Tuesday, June 26, 2018

Хүлээн зөвшөөрөх

Зарим зүйс цагаа олсон мэт санагддаг. Харин зарим нь үгүй. Гэхдээ юунд ч тохиромжтой үе гэж байдаггүй. Амьдрал баялаг тул бид зүгээр л болж байгаа зүйсийг байгаагаар хүлээж авч, гол нь хүлээн зөвшөөрч, урагш алхах хэрэгтэй. Надад ийм зүйл тохиолдох ёстой, би сайхан амьдрах ёстой. Эсвэл надад ийм зүйл тохиолдох ёсгүй гэж бодогдох үе байвч, одоо дараагийн алхам л чухал.

Заримдаа сайхан зүйл тохиолдоход итгэхгүй байх нь бий, би ийм зүйл хүртэх эрхтэй гэж үү хэмээн өөртөө эргэлзэх. Гэтэл тэр нь таны хүртэх ёстой тэр л аз, жаргал мөн байж болох.

Заримдаа бид байгаа байхгүй, ирэх ирэхгүй, болсон, тохиолдсон зүйлсийг хүлээж авахыг хүсэхгүй өөрийгөө стрессдүүлдэг. Мэдээж зарим зүйл бидний хийсэн үйлдлийн үр дүн, зарим нь огт хамааралгүй биднээс шалтгаалахгүйгээр амьдралд гарч ирдэг бэрхшээлүүд.

Таны хүсч буй зорилгод эхлэх тохиромжтой цаг гэж байхгүй. Зүгээр л эхлүүлсэн зүйл чинь дараа нь цагаа олсон байх нь бий. Тэрийг тааварлашгүй. Тиймд зүгээр л эхлүүл, асуудалдаа шийдэл хайж олоод, урагш алх. Битгий гоншигонож, бусдаас алдаа хай. Та өчигдрөөс илүү БИ болсон байх болно.

Thursday, June 21, 2018

Stupid optimist :P

How do you measure success in people. 

There was an interesting point that we measure it by certificates and by first three places that people awarded. In any competition, there are first three places and one or two rewarding places. And the rest of others left the feeling that they are not competitive. But, even a failure, the failures can lead you to success. It is a success that person has tried it whether it was a failure or winning of that time. This person has acknowledged that he/she needs to improve. 

Never see failure as an end. That is the real end. You can improve through practice, reading and more failures. You have failed. So what? Anyone never succeeds with one trial. There is years of practice at the back of that person. For example: in Olympics, people practice and practice for years to win in one annual competition. Never sit back and give up. No one can win without endeavors. I may sound ridiculous and stupid optimist. But this motivation and stupid optimistic feeling never made me feel terrible. Never give up on your dream. Because, you can achieve it someday. 

Nice to meet you. This is part of me


Thursday, May 10, 2018

Тэнд цэцэг ургана. Нарлуу мишээн.

