Хятдууд нээрээ хятад
гоймонгоо өөрсдөө иддэг юм байна лээ шд хахаха. Тэдний дуртай өнгө улаан, үсэг
нь ханз учраас л нэг л өөр харагддаг тээ. Харваас хужаа хахах. Тийм байх нь
аргагүй л юм байна лээ. Харваас хужаа юмаа өөрсдөө бас иддэг юм байна лээ
гэхдээ. Юу хэлэх гэсэн бэ гэхээр бид өөрсдөө л үндсэрхэг үзэл нэрэндээ хэтэрхий
муйхар хандаад байх шиг. Таныг хорлоё гэж хятад гоймон гарсангүй. Зүгээр л тэнд
байгаа гоймонгоос наймаачид авчирдаг хэрэг. Хятад хатаасан жимсээ тэд иддэг.
Хятад гоймонгоо тэд иддэг. Энэ бол зүгээр л хятад бараа болохоос тусгайлан танд
зориулсан хор биш гэдгийг л ойлгочихвол юутай таатай.
Мэдээж сайн, муу бараа
байна. Хямдыг нь авчирч үнэ нэмж зардаг нь хятдууд биш манайхан л юм байна лээ
үнэндээ. 20 юаны биш, 6 юаны тирког ашгаа бодоод авчирдаг. Арай үнэтэй жимсийг
биш, арай хямдыг нь сонгож авчирдаг. Өөрсдөө бид барилгаа баридаггүй, дээд заяат
хүмүүн бид тийм дор ажил хийхгүйн улмаас, хямд цалинтай хятад ажилчдыг манайхан
өөрсдөө оруулж ирдэг. Гадаад дотоод Монголоо ч сайн ялгахгүй, жирийн иргэдийн
зарим нь Монгол ч гэж мэдэхгүй байхад бид л өөрсдийгөө онцгойлон харж тэдний
дайсан мэт үзэж, зүгээр дороо үсчин тэнхээ, стрэссээ барах мэт...Харин дээрээ
хөлөө олоод хилээр нэвтрэх иргэдийн тоонд хязгаарлалт тавих хэрэгтэй мэт.
Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж..Угаасаа л бодлого,
ухаанаар дийлэхээс хүний тоогоор дийлэхгүй ард түмэн шүү дээ.
No comments:
Post a Comment