Чамайгаа хүлээхдээ итгэлтэй суудаг танхилхан бүсгүй
Чинийхээ энгэрт эрхлэх мөчөө хүлээн сэтгэлээ тэвчдэг эрх амраг
Учралын блюз цаг нь ирхэд зогсолтгүй эгшиглэхийг нь мэдэх болхоор
Чимээгүй өнгөрөх өдрүүдэд энэхэн зүрх үл түүртэн мишээнэ
Tuesday, August 12, 2014
#шүлэг3
Monday, May 19, 2014
#Шүлэг 2
Чи бичиж амжаагүй
шүлгийн минь төгсгөл
Чи мэдэрч амжаагүй
жаргалын минь амт
Чи туурвиж эхэлсэн
зохиолын минь өрнөл
Чи эзгүй байсан
сэтгэлийн минь эзэн
Чи нэгэн хэмнэлт зүрхний
минь догдлол
Чи хамтдаа бүтээх
амьдралын замнал
Чи тэрлэсэн шүлгийг минь дуу
болгох аялгуу
Чи сэтгэлийн хоймрыг
жаргалаар дүүргэх тэр нэгэн
Thursday, April 24, 2014
Гуйвах
Түүх гуйвдаг талаар
жаахан ярья. Бидний мундаг баатар Дамдины Сүхбаатар гуай 3 сарын хугацаанд л
Жанжин цолтой байж. Тэр үедээ түүхэн гавьяагаа бүтээсэн байна. Тэрнээс бүх
насаар улсын жанжин явсангүй.
Алдарт Чингүнжав
улсынхаа төлөө дайтсан баатар бус, Манжын тагнуул байж. Манжулс тагнуулаа
эргээд дуудсанд ирээгүй тул манай руу довтолгон дайрч л дээ. Тэрнийг нь бид
манай талын баатар байсан гэж харсан байна. Яалт ч үгүй манай тал шиг л
харагдаад байгаа юм.
Гуйвсан яриатай нөхөд
нэгнээс сонссоныг нөгөөд шууд л мэдэмхийрч, хачирланхан ярьж байна. Зарим нь
тэднийг мундаг гэж итгэж байна. Ахиухан чимэг зүүхийг "гоёх" гэж би л
хувьдаа ойлгодоггүй. Гэхдээ их чимэглэлтэй охидод зарим нь дурлаж байна. Дараа
нь сүү, цай сүлдэг, сүлдэггүйн талаар ярьж байна.
Хүчтэй салхинд мод
гуйваад л, худал үгэнд хүн гуйваад л. Тэгээд миний яриа бас гуйваад л...
Л.Энхжин
Tuesday, April 1, 2014
Хаврын синдромд өртөх гээд байна шүү!
Хаврын синдромд өртөх гээд байна шүү Та гэж өөртөө
хэлээд л. Урдах ажлаа сайн хий, урдах хичээлээ сайн хий, урдах бие даалтаа сайн
хий гээд л өөртэйгээ яриад яваад байнадаа ойрд. Уг нь зав муутай л байгаад л
байгаа хэрнээ яалт ч үгүй л автчих гээд байх юм энэ синдромны шуурганд.
Яаж зугтах арга байна бүх аргыг ашиглаад л зугтах
хэрэгтэй ер нь миний бодлоор. Тэгэхгүй бол сэтгэл хөдлөл юу ч хийлгэж мэднэ шүү
хааяа. Нүүр номоор бол энэ шуурга их нөлөөтэй байна. Хүмүүс 4 сарын 1-ээс өмнө
ч статусаа нилээн их өөрчиллөө. Бие биенээ олж учирсан тэр хосуудад сайн сайхан
бүхнийг хүсье.
Бичилгүй
жаахан удлаа. Зав муутай байсан юм өө. Сорридож болгоогоорой. Сайхан мэдээ
гэвэл 2 ч удаа бүтэлгүйтсэн шалгалтандаа тэнцээд сэтгэл их гоё байна. Тэдэн
удаад бүтэлгүйтсэн ч зөв цагтаа бүтдэг болохоор ерөөс бүү шантраарай. Хавараа
гэж...сайхан улирал шүү
Wednesday, March 19, 2014
# Шүлэг 1
Харцнаас
минь гуниг харах хүн бүү байгаасай.
Учир
нь би өөрөө гунигт харцанд дургүй.
Хүний
зовлон бага байгаасай, амьдралын амтыг нэмэх төдий.
Учир
нь би шаналалд дургүй.
Хүмүүс
надтай уулзаад баярладаг байгаасай.
Учир
нь би бусдаас тийм л зүйлийг хүсдэг.
Хүн та худал инээлгүй, уурлаж,бухимдаасай
Учир
нь би үнэнийг л хүсдэг.
Хөл алдаж
явахад минь ухааруулдаг байгаасай.
Учир
нь би дутуу дулимаг.
Бусдын
алдааг харан өөрт бүү бахдая,
Учир
нь энэ баясал биш, тэнэглэл.
