Tuesday, October 10, 2017

Солонгост бизнесс аялалаар зорчсон тэмдэглэл #2


8 сарын тэр өдөр би уйлсан. Би бас амралтаараа. Юугаа хийж энд ингэж тэнэгтээд сууж байгаа юм болоо гэж. Ингэж зовж байхаар зүгээр 500 төгрөгөөр зайрмагаа аваад гэртээ хэвтэж байхгүй яавдаа гэж их л бодсондоо тэр өдөр.
Бас л амралтаараа Солонгост ирээд л хэд хоноод шоппинг хийх мөнгө хиймээр санагдлаа. 7 сард борооны улирал, 8 сард халууны улирал гээд Солонгос гэдэг айлд ажил бага л олддог юм байна. За тэгээд ажил хийх гээд Солонгосын хөдөөгийн хөдөө, манайхаар сумын нэг газар очлоо. Өглөө 4 цагт босоод хоол идэж чадвал идээд, идэж чадахгүй бол тэгээд ачааны машины хойно суугаад ажил руугаа явна. Ногооны талбай руу очлоо. Би чинь 7 хоног шижигнэтэл ажиллаж, тэр мөнгөөрөө сэгсийтлээ шоппинг хийх хүсэлтэй. Их л баяссан, бөгсөндөө угладаг сандал өмсөөд инээмсэглэн зургаа авхуулсан хүн, орой нь уйлаад л буцав. Мөлхөө ургамалтай, өргөстэй зэрлэг таарлаа. Үдээс өмнө гайгүй жижиг зэрлэгүүд л байсан айлын талбайн зэрлэг орооцолдоод, томроод, өргөс нь ураад, хурууны үенүүд хоорондоо үрэгдэж цэврүүтээд. Гэхдээ л бүгд шүдээ зуугаад дуусгалаа. Өглөө 6 цагт эхэлсэн ажил, орой 6 цагт дуусах ёстой. Дундуур нь хаяад зугтаалтай биш, хаашаа ч явах юм. Халуунд үхэх гээд халууцаад зэрлэгэнд хатгуулаад түүж байх үед үхсэн ингэж амьдрах хэрэг байн уу, хэдэн төгрөгний төлөө ингэн ингэн байх хэрэг байн уу гээд л өөртөө үглээстэй.
Зэрлэг зулгаагаад гараа шалбалснаас 2 хоногийн дараа хор цацахаар явав. Ихэвчлэн урт юмаар хор цацдаг тэр нь гайгүй ажил байдаг юм байна. Тэгээд бас хор нь үнэргүй байдаг гэнэ. Гэтэл миний очсон өдөр үнэр ихтэй хор таарчээ. Нөгөө "ажлын хүнд нөхцөл" гэдэг үгийг сая л нэг ойлгох шиг. Тэгээд 5 хүн бэлхүүсэндээ юм уяад яг зэрэгцээд, 8 га газар уулын өөдөө, уруу алхаад байна алхаад л байна. Гартаа барьсан хор цацагч цаг өнгөрөх тусам л хүндрээд байна.
Үүнээс гадна халуун дулаан оронд гадаа ажиллахын хэцүү нэг юм нь бүгчим халуунд хөлс урсах. Үүрийн 6 цагаас эхлээд л 10 минут тутамд хөлс урсана, хувцас норно. Хөлсөндөө түлэгдэнэ. Би лав гэрлүүгээ буцаад харшилдсан нүүр, энд тэндхийн хөлсөнд түлэгдсэн арьсаа зүгээр болгох гэж 7 хоног лав эм, тос түрхсэн. Тэгсэн намайг хүмүүс хамгийн хэцүү өдөр нь ирсэн гэнээ. Гэхдээ л ер нь тиймэрхүү л байдаг байх. Дээрдээд хэр ч их дээрдхэв.
Бас тэнд ажил хийх гээд ирсэн эмээ нарыг хараад өрөвдлөө. 60 гарсан, нуруу нь бөгтийсэн эмээ нар зэрэгцээд л ажиллаад байна. Яадаг үйлийн үр юм бол гэж бодмоор. Би бол сайхан ач, зээгээ тойруулж гэртээ сайхан тэтгэвэрээ авдаг эмээ болмоор байна. Хоолонд нөгөө будаа, өвс ногоогоо л өгнө. Юун мах, жаахан байвал их юм.
Монголдоо бид жаргах юмаа. Идэх хоолтой, хоол нь мах ихтэй. Ажилтай, ажилгүй үед чинь аав, ээж хамаатан садан нь хооллочихно. Гэм нь тэжээлгэж байгаа хүн нь өөрөө амьдарч сурахгүй юм. Монголд амьсгалах агаар минь цээж дүүргэж, сэрүү татуулна. Энд ажиллаж байгаа хүмүүсээр бахархсан. Дахиад л "Солонгост ажиллаж буй тэднийгээ хайрла" гэж хэлмээр байна. Ардаа байгаа гэр бүлээ гэсэн сэтгэлээр өөрийгөө умартан ажилладаг тэднийг урмын үгээр тэтгэ. Бид чинь сэтгэлийн амьтад шүүдээ. Гэхдээ надад бол тэр сэтгэлийн хат нь дутсан байхөө. Ингэж хамаг арьсаа гэмтээж, шарх сорви болж, биеэ өвтгөж байхаар бага мөнгөндөө баясаж, гэртээ эрүүл сарууд хэвтэж байя. Гадаадад сургуульд сурч, тэнд хар биш, оффис ажил хийх чадвартай болохсон гэсэн бодол л тээж ирлээ. Найзууд минь. Хүний л амьдрал юмдаа. Хаашаа чиглэж, ямар амьдралаар амьдрах нь чиний л сонголт. Одоо залхуурч хэвтэж, хүнд ажил хийхүү? Одоо сайн сурч хөдөлмөрлөөд, сайн амьдрахуу?





Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...