ТҮК-ийнхэнд
баярлалаа гэж хэлцгээе!
Сайхан цэвэрэн хоттой болохыг бид
бүгд хүсдэг. Гэхдээ түүний төлөө гар бие оролцдог нь хэд бол? Зарим нэг нь
өөрсдөө бас хүүхдүүд нь машиныхаа юмуу, сууж яваа автобусныхаа цонхоор хогоо
шидэх юм. Өөрсдөө их л цэвэрхэн үлдэж байгаа бололтой хэхэ. Өөрсдөөсөө
эхэлцгээе. Хогоо халаасандаа хийгээд хогийн сав тааралдах үед нь тэнд хаячихая.
Өдөр болгон цэвэрлэх ажилтай байдаг ТҮК-ийнхэнд ч нэмэртэй, их хотынхоо
үзэмжинд ч тустай.
Оны өмнөхөн ТҮК-ийнхэнд баярлалаа гэж хэлцгээе нэртэй 10 мянга давсан
лайктай пост явж байсан санагдана. Би ч лайкаа харамгүй дарсан. Гэхдээ бодит
байдал дээр манай ТҮК-ийнхэн бидэн шиг интернэт ордог хэрэглэдэг, нүүр ном
хөтөлдөг боловуу? Бодууштай л. Би бол цөөхөн л гэж бодож байна.
Санаандгүй зарим нэгнийх нь хүүхэд
интернэт хэрэглэдэг байгаад, хараад ижий
аавдаа хэлсэн байж л магад. Харин өнөөдөр би гадаа хүйтэнд хог шүүрдэж буй
даарсан ахад баярлалаа гэж хэллээ. Тэр хүний нүдэнд ямар их баяр тодорсон гээч.
Бүгдээрээ интернэтэд байгаа зурганд лайк дараад хүнд нь очиж чадахгүй байгаа
талархлаа өөрсдийн биеэр л хажуугаар нь алхахдаа хэлчихье J
Хийж байгаа ажлынхаа төлөө, хүнд
хийж өгсөн зүйлийнхээ төлөө баярлалаа гэж хэлүүлэх хичнээн сайхан байдаг билээ.
Баярлалаа гэдэг үгийг гэрийнхэндээ ч, бусаддаа ч харамгүй хэлцгээе. Харамлах юу
байхав хэхэ.
Л.Энхжин
No comments:
Post a Comment