Tuesday, February 4, 2014

За нэг түүх ярьж өгье. “Харвард ба Титаник” гэдэг нэртэй :)

2008 онд Олон улсын хуралд оролцохоор Америкийн элчинд 14 хоногийн виз хүсээд 6 сарын виз даруулаад зуны амралтаа тэнд өнгөрүүлэх завшаан олдсон юм.

Хурлын дараа хэсэг хүмүүстэй хамт зүүн хойд хотуудаар аялсан.Очсон хот болгоныхоо томоохон их сургуулиудаар орж байлаа. Бостон хотод очих үед Харвардын их сургуулиар зочилсон. Очсон сургуулиудаас хамгийн энгийн хотхонтой, нэг л тийм дулаан уур амьсгалтай.

Тэр үед энэ алдарт сургуулийн номын сангийн түүхийг сонсож байж билээ. Аав, ээж, хүү гурав Титаник дээр явж байгаад онгоц осолдох үеээр нөхөр, хүүгээ алджээ. Ганцаараа үлдсэн ээж нь маш их хэмжээний мөнгийг хүүгийнхээ сурч байсан Харвардын их сургуулийн номын санд хандивлаж өдгөө дэлхийн хамгийн том гэгдэх 10 номын сангийн нэг сүндэрлэн босжээ. Ард үлдэх амьдралаа сайн сайхан үйлсэд, бүр хамгийн сайн үйл болох хүний эрдэм мэдлэгийн төлөө хандивласан тэр гайхалтай эмэгтэйгээр би маш их бахархсан. Сонсоход сэтгэл шимширмээр бас гайхалтай энэ түүх өдийг хүртэл сэтгэлд тод үлдсэн. 

             Тэр бүр хүмүүст яриад суух боломж олддоггүй энэ түүхээ та бүхэнтэйгээ хуваалцахыг хүслээ. 


Л.Энхжин




1 comment:

  1. yamar goy tuuh goy zurag ve ~ Minii nzad urt us n ih goy haragdaj bn~

    ReplyDelete

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...