Saturday, March 14, 2020

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон энэ үед заримдаа мэргэжил гэж асуух үед төвөгтэй л санагддаг. Гэхдээ үүгээрээ хоолоо олж идэж яваа. Сайн дурын ажил хийгээд 10 гаран жил болжээ. Би их сониуч зантай. Заримдаа амархан уйддаг. Хүнд туслаж кайф авах дуртай гэхүү. Тэгээд сайн дурын ажил хийдэг. 

Ажлын хажуугаар сайн дурын ажил хийхээр их сонирхолтой санагддаг. Олон хүмүүстэй уулзана, бас олон мэргэжил сольж үзнэ. Энэ хугацаанд нарийн бичиг, төсөл удирдагч, орчуулагч, алиалагч, жижигхээн тооцоо гаргадаг нягтлан, ухуулагч, талбай дээр жагсагч, наймаачин, худалдаачин, цэвэрлэгч, номын санч, багш, нүдний хараа үздэг хүн, тогооч, аялалын зб, сургагч багш зэрэг олон местэнд ажиллаж үзэж. Сургагч багш хийж байхдаа дэлхийн дулаарлын тухай, хүний наймааны тухай, бэлгийн боловсролын тухай ярьж явлаа. 

Заримдаа олны өмнө гарах хэцүү байдаг. Энэ бүхэн намайг эвдсэн бас бий болгосон. Өнөөдөр Энхжин гэдэг хүн төлөвшихөд сайн дурын ажил маш их нөлөөлсөн гэж боддог. Би өөрийгөө илэрхийлж сурсан, заримдаа багийн ажиллагаа бүтэхгүй бол уурлана, гэхдээ эхлээд ажлаа дуусгаад дараа нь эмоцио гаргадаг гэдгээ ойлгосон. Цагийн юм цагтаа л байдаг. Чи өвдөөгүй л бол ажлаа тухайн үед нь гүйцэтгэх ёстой. Сайн дурын ажил намайг төлөвлөгөө гаргах, ажил хуваарилах, дааж авсан ажлаа цаг тухайд нь хийх, хүмүүстэй эвийг нь олж харьцах, нийт дунд биеэ авч явах гэх мэт зүйлсийг аяндаа суулгасан байдаг юм. Энэ бүхнийг өгсөн нийгмийн сайн дурын ажилдаа баярлалаа. Үүнээс гадна энэ бүхэн олон сайхан найзуудыг надад өгсөн. Хамгийн үнэтэй зүйл нь найз нөхөд, дурсамжууд байдаг юм. 

Saturday, February 15, 2020

Энэ хүний амьдралдаа харж өссөн шийдэл

Манай сэтгэл судлаач найз хүүхдийнхээ хажууд огт хэрэлддэггүй гэсэн. Сэтгэл судлалын хичээл дээр үзснээр Хүүхэд асуудал шийдвэрлэх аргыг ухамсаргүйгээр сурдаг. Хэрвээ аав чинь чамайг зодход дургүй байсан ч, өөрөө насанд хүрсэн хойноо асуудал тулгараад шийдлээ олохгүй байх мөчид ухамсаргүйгээс шийдэл нь гарч ирдэг. Тэр нь хүч хэрэглэх. Энэ хүний амьдралдаа харж өссөн шийдэл энэ учраас хүсээгүй ч хамгийн эцсийн арга нь болж хувирдаг. 
Би хэзээ ч түүн шиг болохгүй гэж бодсон ч заримдаа мухардах үед ингэж илрэх боломжтой. Нэг удаа би дүүгээ загнахдаа Ээжийн хэлсэн үгийг тэр чигт хэлж билээ. 
Гэхдээ мэдээж өөрчлөх боломжтой, өөр хүмүүсээс асуудлыг шийдвэрлэх аргыг сурах, тэвчих хэрэгтэй байх. Би эр хүн гэж том дуугарч, баавар үйлдэл гаргахаас илүү заримдаа хүн чинь унадаг, гунидаг, хүч хүрдэггүй гэдгийг хүлээн зөвшөөрөх нь ч хүчтэй байхын нэр байх. Та уйлж байгаа бол сул дорой биш, хүчтэй байгаа хэрэг гэж "Тэд яриа"наас сонсч байв. Та төгс дүр төрхийг бусдад бүтээх гэж хэт их хичээх хэрэггүй. Хааяа гунидаг, бүдэрдэг, тэнэгтдэг, алддаг, ухаардаг, хичээдэг хүн л байх хэрэгтэй. 
Та яг өөртэйгээ адил хүнийг бүтээж байгаа.


