Үнэгүй кофе ба шударга сэтгэлгээ
Америкруу хэлний бэлтгэлд явж билээ. Сургууийн хотхон нилээн том. Нэг захаас нөгөө захруу бараг нэг цаг явж хүрнэ. Миний явдаг хэлний бэлтгэлийн байшин хотхоны нилээн цаад хэсэгт байдаг байлаа. Сургуулийн хаалгаар ороход жижүүр заавал үнэмлэх шалгана. Тэгээд яг чигээрээ алхангуут сургуулийн цайны мухлаг, цаад тал нь хоол иддэг заал. Цайны мухлагт чанадаг кофены машин, бэлэн хоол өрсөн хөргөгч, чихэр амттан тавьсан тавиуруудтай. Хуучин орос байрны том өрөө шиг л хэмжээтэй. Гол нь тэнд худалдагч байдаггүй байлаа.
Завсарлагааны цагаар Кофены машинаас хүмүүс кофе аваад л, дээр сүү, элсэн чихэр хийгээд л аваад явна. Дагаад л аваад л, нөгөө даабл латте товчийг дараад л, элсэн чихэр аваад л явлаа. Хэн ч мөнгө нэхсэнгүй худалдагч эгч алга. За тэгээд 2,3 удаа үнэгүй аваад л ууж орхилоо. Гэхдээ нэг л бишээ, үнэгүй байсан бол бүгд л авмаар даа гэж бодоод л өрөөгөө нэг тойруулж харлаа. Яг өрөөний дунд хэсэгт өөр нэг хэсэг хүмүүс оочирлосон нь төлбөрөө төлхөөр автоматд оочирлогсод байлаа. Тэд автомат машин дээр очоод яг авсан юмнуудаа тэмдэглээд, картаа хийгээд тооцоогоо төлөөд гарна.
Надад ичих сэтгэл хамгийн түрүүнд төрж билээ. хулгай хийгээд байгаа ч юм шиг хаха. Тэгээ би мөнгийг нь төлж чадахгүй үедээ кофе авч уухаа больсон. Эндээс шударга үйлдэл гэдэг зүйл эхлэлтэй боловуу. Тэд байнга оочирлодог, хэн ч оочир дайрдаггүй. Тэд худалдагч байхгүй ч мөнгөө төлдөг. Ийм нийгэмд хүн бусдын үйлдлээс суралцдаг. Хэрхэн энэ нийгэмд биеэ авч явахыг. Би кофегоо зүгээр аваад л байж болох байлаа. Гэхдээ дотроос нэг зүйл буруу шүү гэж хатгана. Тэрнийг зарж байгаа, ажиллуулж байгаа, үйлчилгээг бэлдэж байгаа хүмүүсийн сэтгэл, хөдөлмөрийг бодхоор дахиж бусдад шударга бус хандахгүйн тулд би нийгмий өмнө үнэнч байна.
Шударга.
No comments:
Post a Comment