Осоржамааг үзэн ядаж байна уу? Өнөөдөр танд хэн нэгэн цамц чинь онцгүй байна гэж хэлсэн үү? Авъяаслаг Монголчуудад орсон тэр нэг залуу арай л өөр юм хийсэн бол тээ. Арчаагүй тээ. Энэ охин үсээ их тэнэг сүлжжээ. Зүгээр боочихгүй. Чи тэрийгээ тэгэхгүй яасан юм. Чи ийм байж хэрэггүйээ. Шал тэнэг хобби юу үгүй юу? гэж хэлж байхдаа та тэр хүмүүсийг өөр шигээ хэвэнд цутгахыг хүссэн.
Таны хэвэнд таарахгүй тэр өөрийгөө өөрчлөх гэж оролдох үедээ Тэр биш болж эхэлдэг. Оронд нь бусдын нүдэнд таалагдах хичээсэн хуурамч би болно. Түүнийгээ өөрөө ч мэдэлгүй өөртөө улам итгэлгүй болно. Нэгэнд таалагдахад нөгөө нь бас нэг юм хэлнэ. Бид ийм л хандлагатай, өөрөөсөө өөр байгаа хүнийг гаж буруу, тэнэг мангар гэж дүгнэдэг.
Тэгээд үр хүүхдээ ч яг өөр шигээ хэвэнд цутгаж, бусдын орон зай сонирхлыг хүндэлдэггүй, гоочилдог, тэнэг гэж боддог хүнээр өсгөдөг. Байгаагаар нь харж, ойлгож бусад хүмүүс таниас өөр гэдгийг хүлээн зөвшөөрөөд л сурчих. Таныг хэлсэн хэлээгүй хорвоо тэднийг даадаг юм. Таны хийх ёстой зүйл бол сайн тал руу нь хөтлөх, үлгэрлэх, чадахгүй бол угаасаа тус болохгүй бол лай болохгүй л амьдрах юм.
Ер нь танд хамааралгүй юмыг оролдохгүй л байгаад сурчихвал. Өмхийг оролдохгүй бол үнэртэхгүй гэдэг дээ.
No comments:
Post a Comment