Tuesday, October 1, 2019

Энэ хоол гоё байгаа биз.

Хүмүүс намайг буффет ресторанд орсон л гэж харсан. Харин би азаар энэ гоё ресторанд нэг өдөр ажилласан юм. Тэгээд ресторан хаасны дараа үлдэгдэл хоолон дээр ажилчид л найрласан байдаг юм хаха. Гадаадад явахад байнга ресторан орж үнэтэй хоол идэж чадах биш, хааяа тэрнийхээ оронд нэг өмд аваад өмссөн дээр санагдаад байдаг юм. Гол нь гэхдээ шоппинг хийхдээ биш газар үзэж нүд тайлах нь л чухал гэж боддог. Хэдэн өдөр жижиг гуанзанд хэдэн зуун аяга угаасан би амттай юмнаас хамж шимээд л идэж өгсөндөг. Зарим ажилчид нь идэхгүй суугаад хараад юм яриад байна. Би ямар солонгос хэл бүрэн мэдэх биш, хааяа загнуулсан ч ойлгохгүй амар ч юм шиг. Гэхдээ хэрэгтэй юмаа ойлгож чадахгүй өнгөрөөх шиг хайран юм байхгүй. Солонгост ажлаа хийчихээд цалингаа нэхэж авч чаддаггүй хүмүүс ганц нэг байдаг л юм билээ. Хэлтэй бол хөлтэй гэж айхтар үг шүү. Би яахав хэл мэддэг найзыгааа дагаж хэд хоног ажил хийсэн.

Тэгээд инстадаа ийм зураг хийсэн. Зураг нь ч, хоол нь ч даж.

Яахав энэ хоолыг олж идсэн түүх нь гэхдээ ийм л байсан юмдаг🤣🤣🤣 Хүний л амьдрал..



Sunday, August 11, 2019

Италиийн Венец хот

Би одоо Италид Венец хотод байна. Хотын гаднах жижигхэн ресорт буюу амралтанд. Ресторанд нь түм бужигнасан, шуугиан ихтэй. Ресепшнүүд нь найрсаг гэж жигтэйхэн. Итали аялга их гоё санагдлаа. Прагт бороотой зутарч яваад хоолой өвдчих шахсан тул энд бороо хараад үнэхээр дургүй хүрч байлаа. Гэхдээ маргааш нартай байна тэр өдрийг сайн ашиглана гэж бодож байна.

 Итали улс их нам гүм санагдлаа. Хотын захад жижигхэн Бунгалов хаустай буудалд буусан болоод ч тэр үү. Гараад арван таван минутын газар гүйгээд ирлээ. Эргэн тойрон ногоорсон, модод, өвс ургамал, тал, жижиг тариалангийн талбай, үйлдвэр шиг байшин, бас хаусууд байна. Буудлын рестораны хоол 7.90 евро гэлээ. Арай үнэтэй санагдаад авсангүй. Прагт байхад идэх юм үнэхээр хямд байж гэж бодлоо. Кроноор тооцдог тул арай хямд оногдож байсан. Энд еврогоор тооцдог тул хамаагүй илүү үнэтэй тусч байлаа. Прагаас авсан вандуйны шөлөө ус буцалгагчинд хийгээд өтгөн сайхан шөл уучихлаа. Ингэж хэмнэж явна. Буудал нь гал тогоогүй юм лдаа. Уг нь кафенаасаа худалдан авалт хийлгэх сонирхотой. Хэн намайг барьцааны 20 евроны ус буцалгагчинд зутан шөл хийнэ гэж бодох вэдээ. хаха 

Хашаагаар оронгуут жижиг дал моднууд харагдана. Голдоо жижигхэн цэцэрлэгтэй тойроод хэвтэх сандлуудтай. Гэхдээ бидний ирсэн өдөр бороотой байсан тул цэцэрлэгт орох боломжгүй байлаа. Байшиндаа орлоо Уy булангийн жижиг байшингууд шиг. Шөнөдөө их сэрүүхэн юм. Гэхдээ эйр кондишнтой болохоор дулаан сайхан хонов. Шөнө сэрж асаагаад буцааж унтраах нь төвөгтэй юм. Хажуу байшингийн нэгнээс бүх юм дуулдсан байшингууд.  Хажуу байшингийн хосоос болоод шөнөжин унтаж чадсангүй.  Замын ядаргаа гараагүйн дээр шөнө нойр муутай хонох хэцүү байлаа. Өнөөдөр гарахгүй байхаар шийдлээ. Нэг найз маань надтай хамт үлдлээ. Бусад нь хот үзэхээр явлаа. Хэзээ ч юм бэ зөвхөн жуулчид очдог газруудыг биш нутгийн иргэдийн амьдрал аж байдлыг үзэх гоё байдаг гэж нэг жуулчин хэлсэн нь санаанд орлоо. Машинд суугаад, буугаад, үзэх юмаа үзчихээд буцаж суугаад өөр хотод очоод яг л ийм маршрутаар явах нь гоё мөртлөө бас тэр хотын амьдрал иргэд, тэдний ахуйг мэдэрч амжихгүй байгаа мэт санагдаж байв. 




