Thursday, December 19, 2019

Та гоё залуу охин хардаг уу. Өөрөөсөө гоё хаха

"Намайг байгаагаар минь хайрлах ёстой шд" гэдэг утгагүй үг чихэнд их дэлсэж өөрийгөө хаядаг уу заримдаа. Хамаагүй хувцаслана. Идэж ууна. Таргалсан бас царай муутай. Буузан царайтай болчихно. Ийм байгаагаар минь хэн л намайг хайрлахавдээ ер нь бодоод байхад.  Арчаагүй байвал гэсэн үг. Тэгээд би мяаа байна гээд мяагаа хайхрахгүй байхад нь Гоё нь яаж тоож харахав дээ. 
Нэг өдөр ийм гаргалгаа хийсэн юм. Өөрөөсөө мяаа бол тоохгүй, гоёыг харах мөртлөө өөрөө гоё биш байгаад байна. 
Нэг жил бүр бэлхүүсгүй болтлоо таргалсан би найзынхаа Бөөртдэй эвэнт гэдэг юманд яваад “Жинхэнэ бүдүүр”-снээ мэдэрдэг юм. Эргэн тойрон бөөн туранхай охидууд, би юм ч идэж чадахгүй зовоостой. Тэгээд л тэр үйл явдлын дараа фитнесст явж эхэлсэн.Одоо бараг дөрвөн жил болж байна. Эхний 3 сар огт тураагүй өөх нь зөөлөрч бүр өт шиг харагддаг болсон байдаг юм. Багш хэлнээ: хоолоо хас, нүүрс усаа багасга. Юу ч байдаг юм. Идэж байгаа мөртлөө турмаар байна хаха. Төмс идэхээ болих гэж бараг бүтэн жил зарцуулсан. Миний хувьд төмсгүй хоол хоол биш байлаа. Тэгээд тураад цэмбийгээд ирэхээр бие ч хөнгөрөөд, хувцас ч зохиод, хүмүүс сайхан харьцаад эхэлнэ. Яг үнэндээ туранхай найзууд лав бүгд түрүүлээд борлогдож байгаа санагдаад байсан юм. 
За юутай ч ямар ч тэнэг юм бодож эхлүүлсэн нуруу шохойжих, хөших, хэт таргалах эрсдэлээс өөрийгөө хамгаалаад бас стресс тайлах нэг зүйлтэй болсон шүү. Нээрээ би өөртөө хайргүй бол хэн намайг хайрлах вэ дээ. Надтай хамт бүх насаар минь хамт байх бие минь.



1 comment:

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...