Wednesday, January 30, 2019

Байгаадаа талархъя

Амьдрал янз бүр байдаг. Хагарсан өндөгнүүдийг доторхыг нь цуглуулаад варений шилэнд хийснийг, махыг нь шулсан ясыг хямдаар аваад хоол хийдэг айлууд байдаг. Атар талхыг хагаслаж, есийн тосыг граммлаж авдаг айлууд байдаг. Хичээл тараад өдрийн хагаст цагийн ажил хийгээд төлбөрөө олдог оюутнууд байдаг. Тэдэнд даалгавар хийх цаг ч хааяа хомс гардаг. Төлбөрийн зээлээр суралцдаг, онц сурахгүй л бол тэрнээсээ хасагдах гээд байдаг оюутнууд байдаг. Байрны зээл аваад байр авъя гэсэн ч банк таны материал, жилийн орлого хангалтгүй, урьдчилгаа өгч дийлэхгүй бол завшөөрөхгүй гээд буцдаг өрхүүд байдаг. Өнөөдөр зарим нь өдрийн талхаа хагаслаж авч байхад, та хэрвээ байранд амьдардаг, ухаалаг утастай, ажил хийхгүй, аав ээжээсээ халаасны мөнгө нэхдэг оюутан бол талархаж улам хичээж суралцах ёстой юм. Зарим хүнд бэрхшээл амьдрах чадвар суулгадаг бол, зарим хүнд хангалуун амьдрал амьдрах чадварыг нь үгүй хийдэг. Хэн нэгнээс илүү утас барьсандаа, гоё хувцас өмссөндөө бардаж биш талархаж амьдраарай. Бусдад илүү их туслаарай. Бардамнаж, томрох мөчдөө та унаж, бусадтай хуваалцах үедээ та илүү баяртай байх болно. Өөрийн хөдөлмөрөөр олж аваагүй зүйлээ бусдад бүү гайхуул~ 

Байгаадаа талархаж бусдад сайн сайхныг бүтээгээрэй~





Saturday, January 26, 2019

New Yorkд уйлахад романтик байсан.

Дөрвөн жилийн өмнө хэлний бэлтгэлд явсан юм. Би өрөөний охиндоо гомдоод ганцаараа Дэлхийн худалдааны төв орсон юм лдаа. Хол газар хүний нутагт цагийн зөрүүнд найз гэдэг хүн л хамгийн чухал байдаг. Байшин дээрээ очлоо оруулсангүй. Хоёр өндрийн оронд баригдсан байшинд загварынхан байдаг бололтой байсан. Хүмүүсээс гуйгаад, дагаж ормоор байсан ч зүрхэлсэнгүй. Тэгээд цааш алхлаа. Усгүй усан сангийн хашлаганы ирмэг дээр тэнд нас барсан хүмүүсийн нэрсийг бичсэн байлаа. Ганцаар цааш алхлаа. Далайн эрэг харагдана. Тэгээд ганцаараа эморч уйллаа. Бачуураад байсан минь л тэнд гарсан байх. Гэхдээ уйлж зогсохдоо инээд хүрээд байлаа. Уйлаад далайруу харахад тэнд эрх чөлөөний хөшөө зогсоно, дуртай далай минь мэлтэлзэнэ. Тэгээд ёооё New York.д эморох ямар гоё юм бэ гэж бодож билээ. Уйлж дуусаад, түүгээр нохойгоо салхилуулж байсан ахаас гуйгаад нохойтой нь хамт аятайхан патьер татуулчихлаа. Намрын өдөр оройн сэрүү орж эхэллээ. Эргээд би гэрлүүгээ явахаар зүглэлээ....

Эмороход гоё газар 

Thursday, January 3, 2019

Эр хүн та уйлах эрхтэй бас хэрэгтэй.

Манайхан эрэгтэй хүүхдийг эр хүн байж уйлж болохгүй гэж сургадаг нь наанаа зөв , нэг тийм нугарашгүй ган эр хүн өсгөх гээд ч байгаа юм шиг хэрнээ. Эсэргээрээ дотоод сэтгэлээ уудалдаггүй, хүнд муугаа үзүүлэхгүй гэж муйхарладаг. Заримдаа өөрийн байр суурийг хэт хамгаалж ноён нуруугаа үзүүлэх гээд мугуйлддаг хүнийг төлөвшүүлдэг мэт.


Сэтгэлээ тайтгаруулах нэрийдлээр архи ууж, буруу аргаар стрессээ тайлдаг. Тэгээд уухаараа хуримталсан зүйлсээ гаргаж, гарын чилээгээ гаргадаг ч юм шиг. Эр хүн та хэцүү үедээ уйлж болно, хашхирч болно, хэн нэгэнд гомдоллож болно. Нэгэн "Ted Ex" яриан дээр та уйлах хүчтэй бай, өөрийгөө уучлах хүчтэй бай, сул дорой байх хүчтэй бай гэж хэлдэг. Сүртэй харагдах, дуугүй дүмбийх нь хүчтэй гэсэн утга биш гэдгийг ойлгоосой. 