 Хотын иргэн та нийслэлийн маань талаас илүү хувь нь гэр хороолол гэгдэх угтаа хувийн байшингийн хороолол нэртэй газарт амьдардгийг мэддэг л биздээ. Найзынхаа номын нээлтэнд очоод хэсэг амран дуу сонсон суухдаа. Миний харсан тэндхийн амьдралыг дуртган санав. Цагаан сараар толгойтын эцэс, Улиастайн эцэсрүү явахдаа энэ бол жирийн л нэг хотын хөдөөгийн гудам гэх сэтгэгдэл төрж байвуу..
Хүн харсан үзснээсээ илүү сэтгэж чаддаггүй. Түүн шиг хувцасгүй нэг нь хувцастай болохыг, өвөл шөнөөр шөнөжингөө гал түлэх нүүрстэй байхыг, усаа аваад гэртээ ороход ээжийн өгөх нэг чихэр л хамгийн сайхан мөч мэт санагдах. Айлын ах талх таллаж авна. Манай ээж граммын тос авна. Аав хааяа архи ууж ирнэ.Би аавыг уух ёстой гэж бодно. 
Өвөл гадаа утаа ихтэй хоолой бооно. Гэрлүү харихаар автобусны буудлаас алхтал замаа олохгүй жаал төөрлөө. Ээж хоолоо хийсэн боловуу гэж бодно. Унтхаасаа өмнө даалгавраа хийгээд ээжид аяга угаахад тусална. Би том болоод байранд амьдарна бид ус халааж, усанд орж, аяга угаахаа болино. (Мөрөөдөл!)
Намайг гэр хороололд амьдардаг гэж сургуулийн зарим хүүхдүүд дооглосон. Харин ч би өдөр бүр оймсоо өөрөө угаадаг юм чинь. Тэнэг эрх бацаанууд. Ээж өнөөдөр захаас өндөг авсан. Варений шилтэй. Ээжээс асуухаар тэд өндгөө ингэж зардаг болсон гэсэн. (Зах дээр хагарсан өндгүүдийг цуглуулаад шилэнд хийж хямд зардаг. Махны шулсан ясыг хямд аваад удаан буцалгаж шөл гаргадаг).

Хаа тааралдсан газраа цэцэг мэт хүүхдүүдийн мөрөөдлийг усалдаг нэгэн байгаарай

8км 400метр номны дууг сонсхуй дор..

Л.Энхжин

Tuesday, May 8, 2018

Үнэгүй ажил

Би үнэгүй ажил хийдэг. Зарим нь намайг яагаад энэ ажлыг хийдгийг их гайхдаг. Учир нь тэд зөвхөн цалинтай ажил хийдэг. Сайн дурын ажлыг би мөнгөний төлөө биш өөрийнхөө болон бусдын сайн сайхны төлөө хийдэг. Үүнийгээ миний нийгэмд хүлээсэн үүрэг гэж боддог. Саяхан "Ted Ex Монгол"д суунгаа ингэж бодлоо. Би үнэгүй ажил хийдэг гэсэн сэтгэгдлээс ондоо зүйлийг бусдад харуулаагүй юм байна гэж бодлоо. 
1. Юун түрүүнд би бусдын өмнө хариуцлагатай байж сурсан. Үйл ажиллагаа, семинар, уулзалт, сургалт хийх бүрт хэрэгцээт тоног төхөөрөмжтэй анги, слайд бэлтгэл, цай унд... гээд жижиг зүйлс болгон чухал байдаг. 
2. Төслийн тухай ойлголттой болсон. "Улиастай номын сан" төсөл дээр ажиллахдаа, жижиг төслийн загвар гаргаж, гэрийн дотоод зураг, зохион байгуулалт, ажлын хөлс.. гээд л бүхий л зүйлс, нэг хадаас хүртэл чухал байдгийг ойлгосон. Гэр номын санд зориулсан хандиваар цуглуулсан номуудыг янзалж суухдаа энэ бол хэдэн өдрийн тууштай ажил гэдгийг мэдэрсэн. 
3. Асрамжийн газар үнэгүй хичээл заахдаа би тэдэнд хайр дутагддагийг мэдэрсэн. Мэдээж би бүх асрамжийн газрын хүүхдүүдийг аваад өсгөж чадахгүй ч тэдэнд бага ч гэсэн тусалж, ийм хүүхдүүдийн тоо багасаасай гэж хүссэн. Залуус маань гэр, бүл төлөвлөлтийг илүү сайн ойлгоосой гэж хүссэн.
4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлтийн уралдаан болохоос өмнө сургалтанд суусан. Нүдээ боогоод хүн дагаж явж туршилт хийсэн. Үүнд итгэл хамгийн чухал байсан. Дараа нь сургалт дээр "Тэднийг бүү өрөвдсөн харцаар хар" гэдэг үг их тод үлдсэн. (Сэлмэн хөлт Сараагийн сургалт). Тэдэнд жирийн хүн шиг хандах ёстой гэдгийг ойлгосон. Тусалж чадахгүй бол харцаараа хүнд хэцүү мэдрэмж бүү төрүүл. Учир нь тэд ч бас жирийн иргэд. 
5. "Нүдээ нээ" хөдөлгөөнд санхүү босгохын тулд стикер зарж гадуур явахдаа би бага ч гэсэн маркетинг сурснаа мэдлээ. (Идэрээгийн старт ап хэрхэн эхлэх тухай ярианаас) Наймаа хийж үзээгүй хүн бизнессмэн болж чадахгүй шиг. Бараа борлуулж 400мянган төгрөг олсон маань үүнд зориулсан туршлага байсныг ойлголоо. 
Мэдээж сайн дурын ажил үнэгүй. Та харин ч үүнд өөрийн цаг завыг зарцуулдаг. Энэ ажил надад сэтгэлийн урам зориг, бусдад тусалж чадах юм байна гэсэн итгэлийг өгдөгөөс гадна, хувь хүний хувьд хөгжиж байдаг. Энэ бол үнэгүй ч үнэ цэнэтэй, мөнгөөр хэмжигдэх боломжгүй зүйл билээ.


