Хятдад өмнө нь нэг удаа найзуудтайгаа газраар явж очиж байлаа. Дахиж очхыг хүсэж байсан үгүйгээ мэдэхгүй ч хожсон билетээрээ тийшээ дахин нэг аялал хийлээ. Энэ миний амьдралд ямар нэгэн зүйл хэлэхийг хүссэн аялал байсан гэдэгт итгэж байна. яг одоо биш ч заримдаа хэсэг хугацааны дараа та тэндээс юу олж авсанаа ойлгох мөч байдаг л биздээ. Ингээд сэтгэгдлээ эхнээс нь хуваалцъя.
Тэд зүгээр л жирийн хүмүүс шиг санагдсан. Яг л бид Монголчууд Монголчууддаа ямар санагддаг шиг. Намайг Монгол гэж хэллээ гээд хэн ч үзэн ядсангүй, хэн ч цохиж зодсонгүй, дээрээс нь хэн ч чамтай сууна гэж дайрсангүй хахах. Хамгийн инээдтэй нь тэднийг жирийн л нэг өөр улсын хүмүүс гэж мэдсээр очсон хэрнээ, нүүр номны балай постуудыг харсаар тархиа угаалгасан мэт санагдав. Бараг тийм юм болох вий гэж дотроо айсан юмуу яасан юм.
Бидний үзэн яддаг хятад оронд биднийг бодож уурлаж зүхдэг, нүүрном хэрэглэдэг хүн нэг ч алга. Эхний өдөр очоод …VPN.. нэртэй аппликешн суулгасан. Тэрний тусалмжтай л нүүрномд нэг өдөр орсон. Харин маргааш нь утасны ..wifi. ч ажиллахаа больсон. Тэгээд VPN–ээ устгасны дараа утасны интернэт ажиллаж эхэлсэн. Ингээд тэнд тэдний wechat -messenger-ийг , baidu – google-ийг , youku- youtube-ийг орлох боллоо. Энэ бол тэдний онлайн ертөнц. Тэд танаас тусдаа өөрсдийн интернэт ертөнц дотроо амьдардаг.

үргэлжлэл бий...
No comments:
Post a Comment