Дасгал хийсний дараа аз жаргалын гормон ялгардаг, хэн нэгэнтэй сэтгэлээ уудалсны дараа дотор чинь бугалсан араатан биш, зүгээр л чи үлдэх болно. Сэтгэл хөдлөлөө их барих нь ухамсаргүйд их л уур хилэн, бухимдал хуримтлагдахад нөлөөлдөг. Ухамсаргүйд хэмжээ хязгаар байдаг гэдэг. Тэгээд их хуримтлагдсан сэтгэлийн дарамт нэг өдөр ил гарах үедээ хүн хяналтгүй үйлдэл хийж хохирол учруулах нь элбэг. 


Та уйлж, ярилцаж, сэтгэлээ онгойлгож, асуудлаа дэлгэж, бусадтай зөвлөж, дасгал хийж заншаарай~





Sunday, December 9, 2018

Солонгост бизнесс аялал хийсэн тэмдэглэл #3

Гадаад явсан хүмүүс аль болох гоё зургаа постлодог. Манайхан солонгос руу зөндөө аялалын визээр явдаг. Гэхдээ ихэнх нь дан аялдаггүйг хэлдэггүй ч бүгд мэддэг. Хүнд гоё харагдах хэрэгтэй. Биеэ гоё авч явбал гоё. Гэхдээ зарим зүйлс үнэнээр байх хэрэгтэй. Ажил хийгээд хөдөлмөрлөж авсан зүйлийг хүн үнэлнэ. Гэхдээ улайм цайм мань тэнд очиж шоппинг хийж ирлээ гэх хэрэггүй л байх. Хүнд муугаа үзүүлэхгүй гэх бодол зөв ч гэлээ, худлаатаж томрох нь буруу хандлага мэт. Би энэ үйлдвэрт нэг өдөр ажилласан. 10жилийн биеийн тамирын заалыг 6-8 үржсэн юм шиг том талбайтай, өндөр таазтай агуулах заал. Пиво, вино, печень зэрэг дээр шошго наасан. 
Эхэндээ пиво энэтэр гээд маазарч л байлаа нэг литрийн шилтэй пиво цаг өнгөрөх тусам гаранд хүнд санагдаж, гар ядарсан өвдсөн. Хэсэг хугацаанд печений гадар талд шошго наасан. Ямар их баярлаваа. Энэ ажлын хэцүү нь байнга зогсдог. Гэхдээ авууштай нь аяга угаадаг шиг өдөржин усны гутал өмсөхгүй тул бөөрөнд нөлөөлнө. Хөл хөлөрч чийгтэнэ гэж байхгүй. Энэ миний өдрийн хоол, ихэнх нь ногоо. Энэ гурилан дотор жоохон мах бий. Би Монгол хүн маханд дуртай. Гэхдээ хааяа хөнгөн хоол идэж ходоодоо амраах нь зөв гэж өөртөө хэлээд цадсан болсон. Энэ ажлын хамгийн сонирхолтой нь энэ бараануудын үйлдвэрлэгдсэн огноо ирэх жилийн он сар өдөр байсан юм. Тэгээд бодсон. Ийм л юм бид иддэг, уудаг юм байна. Бараг хугацаа нь дуусдаг ч юм уу. Ажил хүнийг голдгоос, хүн ажлыг голдоггүй гэдэг байхаа. Гэхдээ би дахиад л илүү сайн сурах ёстой, хэлний боловсрол эзэмших ёстой гэж бодсон. 