Thursday, April 26, 2018

Утилитари үзэл


Утилитари үзэл нь онолын хувьд аз жаргалыг гол үнэт зүйлээ болгодог. Энэ онолыг үндэслэгч нь Жэрэми Бэнтам бөгөөд тэрээр бүх хүн аливаа нэг үйлийн үр дүнд аль болох адил тэгш аз жаргалыг эдлэх эрхтэй гэж үздэг. Утилитарианизын онолыг нийгмийн халамжийн хэрэгжилтэнд мөн ашигладаг. Энэ онол нь маш эртнээс үүсэлтэй бөгөөд Хятад болон барууны философийн аз жаргал бол сайн зүйл гэдэг суурь онолоос үүсэлтэй. Энэ онолын дагуу нийгэм дэх аз жаргалыг аль болох ихэсгэхэд чиглэсэн үйл ажиллагааг хүн явуулж байх ёстой. Хүн төрийг хүлээн зөвшөөрч байна уу, үгүй юу гэдэг нь хамаагүй. Төр аз жаргалыг ихэсгэснээр зүй ёсны болно гэж үздэг. 



Ямар ч нөхцөл дэх ёс суртахууны хувьд зөв үйлдэл нь ашигтай байх ёстой бөгөөд ашиг нь аз жаргалыг ихэсгэх, ая тухтай байх гэсэн утгатай юм. Гэхдээ энэ нь хэнд ашигтай вэ? ашиг нь ямар ашиг байх вэ? зөв үйлдлийг яаж тодорхойлох вэ гэдэг асуудлууд чухал болов уу. 



Утилитарианизм нь дэлхий ертөнц дээрх бүх үйлдлээс хүнийг л хамгийн аз жаргалтай болгох үйлдлийг хайдаг гэжээ. Энэ нь онол энэ утгаараа маш таалагдсан. Нэгэнт байгуулагдсан төр нь түмний төлөө бүх нийт, хамгийн олон хүний аз жаргалын төлөө ажиллавал улс орон илүү сайхан байх юм шиг. Гэхдээ аз жаргалыг хэмжих хэмжүүр хэрэгтэй. Хүн бүрийн аз жаргалын хэмжүүр өөр өөр боловч, мэдээж нийгэм бүхэлдээ аз жаргалтай байх нь чухал мэт. Миний бодлоор нийгмийн аз жаргалыг нийгмийн эрүүл, аюулгүй, иргэддээ ээлтэй байдлаар тодорхойлох нь байна. Мэдээж хүн бүрийн аз жаргалын хэмжүүр өөр боловч аль болох олон хүн эрх чөлөөгөө эдэлж, өөрийн дураар чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөж, эрүүл агаартай, хүүхдүүд тоглох талбайтай, өөрийгөө хөгжүүлэх боломж нь бүрдсэн ажлын нөхцөл орчинтой, улсын эмнэлгүүд, төрийн байгууллагууд үйлчилгээ сайтай байвал ихэнх хүмүүс аз жаргалтай байж болно гэж үзэж байна. 