Wednesday, January 22, 2020

Caen-аас Aix-en provence руу мөлхсөн нь

France-ийн Caen гээд жижиг хотын жижигхээн онгоцны буудлаас Aix-en provence руу хуриманд явсан юм. Caen-аас  Marseille хүртэл 1 цаг. Тэндээсээ Aix-en provence руу 10 минут шахуу хурдны галт тэргээр явах байсан юм. Барагцаагаар Google map зааснаар нийтдээ хоёр цаг. Гэхдээ хуримандаа 8 цаийн дараа очсон лол. Яг онгоцноос буунгуут л хуримын ёслолын газар байна гэж бодсон юмуу яасан юм би одоо хаха. 

Онгоцноос буугаад шалганаар гараад, Starbucks орж кофе аваад өглөө бэлдсэн хоолоо гаргаж ирж юу ч болоогүйм шиг идчихээд л онгоцны буудлаас гарлаа. Хотруу орох автобусаа олох гэсээр байтал 1 цаг. Автобусаа олоод хотруу ортол нэг цаг. Автобус галт тэрэгний буудал руу хүргэж өгсөн. Яагаад ч юм галт тэрэг маань явах цаг нь мөн мөртлөө хурдны биш жирийн галт тэрэг шиг харагдаад байв. Угаасаа тийм л байж 10 минут биш 1 цаг 10 минут явсан.

За тэгээд буусан чинь wifi олддоггүй. Зам гараад хэдэн байшин. Галт тэрэгний буудал нь бараг эзэнгүй. Зам гараад хүнээс очих газраа асуулаа. Эхний хоёр хүүхэн мэдэхгүй гэв. Дараагийн хүүхэн Google map гаргаж ирээд ойрхон юм байна алхчих ухааны юм ярив. Би яааж зураггүй алхах вэдээ. Tөөрнө шдээ. Гэхдээ нэг л бишээ газрын зураг дээр тийш хүртэл дахиад 1 цаг гэж заагаад байх шиг. За нөгөө эгч яваад би тэр хавийн байшингийн хаалга болгоноор орсон. Хоёр билүү 3дахь хаалга принтерний газар байв. Процессортой компьютертай ахаас арай гэж автобусны буудал заалгаж аваад алхтал 30минут. Очоод билетээ авахад за эндээс суугаад энд бууна гэлээ. За болчихлоо гээд л автобусанд суутал бараг 20 хэдэн буудлын дараа. Жинхэнэ Өөөх Май ГооД. За очиж л байвал хамаа алга. 

Тэгээд буутал ийшээ замаа дагаад жоохон алх гэсэн. 30минут алхаад хээр төөрсөн. Дуу хөгжим болсон нэг цамхаг олоод очтол өөр хурим байсан. За буцаад гараад алхаж байгаад зам зуур байсан хувийн эдлэнгээс зам асууж цааш явлаа. Гольф тоглож байсан хэдэн залуус гайхсан харцаар харна. За дахиад бараг 30 минут хээрийн замаар алхаад бас нэг өөр цамхаг шиг юмны хашаа олоод айдастай алхсаар дөхтөл олон дунд нэг таньдаг царай. Ёооххххххх

