Tuesday, December 17, 2019

Би угаасаа л загварын мэдрэмж муутай байсан.

Би угаасаа л загварын мэдрэмж муутай байсан. Их сургуульд найзуудаараа их л хувцасаа заалгуулж өмсдөг байлаа. Нэг Со явж ирээд аягүү хуруугүй бээлий, Кангта малгай, урт цамц, мөрөвчтэй өмд өмссөн чинь ангийхандаа үхтэлээ хийлгүүлсэн. Гудманд хүмүүс ангайгаад л. Нийлдэг найзууд ганган болохоор энэ миний сонирхол гэж бодохоосоо өмнө би гадуурхагдахгүй бусдад нийцүүлж хувцаслана гэж бодож эхэлсэн байдаг юм. 


Маний дэлгүүрээс авсан цамцны загваргүйг хэлээд юухэв. Юун эмээ цамц вэ гээд л эхэлнэ. За яахавдээ гэж хэлчихээд дотроо онцгүй хувцаслаж гэж өөртөө гоморхоно. Миний хувийн орон зай, сонирхол гэдэг ойлголтыг одоо л мэддэг болж байна шүүдээ. 


Гэхдээ л нээх гангалж өссөн ч үгүй. Гэхдээ дутсангүй. Бодоод байхад намайг их сургуульд байхад, дүү бас их сургуульд давхар сурдаг. Гэрийн санхүү тийм ч сайнгүй л байж. Загварлаг биш дулаан хувцас, арай материал сайтай хувцас л гэж сонгодог байсан байхдаа ээж. Би өөрөө тийм загварлаг хүмүүс дунд өсөөгүй өөрөө сайн мэдэхчгүй. 


Одоо бол хааяа нэг гадагшаа явахдаа хямдрал ухаад л зогсчихно Хэдийн бэ?-д орвол нэг их үнэтэй хувцаснуудгүй л байх. 10$, 10к воны плаж надад зөндөө л байна. Хүний л амьдрал... Одоо гэхдээ загварын аккаунт энэтэр харсаар байгаад мэдээж дээрдсэн ч Ганган гэхээс илүү энгийн хувцаслалт ихтэй хүндээ би. Тэгээд эцэст нь манай найзууд ч хүлээн зөвшөөрсөн байдаг юм. 


Яахав яг одоо л хэт хөгширч юу ч өмссөн авгай стайл болохоосоо өмнө жаахан гоёъё гэж бодож суунадаа.😂😂😂


No comments:

Post a Comment

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...