Хос хоёр удаан хугацаанд хамт байх үндэс нь биеийн биш
сэтгэлийн нэгдэл байх. Хичнээн хэн нэгэн хажууд байгаад сэтгэл гаргаад байгааг
харж байгаа ч чи түүнийг жаахан ч үнэлэхгүй байх үе бий. Харин чиний сэтгэлдээ
тээдэг хүн ганц мессеж бичихэд л баярладаг биздээ. Ингээд хархаар тэнэг ч юм
шиг. Бид өөртөө сайн байгаа хүнтэй хамт байх хэрэгтэй атал яагаад ийм тэнэг
байдаг юм бол. Эмэгтэй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэж ярьдаг нь эр нөхрийн
байгаа байдлын сүүдэр эмэгтэй хүн болдог учраас, түүнийгээ дагаж амьдардаг
учраас байж мэдэх юм.
Ихэвчлэн эмэгтэйчүүд бид муу залууд илүү сэтгэл
татагддаг, угийн л хүүхнүүдтэй яриад сурчихсан, хүссэн үгийг нь хэлээд
сурчихсан, гэхдээ тэрнийг нь өгдөг хэрнээ илүү сайхныг харахдаа эхнийхдээ
сэтгэл нь тогтодгүй тэр залуугийн гэнэт холдох цааргалах шалтгааныг нь өөрөөсөө
боллоо хэмээн эмэгтэйчүүд боддог. Эмэгтэй хүн амархан дасдаг. Гэхдээ хүн хүнийг
мартуулдаг. Хэрвээ сэтгэл нь чамд зуун хувь биш л бол эрэгтэй хүн эмэгтэй хүний
хажууд удаан байхгүй. Тийм л үнэнийг хүлээн зөвшөөрхөд хэцүү байдаг. Тийм
учраас хүн болгоны хүссэн хүн болж хувирсан залууд биш, чамайг хайрлаж,
халамжилдаг, цаг гаргадаг залуу илүү хань болдгийг санаарай. Бид анхаарал татах
гэж биш, хайрлагдаж амьдрах ёстой юм шүүдээ.