Яг одоогийн байдлаар өвлийн Улаанбаатарт Монголчууд бид тийм ч аз жаргалтай биш байгаа болов уу. Хүүхэд, хөгшид, залуучуудгүй өглөө, орой утаанд угаартаж, бага багаар хордож, утаанаас хамааралтай өвчлөл нэмэгдэж, нас барж, хотод амьдарч буй хүн ам тэр чигтээ уушги амьсгалын замын өвчлөлд өртөж байна. Үүнээс үүдэн аптек, эмнэлэгт ачаалал ихсэж, аз жаргалтай, тайван амгалан хором мөчийг өнгөрөөхөөс илүү, эрүүл мэнддээ сэтгэл зовнин, эм, эмнэлэг ярьсан, гадаа мөсөн дээр хальтарсан хүмүүсийн тоо нэмэгдсээр. Эдгээр утаанаас үүдэлтэй өвчлөлүүдэд хүүхэд, хөгшчүүл дархлааны системийн үйл ажиллагаанаас болоод илүү өртөмтгий байгаа. Мэдээж залуучууд илүү дархлаа сайтай боловч, хамар хоолойн өвчлөлүүдэд нэрвэгдсээр бага багаар эрүүл мэндээр хохирч байгаа нь дамжиггүй юм. Гэтэл өнөөдөр төр үүнд хэрхэн хариуцлага хүлээх вэ? Төр татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгддэг. Тэгэхдээ хотдоо тэд амьдарч хамтдаа хорддог болов уу. 
Монгол улс Монгол улсын иргэн нэг бүрээс бүрддэг. Гудамжинд дуулан зогсох ах хүү, сүү зардаг эгч, ТҮЦ-ний эгч, цэвэрлэгч эгч, манаач ах, гудманд алхаж буй хүн бүр энэ улсын иргэн. Гэтэл өнөөдөр тэд бүгд аз жаргалтай амьдрах орчин нөхцөл бий юу? Байрны гадаах хүүхдийн тоглоомын талбайг булаан түрээсийн байшин барих нь зөв үйлдэл мөн үү. Хүүхэд хаана эрх чөлөөгөө эдэлж, бусадтай нийлж тоглож, хөгжих вэ? Уг нь тэр л байшин боссон талбайд. 



Утилитари онол нь өөрөө маш энгийн бөгөөд мөн чанартаа гурван угтвар нөхцөлтэй. Нэгдүгээрт, ёс суртахууны хувьд маш энгийн бөгөөд сайн нийгэм гэдэг бол аз жаргалыг дээд зэргээр хангах нийгэм. Хоёрдугаарт, төр аз жаргалыг байгалийн захиргаанаас илүүд авч үздэг. Гуравдугаарт, бидний сонголт нь төр үү, байгалийн захиргаа юу? Гэх мэт. Энэ онолын нэг дутагдалтай тал нь золигт гаргах зарчим байдаг бөгөөд олонхийн сайн сайхны төлөө цөөнхийг хохироож нь болно гэж үздэгт оршино. Жишээ нь: Террорист халдлага гарвал, ард түмэн ийм халдлага дахин гаргахгүйг шаардана. Гэтэл гэм буруутнууд шүүхийн өмнө очиж шийтгэл авсан үед л энэ нөхцөл хангагдана. Хэрвээ ард түмний сэтгэл санааг тайвшруулахын тулд өөр хүмүүст энэ хэргийг тохвол хэр шударга вэ? С.Зоригийн хэргийг олон хүн шүүмжилдэг. Олны хайртай хүн нас барахад алуурчныг олоогүй удсан ч сүүлд олон жилийн дараа алуурчдыг барилаа хэмээн зарласан. Гэсэн хэдий ч энэ хэрэг эргэлзээтэй хэвээр үлдсэн. Үүний адилаар олонхийн сэтгэл санааг тайвшруулахын тулд хүн хохироох нь зохистой бол энэ нь буруу юм. Хэрвээ ингэж үзвэл хэлмэгдүүлэлтийн хэрэг нь зүй ёсны мэт харагдах мэт. 