Чамайг
муулах нэгний өмнөөс баярлая, тэр таниас илүү явна.
Ухаан
муу толгойдоо мэдэхгүй явна, өрөвдье.
Л.Энхжин
Л.Энхжин
Sunday, March 16, 2014
Хүн гэмээнэ хун билээ
Хүн гэмээнэ хун билээ. Хун нуурандаа хосоороо нисдэг билээ.
Нуур гэхдээ Говиос огт ондоо. Говь заримдаа улайссан тогоо шиг, сэгс цагаан
Богд ууланс сэрүү унах болоогүй юмуу. Өө нээрээ хавар болж байгаа билүү. Хавар дурлал дурсамж минь сэргэнэ. Тэртээх
өдрүүд тэнд дүүлэн ниснэ. Гэснээс Дүүлэн нис гэдэг монгол киног үзээд хэрэггүй гэсэн болохоор нь үзээгүй. Гэснээс кино урлаг Mонголд маш хөгжиж байна. Холливүүдэд дөнгөж нээлтээ хийсэн киног Монголын кино театруудад шууд гаргаж байна, чадаж байна. Яахын яаж ч чадахгүй ш д.
Хажуу өрөөнд гэрийнхэн цай ууж байхын, тэгэнгээ зурагт
үзэж байхын, би тэрийг нь энд бичиж суухын, та нар уншиж суухын, инээдтэйн гэж
бас бодож суухын, магадлалын онол явж байхын. Ер нь би тоондоо их муу л даа. Энэ
гэхдээ яг тоо бодож чаддаггүй гэсэн үг биш л дээ.
Зүгэээр ямар нэг зүйлийг сайн хийж чаддаггүй бол тоондоо муу
юм байна гээд л, юуг ч байсан сайн хийж байвал тоондоо сайн юм гээд л. Ингээд
миний ярьж байгааг ойлгохгүй байгаа бол тоондоо муу юм байна лол.
Ийм л хүндээ би, тийм л шидтэй дээ би гэдэг Монгол телевиз
дээр гардаг жүжгэн үлгэрийн хэсэг санаанд орлоо гэнэт. Уг нь хунгийн дууль, хайр ярих гэж байснаа ингэж далийлаа.
Ойлгосон бол та тоондоо сайн, ойлгохгүй бол яалт ч үгүй тондоо муу юм байна лол.
Л. Энхжин
Thursday, March 13, 2014
Гэр бүлээ хайрла
Гэр бүлтэйгээ элэг
бүтэн байгаадаа таларх, тэднийгээ хайрла. Сайн дурын ажлаар халамжийн газруудад
ажиллаж үзсэн. Зарим хүүхдүүдтэй нь зүгээр л нэг өдрийг нь хөжилтэй байлгахын
тулд, харин заримыг нь номын сан, хичээлээр дамжуулан нийгэмшүүлэхийн тулд тогтмол
уулздаг байлаа.
Хайр
халамжаар дутдаг болохоороо ч тэрүү нүдэндээ нэг л юм дутуу харцтай. Хааяа
зарим нь эгчээ гэж дуудна. Зарим нэг нь ээжээ гэж дуудна. Байрандаа нийтийн
хоол иднэ, ирсэн хүмүүсийн гар харна, хандиваар ирсэн хувцас өмсөнө. Өмнөөс нь
өр эмтэрмээр.
Гэтэл
заримдаа бид ижий аавыгаа өөрийн чинь л төлөө хэлж байхад нь мэдсээр байж
зөрүүдлэнэ. Эрхэлж байгаа нь л тэр биздээ. Буруу үед чинь загнаж. сайн үед чинь
хамт баярлах гэр бүлтэй байгаа тань Жаргал шүү танд хэлэе.
Энэ аз
жаргалаа үнэлж, хайрлаж амьдраарай. Хажуу дэргэд нь байхдаа хайртайгаа хэлж,
үнсэлт тэврэлтийг тэдэндээ харамгүй өгч байгаарай.
Ийм нэг
зураг хараад, тийм нэг хүүхдүүдийг санаад энийг бичиж орхилоо. Гэр бүлээ хайрла.
Л.Энхжин
Subscribe to:
Posts (Atom)
Cайн дурын ажилдаа баярлалаа
Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...
-
Утилитари үзэл нь онолын хувьд аз жаргалыг гол үнэт зүйлээ болгодог. Энэ онолыг үндэслэгч нь Жэрэми Бэнтам бөгөөд тэрээр бүх хүн ал...
-
Сайн байцгаана уу? Анх удаа л олонд өөрийнхөө талаар бичиж, блог хөтлөх гэж байна. Бага байхдаа их бүрэг ич...
-
2 найз маань ажлаар Бээжин орох болоод газраар явцгаая хамтдаа, хамгийн хямд зардлаар гээд Бээжингийн зүг хүлгийн жолоо залсан юм. Вагоноор...