Ингээд анх удаа Google map итгэл эвдсэн юмдаа.😂😂



Thursday, January 9, 2020

Ер нь миний амьдралыг гайхамшиг биш би л дээшлүүлнэ лдээ

      Амьдрал чинь гэр бүлтэй болсноор төгс сайхан болохгүй. Зүгээр л шийдэх асуудлууд нь ондоо болно. Энэ бол гарц биш. Чамайг аврах хүн өөр хэн нэгэн биш чи өөрөө, толинд хар гэсэн мессежтэй юм зөндөө л сонсч уншиж байна. Гэхдээ заримдаа эмэгтэй болхоороо ч юм уу, би сэтгэл хөдлөл ихтэйдээ ч юмуу нөгөө идэвхитэй, өөдрөг, бусдад тусалхыг байнга чармайдаг, бусдыг өөд татах гэж зүтгэдэг Энхжин үхчихдэг. Яг ойрд тэр үхмэл байдалтайгаа байлаа. Комфорт зоннруу яг орчихоогүй мөртлөө бас гарахгүй. Хүүхдээ л сайхан амьдруулна гэж ярихгүйгээр, өөрөө эхлээд хийнэ гэсэн итгэлээр явдаг тэр Энхжин хаа нэгтээ хааяа үхдэг. Тэгээд бүх юманд тэгэс ингэсхийж хандаад, гэртээ суугаад, бодлоо хуваалцмааргүй санагдана, тусгаарлагдана, гөлийж драма үзэж цаг ална. 

      Хувийн амжилт гаргах гэхээр ажилдаа дарагдаад амжихгүй, дан ажил хичээл хийхээр нийгэмших, найз нөхөдтэйгээ уулзах зав гарахгүй. Тэр нь бүр их стрессдүүлнэ. Уг нь байнга сайхан зүйл хуваалцаж, асуудлуудаа сошиалаас нуудаг ч заримдаа тэр нь худлаатаад байгаа санагдана. Эсвэл угаасаа хувийн юм хувийн гэдэг бодолд хүлэгдэнэ. Хэд хоног үхсэн юм шиг яваад одоо л гэнэт сэхмээр санагдах шиг. Гэхдээ өөр нэг хүнээс дэмжлэг түлхэх хүч хэрэгтэй ч юм шиг. Тэгснээ тэр нь би өөрөө ч юм шиг. ТЭД яриа сонссоор залхсан ч байх шиг...... 
Хөөрхий тэр минь хөлөө олохгүй унаж бүдэрч явна уудаа...энэтэр😂😂

Ta толинд ямар дүр төрхөө хармаар байгаа вэ? 2020


Sunday, January 5, 2020

Төмс амьдрал

Карьерт амжилттай байх, хайр дурлалын асууудалд амжилттай байх хоёр шал ондоо юм байналээ бодохнээ. Би ажлыг бол асуудалгүй хийчихдэг мөртлөө, хайр дурлалын асуудал дээр төмс, түлээ, төмпөн, шанага юу байдаг юм. Угаасаа нэг гайгүй байж байгаад гэнэт тэнэг тэнэг юм ярьчихдаг. Тэрийгээ жөүк гэж бодоод. Комеди дээр лав тэнэг юм ярьж, өөрийгөө хийх тусмаа л инээдтэй байдаг юм шиг байдаг юм. Алдаагаа инээдтэйгээр хүнд хүргэх юмуудаа. Тэгээд л түлээрсээр байдаг байх. 

Хатан ухаан мухаан байхгүй. Тэр нь юу ч байдгийм өдийг хүртэл ойлгоогүй. Миний ярьдаг тоглоомны үгнүүд үнэндээ их сургуулийн ангийхан дунд тэнэгээрээ дуудуулаад л өнгөрдөг байсан. Тэнэж яваад комеди Open mic ортол зарим нь амжилттай болсон. Тэгэхэд л зөв газраа олждээ гэж өөртөө баярласан. Өмнө нь зүгээр л газар нь буруу байж таарч. Бүтэлгүй явдлууд нь жөүк болоод үлдчихнэ. Ядаж байхад тэр нь бас дуусахгүй нэг тийм төмс амьдралтай. 

Түлээнээс түлээнд, навчнаас навчинд, угаасаа төмсөнд хаанахын хатан ухаан байхавдээ. Гочигсумлаа минь сүүлд тоглож байгаад хоёр ч залуу уйлуулах шахсан. Би өөрөө аль 10 жилээсээ хоч нэр авч хийлгүүлсээр байгаад тэр нь дөжрөөд, дархлаажаад хэн ч юугсэн тоохоо больсон чихгүй толгой байдаг юм. Угаасаа тэгээд комедиануудтай удаан байхаар гэхдээ нормал хүмүүсийн жөүк даах чадварын мэдрэмжгүй болчихдог юм шиг байналээ. Лол. 

Төмс үгээ хэлэв. Харагдаж байгаа шигээ тэнэг биш, тэрнээс тэнэг шүү нээрээ😂
Баярлалаа😂😂



Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...