Sunday, June 16, 2019

Сайн дурын ажил хийхийн нэг давуу тал энэ гэж боддог.

Ротаракт гэдэг гэр бүлд ороод бараг 4 дэх жил нь болох гэж байна. Бид үүнийг гэр бүл гэж нэрлэдэг. Учир нь тэнд бид олон цагийг хамтдаа өнгөрүүлж, хамтдаа нийгэмд тустай үйлс хийж, хамтдаа хөгждөг. Энэ жил Ротари олон улсын конвеншн Германы Хамбург хотод болсон. Хуралд оролцохоос гадна, бусад ротаракт клубүүдэд өөрсдийгөө танилцуулах, Монголыг төлөөлөх, аялах төлөвлөгөө гаргасан. Маш гоё, маш завгүй, их зүйл сурсан, үзсэн хоорондоо хөгжилдсөн, маргалдсан, ядарсан, баярласан, заримдаа хэцүү санагдсан олон өдрүүдийг хамтдаа давсан. Хүн олон дунд байх нийгэмших гэдэг маш том чадвар байдаг. Олны дунд би гэж цойлох нь зохимжгүй харагддаг. Заримдаа би ингэвэл гоё ч олноо дагах шаардлага гардаг. Сайн дурын ажил хийхийн нэг давуу тал энэ гэж боддог. Бас олон дунд би ямар жижиг вэ гэдгээ, хол аялах тусам би ямар өчүүхэн бэ гэдгээ мэдэрдэг. Замд ядарсан ч зургаа авхуулахаас өмнө нүүрний будгаа янзлаад, хувцасаа солиод авхуулах үе олон байсан. Мэдээж аялал гоё байсан гэхдээ өлсөх, даарах, хонох газаргүй болох, хүйтэн хоол олон хоног идэх, сайхан, муухай ааштай хүмүүстэй таарах, буудлын өрөө тансаг, тухтай, гал тогоотой байхаас гадна хүйтэн, халуун усгүй, ус буцалгагчгүй, жижигхэн, хулганатай байх ч үеүүд байсан. Амьдрал бол аялал энэ бүхэн бидний аяллыг бий болгосон. Зээл тавиад аялалд явсан. Цалингүй чөлөө авсан. Баян харагддаг мөртлөө зээлтэй хүмүүс шиг л явлаа. Зээл авсандаа харамсаагүй учир нь олж авсан туршлага мэдрэмж нь чухал байсан. Юм бүхэн харагдаж байгаа шигээ  хэт хээнцэр, бас муухай байдаггүй. Би мэдээж миний өнцгөөс бичих ч аялалын постууд айсуй. 

Tuesday, March 12, 2019

Мартын 8нд зориулав

Эр хүн халамжтай бусдын дэргэд эхнэрийнхээ талд ордог, хоббиг нь дэмждэг байхад л эмэгтэй хүн жаргалтай байх болно. 

Эр хүн халамжтай л бол эмэгтэй хүн хажуунаас нь холдож хөрч, гомддоггүй юм байна гэж олон жишээн дээрээс харсан. Монголчууд охиноо боловсролтой болгож, хүүгээ тэгж байгаад болно биз гэж өсгөснөөс одоо Эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ илүү боловсролтой болсон мэдээ байсан. Зарим эрчүүд ийм зүйлээс айдаг гэж хэлснийг ч олон сонссон. Боломжтой бол эрчүүд үргэлжлүүлж сурах хэрэгтэй. Үгүй бол одоо байгаа ажлаа сайн хийж гэр бүлээ тэжээх чадвартай байх хэрэгтэй. Эмэгтэй хүн таныг мастертай байна уу гэж харахаасаа илүү хэр түшигтэй халамжтай вэ гэдэгт анхаарлаа хандуулдаг. Хүний дэргэд эхнэрийн буруу байсан ч түүний талд ороод гэртээ очоод ярилцдаг байх. Зүгээр л миний талд орох хүн бидэнд хэрэгтэй. Бас та хэрвээ тогтмол ажилтай л бол хангалттай болохоос заавал баян байх албагүй юм. Энийг мөнгөө зарцуулах чадвар л гэх байх. Угаасаа ганцаараа амьдраад болоод байсан хүн дээр ирээд чиний хобби үнэн тэнэг юмаа гэж сонсох нь доромжлол ч юм шиг. Над шиг хоббитой хүн зөндөө, миний хүрээлэл байж л байхад, чамаас шүүмжлэл сонсох илүүц биз. Бидэнд сэтгэл санааны дэмжлэг, бас хамт байгаа хүндээ хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ л хамгийн чухал байдаг.

Гэхдээ зарим Монгол эрчүүдийн уламжлалт аархуу зантай энэ зөрчилдөж магадгүй л юм даа.


Л.Энхжин (Мартын 8нд зориулав)


Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...