Мэдээж орчин үед ийм аллага, хэлмэгдүүлэлт болох тохиолдол бага боловч нийгэмд ийм зүйлс гарч болзошгүй юм. Энэ нь тухайн үед төрд хэн гарсан, хэн удирдаж буйгаас ихээхэн шалтгаалах мэт. 7 сарын 1-ний хэрэг хэмээн бидний мэдэх түүхэнд жирийн иргэдийг бослого гаргалаа хэмээн цагдаа халдаж, зодсон, хорьсон үйлдэл нь зөв үйлдэл мөн үү? 



Одоо Монгол улс парламентын засаглалтай. Бид эдгээр Улсын Их хурлын гишүүдийг төлөөллийн зарчмаар өөрдсдийгөө төлөөлүүлэхээр биднийг аз жаргалтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлүүлэхээр , бидний өмнөөс дуугарч, шийдвэр гаргах эрхийг өгөн санал хураалтаар сонгосон. Гэтэл одоо Монголын ард түмнийг та хэр аз жаргалтай байна гэж бодож байна вэ? Баян нь хөлжиж, баяндаа үйлчилдэг, нийгмийн дунд давхаргынхан нь татварын ихэнх хэсгийг төлж, төрийн төсвийнхөө ихэнх хэсгийг бүрдүүлдэг энэ улсад бид хэр удаан, хичнээн аз жаргалтай амьдарч чадах вэ? Тэгвэл үүнийг утилитари үзлийн дагуу хэрхэн хамгийн боломжит аз жаргалтай хэлбэрт шилжүүлж болох вэ гэдгийг манай засгийн газар нэг бодож үзэх хэрэгтэй юм шиг. Бид мэдээж ганц үзэл онолыг баримтлан улс орныг удирдах нь буруу боловч, утилитари онолын дагуу аль болох олон хүнийг хэрхэн, яаж аз жаргалтай амьдруулах вэ хэмээн бодож ажиллах нь энэ төрд гарсан хүмүүсийн ажлын гол мөн чанар гэж үзэж байна. Орчин үед хүний эрх, эрх чөлөө, эрүүл аюулгүй байдлыг маш ихээр дээдэлдэг болсон. Иймд эдгээр үнэт зүйлсээ эдлэхэд нь төр маш том үүрэг гүйцэтгэж удирдан зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Гэхдээ нийтийг аз жаргалтай болгох нэрийдлээр бусдын эрхийг хохироох нь зохисгүй юм. 




Л.Энхжин 
Сэдэвлэсэн эх сурвалж: Улс төрийн философи (Жонатан Вольф)


