 

         Хүний нутагт хүмүүсийн аяыг харж их амьдардаг. Айлд байхад бол ариун цэврийн өрөөг ч хэрэглэхдээ айлын хүмүүстэй цагаа зөрүүлэх хэрэгтэй болно, aйл унтвал би унтана гэх жишээний. Хүмүүс нь уг нь их сайхан зантай ч гэлээ. “Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов” гэдэг үг тэр үед үнэхээр их мэдрэгддэг. Яалт ч үгүй айлд байгаа болохоор ая талыг нь харна. Хурлын үеээр бол байрлуулж байгаа газар нь тодорхой цагт хаана. Яг л тогтмол цагт хооллоно. Хоцорвол хоолгүй болно хэхэ. 


         Халаасны мөнгөндөө тааруулаад дэлгүүр хэсэх ч бас авьяас шүү хэхэ. Өөрийгөө авьяастай гэх гээгүй шүү. Яг тодорхой хэмжээний мөнгөтэй явахаар илүү жаахан тооцоотой л болдог. Авмаар юм зөндөө харагдана. Жоохон байсан болохоор бүр хэцүү. Гэхдээ бүгдийг нь авч чадахгүй нь тодорхой болохоор, дэлгүүр гарахаас өмнө яг хэнд юу авахаа маш сайн тооцоод бичээд яг чухал гэсэн хэдэн зүйлсээ л авна.

          Ер нь тийм хангалттай их мөнгөтэй байгаагүйдээ талархдаг. Яагаад гэвэл тэрүүгээр нь дамжуулааад мөнгөний үнэ цэнийг илүү их мэддэг, халаасандаа таарч амьдрах ухаан сурсан гэж боддог. Ажил хийх боломж байгаагүй л дээ хурлын виз байсан болохоор. Тэгээд ингээд явсаар байгаад өөрийгөө болгодог муу зан сурчихжээ. Хүнд тус болохгүй гэхдээ гай болохгүй. Тэгээд энийгээ хувиа хичээсэн зан гэж өөрөө бас бодохгүй. Тэгэхээр одоо өөртэйгээ ажиллая, бусдад бас туслая. Өөрийгөө засая, тэгээд гэрээ засаад, төрөө засая даа гэж хэхэ.

Л.Энхжин

No comments:

Post a Comment

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...