Sunday, June 11, 2017

Диплом

     Хүн юутай ч их сургуульд орсон бол дуусгах л хэрэгтэй. Сургуулиа дуусгахгүй бол амьдрал дээр бусад зүйлсийг ч замаас нь хаяж мэдэх юм. Тэр дипломыг сайн дүнтэй ч , муу дүнтэй ч авах нь чухал. Энэ яахав нэг хоёр нүүр дүнтэй цаас биш л дээ. Энэ таныг 4 жил их сургуульд суусныг илтгэхээс гадна, төгссөний дараах таны амьдралын өдрүүдэд бэлтгэх үе байдаг. Ангийхантайгаа нөхөрлөх, олон нийттэй хамт байх, багш, захиралтай харилцаж сурах, нийтийн дунд биеэ авч явах, хэнтэй нийлж хэн болох гээд л чамайг чи ч мэдээгүй байхад төлөвшүүлсэн өдрүүд.


     Хүмүүс сургуулиа А,B,C,D янз бүрийн л дипломтой төгсдөг. "Дүн" Бидний амьдралыг тодорхойлдоггүй, гэхдээ хэрэгтэй байдаг. Ажил дээр гарах үед хувь хүн чинь хэн бэ? Хэрхэн олон нийттэй харилцдаг, нийцтэй байдаг вэ? Хэрхэн манлайлах эсвэл гүйцэтгэх чадвартай вэ?гэх мэт хувь хүний чанарууд бас чухал байдаг. Үнэхээр А дипломтой атлаа , хувь хүний хувьд доголдолтой бол ажилд удаан тогтохгүй. Учир нь тэр нийгэмшээгүй. Диплом таны ажилд орох шалгуурын хамгийн эхнийх нь боловч хамгийн чухал нь биш юм. Гэхдээ түүнийг гартаа атгах нь таны цаашдын ажил хөдөлмөрийн гарааны эхлэл цэг юм.

No comments:

Post a Comment

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...