Friday, April 6, 2018

Мэдрэмжийн өрөө

Энэ хаалгыг татвал гуниглаж буй нэгэн эмэгтэй бий. Татах уу? Яах уу? Хүний гунигтай зүйл уншаад дэмий ч юмуу. Гэхдээ л энэ өрөөгөөр ороод гармаар нэг тийм мэдрэмжийг үзээд өнгөрмөөр ч юм шиг. Дараагийн хаалгыг тэсэн ядан хүлээнэ. Гэхдээ наана нь үүгээр хальт шагайчихъя. Хаалгыг нээлээ.... Тэнд ийм бодол байна. Бачуурал ихтэй гэхдээ дараа нь нимгэрсэн.
Түүнд гомдсон сэтгэлээ юугаар тайлах вэ гэж зөндөө бодлоо. Дотор бачуураад нэг л бишээ. Уйлъя гэтэл бардам зан зулгаагаад шүдзуумаар ч юм шиг. Тэгээд л гаднаа инээж, дотроо бачууран алхах тэр өдрүүд. Хэдэн хоног гөлийж явлаа. Хүчилж инээж бусдад харагдлаа. Гэхдээ нуугаад нуугаад харагддаг зүйл бол харц минь байсан. Гундуу байгаа боловуу гэж өөрөөсөө айна. Хэдэн өдрийн дараа гэртээ ганцаараа кино үзэж суулаа.Хайрын тухай... тэгээд л мэгшиж эхэллээ. Би өөрөө өөртөө уйлж байлаа. Дэрлэх хүн байсангүй. Арчих алчуур байсангүй. Жижигхэн алчуур байсан ч багадах санагдана. Тэгээд цурхирч уйллаа. Уйлаад л байлаа, уйлаад л байлаа. Хэсэг хугацааны дараа жаал тайвширч, бүлцийсэн нүдээ угаагаад, өөрийгөө толинд харж инээлээ. Энэ царайг ээ. Хардаа. Өөртөө инээд ч хүрэх шиг... Тэгээд дараа нь цай уухаар ус буцалгагачинд ус хийлээ. Ус буцалхыг хүлээнгээ нүдээ арчин зогсоно. Хоолой дээрх зангирал тэр нулимстай хамт урссан. Багассан. Би уйлсандаа баярласан. Тэгээд халуун цай оочлон, үргэлжлүүлээд зурагтаа үзлээ..............

Monday, April 2, 2018

#өглөө #өгүүлэл1

Тэр минь өглөө намайг үнсэж сэрээлээ. Ингэж сэрэх хичнээн сайхан гээч хэдэн мянган сэрүүлэгэнээс ч илүү таатай. Цайгаа уугаарай гэж хэлээд нөгөө өрөө рүү орлоо. Би нойрмоглон нүдээ нухлаад. Орноосоо өндийлөө. Нар нилээн дээр гарчээ. Хагассайн өдөр шүүдээ. Нээрэ тийм. Ажлын өдрүүдээр авч чаддаггүй нойроо амралтын өдрөөр л авах юмдаа. Босоод халаадаа авч өмслөө. Хаврын өдрүүд дундаа орсон, гадаа нар ээсэн сайхан өглөө байна. Угаалгын өрөө рүү алхлаа. Тэр минь кофе чанаж байна. Ямар сайхан үнэртэж байнаа. Тэгээд угаалгын өрөөнд ороод нүүр гараа угааж, шүдээ угаагаад гал тогоо орлоо. Тэр минь өглөөний цай бэлдчихэж. Америк маягийн өглөөний цай. Шарсан өндөг, шарсан гахайн мах 2 хэрчим, улаан лоольтой. “Баярлалаа хайраа” гэж хэлээд би хоолоо харлаа. Тэр минь “Сайхан хооллоорой” гэж хэлээд инээмсэглэв. Шарсан талхан дээрээ өндөг тавиад хазлаа. Талхны шар хийх чимээ, саяхан шарсан халуун өндөгний амт. Хоёулаа өнөөдөр юу хийх вэ, гарч кино үзэх үү гэж тэр минь асуулаа. Би ч баяртай нь аргагүй тэгье гээд л дэвхэцлээ. Өглөөний цайгаа уунгаа би түүнрүүгээ инээмсэглэн хэсэг ажлаа. Түүнтэйгээ ханилсан минь зөв сонголт шүү. Хөөрхөн гэж.. "Хөөрхөн гэж" гэдэг үгээ өөрийн мэдэлгүй чанга хэлж орхилоо. Тэр дахиад л инээмсэглэв. Ажлын өдрүүдээр би түүний өглөөний цайг бэлдэж өгдөг. Харин амралтын өдрүүдээр тэр минь бэлддэг. Бас болзоог тэр минь хариуцдаг. Ингээд л гэрлээд удаагүй бидний амьдралын амралтын нэг өдөр эхэллээ. Компьютер луугаа алхлаа.. кино харахаар. (сайхан өглөө..)

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...