Энд надаас өөр ингэж зараг авах хүн байх ч үгүй байхаа хаха.
Үргэлжлэл бий~


Wednesday, November 7, 2018

Оюутнуудад

Би нээрээ оюутан байхдаа хичээл тараад их зөнгөртдөг байжээ. Найзуудындаа очиж, хоол хийж идээд л, гудамж метрлэж алхдаг байлаа. Зөндөө өдрүүд тэгж өнгөрсөн. Тэрний оронд зарим өдөр нь хэлний дамжаа, хөгжмийн сургалтанд сууж байхгүй яаавдаа гэж одоо их бодох юм. Тэгсэн бол өдийд нэг хөгжим тоглодог бас нэг илүү хэл мэддэг, тэр хэл дээрээ ном уншдаг болчихсон байхгүй юу. Ажилд орсны дараа одоо тэр цаг нь гарахгүй байна. 
Заримдаа хичээлээ сайн уншихын оронд, солонгос драма үзэж эморно. Миний эморол ер нь их эртнээс эхлэлтэйн байна. Хаха. Гол нь хийх юмнуудаа хийчихээд эморох ёстой юм билээлдээ. Миний амьдрал нэг их муудаагүй лдээ. Зүгээр би одоо байгаагаасаа илүү өөрийгөө хөгжүүлсэн байж болох байлаа. Сургуулиа А төгсөөгүйдээ харамсаж байсан ч, дараагийн шатанд нь дүнгээ ахиулсан. Энхжин тогтвортой суугаад, номын санд олон цаг өнгөрүүлээд, бие даалтыг цагийг нь тулгаж биш бага багаар хийгээд хугацаанд нь өгдөг болсон. Цагаа хэрэггүй олон олон зүйлд биш, чухал гэсэн зүйлстээ зарцуулж сурсан. Гэхдээ Хожуу.
Тиймээс ажил дээр гарахаасаа өмнө оюутан байхдаа, дэмий зөнгөртөх цагаа өөртөө зарцуулаарай гэж оюутнуудад зөвлөмөөр байна.Тэгэхээр чөлөөт цагаа аль болох үр, дүнтэй, өөртөө хэрэгтэй зүйлд зарцуулж сургалтанд сууж, сайн дурын ажил хийж, өөрийгөө хөгжүүлэх зүйлд зарцуулаарай~

Л.Энхжин

Tuesday, October 23, 2018

Make lemonade

There is a glass dome building, sizes of buses and vehicles, going forward and past through the window of Beijing airport. I could not get on a plane. This time the reason was really stupid. I bought cheaper ticket online and misspelled one letter of my surname accidentally. Eventually, I became not me. Then, I could not go to Hong Kong just before I get there. The moment that two of my friends going to the gates, the moment that we hugged each other with weeping eyes and the last moment you were there alone, feeling lost and miserable. 

Then, I stood there stupidly, realizing my self that I am no one and nothing once you crossed the border. Now, the plane has boarded… There are people, all unknown, everywhere around me. Some of their smiley faces seem empty. I thought airport is amazing and important place where magic happens. Unfortunately, this time I noticed this was just a passing point. There is no magic; instead, there are profit places such as restaurants, shops and empty seats that people sit for a while during their travel. This building feels empty. The moment you cannot do anything, even you realized that you made mistake, is the empty, gloomy and crashed. 

So, there was no magic this time, I went to home in the following day. But these failed days would be a part of my life journey. Everyone learns from their mistakes. Anyways, life goes on….. Then I ordered my favorite Green tea latte with whipping cream on at the airport and sat there few hours, pondering my life; then, flew my home in the evening. If life throws a lemon to you, make lemonade with it.


Tuesday, October 9, 2018

Хорвоо дээр таниас ондоо хүмүүс байдгийг хүлээн зөвшөөрөх

    Осоржамааг үзэн ядаж байна уу? Өнөөдөр танд хэн нэгэн цамц чинь онцгүй байна гэж хэлсэн үү? Авъяаслаг Монголчуудад орсон тэр нэг залуу арай л өөр юм хийсэн бол тээ. Арчаагүй тээ. Энэ охин үсээ их тэнэг сүлжжээ. Зүгээр боочихгүй. Чи тэрийгээ тэгэхгүй яасан юм. Чи ийм байж хэрэггүйээ. Шал тэнэг хобби юу үгүй юу? гэж хэлж байхдаа та тэр хүмүүсийг өөр шигээ хэвэнд цутгахыг хүссэн. 
     Таны хэвэнд таарахгүй тэр өөрийгөө өөрчлөх гэж оролдох үедээ Тэр биш болж эхэлдэг. Оронд нь бусдын нүдэнд таалагдах хичээсэн хуурамч би болно. Түүнийгээ өөрөө ч мэдэлгүй өөртөө улам итгэлгүй болно. Нэгэнд таалагдахад нөгөө нь бас нэг юм хэлнэ. Бид ийм л хандлагатай, өөрөөсөө өөр байгаа хүнийг гаж буруу, тэнэг мангар гэж дүгнэдэг. 

     Тэгээд үр хүүхдээ ч яг өөр шигээ хэвэнд цутгаж, бусдын орон зай сонирхлыг хүндэлдэггүй, гоочилдог, тэнэг гэж боддог хүнээр өсгөдөг. Байгаагаар нь харж, ойлгож бусад хүмүүс таниас өөр гэдгийг хүлээн зөвшөөрөөд л сурчих. Таныг хэлсэн хэлээгүй хорвоо тэднийг даадаг юм. Таны хийх ёстой зүйл бол сайн тал руу нь хөтлөх, үлгэрлэх, чадахгүй бол угаасаа тус болохгүй бол лай болохгүй л амьдрах юм. 
Ер нь танд хамааралгүй юмыг оролдохгүй л байгаад сурчихвал. Өмхийг оролдохгүй бол үнэртэхгүй гэдэг дээ. 

      

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...