Харилцаанд ямар ч жор байдаггүй юм шиг. Гэхдээ хамгийн гол нь тэр хоёр хүн хамт байхаа тухтай, жаргалтай байх ёстой. “Ганцаараа муу явахыг хэн ч чадна шдээ” гэж Амбасэлмаа гуайн хэлсэн шиг нээрээ л ганцаараа байхад болоод байсан юм чинь уг нь дахиад нэг хүн нэмэгдхээр илүү жаргалтай л болох ёстой юм шиг.
Нэг найз маань надад хэлсэн юм лдаа. Хүн хайртай хүнтэйгээ биш, тохирсон хүнтэйгээ суудаг юмаа гэж. Эргээд бодохнээ тэр нь их үнэн үг шиг санагдах. Хэн нэгэнд хэт хайртай болох үедээ бид нөгөө хүндээ таалагдхын тулд “Би” гэдэг хүнээ алдаж эхэлдэг. Мэдээж хайртай байж хамт амьдрана лдаа. Гэхдээ тэр хүчтэй хайр гэх мэдрэмж нь хэтэрхий хичээж, хэтэрхий өөрийгөө золиослох, өөрийн хүсэл сонирхлыг хойш тавих үед харилцааны тэгш байдал алдагдаж нэг нь хэт гомдолтой, нэг нь зүгээр л залхсан байх тохиолдол гардаг боловуу. Та хэт өгснийхаа хэрээр авахыг хүснэ, харин түүнийгээ эргээд авч чадахгүй бол уур хүрнэ. Тэрнээс гадна өөрийн сонирхол, өөрийн би гэх орон зайг алдаад удсаны эцэст, хүн л юм хойно, өөрийн хүсдэг зүйлсийг нэг өдөр хийхийг хүснэ. Харин энэ хооронд нөгөө таныг бүрэн таниж чадаагүй байсан хүн “Чи хэзээ ийм байсан юм бэ” гэж гайхна. Тэгэхээр эхнээсээ л би бигээрээ, чи чигээрээ байж, нээлттэй байх ёстой юм шиг. Хэт хичээж байгаад сул талаа харуулж нөгөө хүнээ сэтгэлээр унагаж байснаас, эхнээсээ бигээрээ байж хүлээн зөвшөөрөгдвөл тэр харилцаа удаан үргэлжлэх мэт.
Болзоонд хамтдаа яваад цагийг хамтдаа зугаатай өнгөрөөж болно, хэсэг хугацааны дараа хүмүүсийн дотоод би илүү гарч ирдэг, энэ үед ойголцоод давж бие биенээ хүлээн зөвшөөрвөл тэр харилцаа бат бөх байх боловуу. Мэдээж дотоод би минь нөгөө хүнд таалагдахгүй, тохирохгүй бол зүгээр л тохирихгүйгээ хүлээн зөвшөөрөх нь зөв байх. Харилцааг аврахын тулд та зарим зүйлсээ засч, сайнаар өөрчлөгдөж болно. Зүгээр л өөрийн Би-г л гээж болохгүй мэт. Харилцаанд миний гэх орон зай, тэр хүнтэй хамт өнгөрүүлэх орон зай хоёул байж гэмээнэ зөв мэт.
Зүгээр миний бодол шүү. Би нь хувийн сонирхол, итгэл үнэмшил, үзэл бодол, хобби, дуртай зүйл, хүсэл мөрөөдөл эмордог үе гэх мэт зүйлс хаха.
No comments:
Post a Comment