Monday, February 24, 2014

Авахыг нь авнаа Урд хөрш мундаг

     Хятдууд чинь атаархмаар мундаг хүмүүс ш дээ. Монголоос даруй 67 дахин олон тэр бум хол давсан хүн амаа ямар мундаг удирдаж байнаа. Күнз-ийн сургааль ч бас мундаг. Надад нэг хятад найз охин бий. Ноднин их сургуулиа төгссөн. ТОЭФЛ шалгалт өгөөд 110 оноо авсан. Харвард-ыг Өө судалгааны сургууль гэнээ гээд голсон хүн шүү дээ. Мундаг байгаа биз. Гэтэл бид тэрийг нь энд мөрөөдөж суудаг.

    Энэ охин яаж ийм мундаг гээч, нийгэм нь тийм болгосон. Олон хүний өрсөлдөөнт нийгэмд ирээдүйгээ баталгаатай болгохын тулд, тэр олон хүнээс онцгойрхын тулд маш их хичээл зүтгэлийг сурахад зориулсан болохоор ийм амжилтанд хүрсэн.

    Харин бид нар цөөндөө ч тэрүү, их сургуульд орж чадахгүй бол хувийн сургуульд мөнгө өгөөд л төгсчихөж болдогтоо ч тэр үү. Болнодоо гэсэн амар бодлоор хойш суудаг юм шиг. Суухаар яаж явхавдээ хэхэ. Тэгээд хэн хожих вэ гэвэл хичээсэн нь. Тэгэхээр Хожихын тулд амьдарая.

   Тиймээс одоо байгаадаа сэтгэл амралгүй урдах хичээл, ажлаа сайн хийгээд, бүр даваад илүү өөрийгөө хөгжүүлэх зүйлд цаг гаргая. Холливүүдийн кинонд гардаг хотууд зүгээр л өөр хэлтэй, өөр арьстай хүмүүсийн амьдардаг газар. Тэр хотод амьдардаг хүмүүс яг бид Улаанбаатарыг юу гэж боддог шиг New-York ч юмуу Chicago-goo тэгж л боддог. Хэн тийм болгосон бэ гэвэл бас л өөрсдөө. Тэгвэл бид ч бас илүү сайхан хотод амьдрахын тулд, өөрсдийн амьдралыг сайжруулахын тулд, өөрсдөө л хичээх хэрэгтэй.

   Ганц жижиг алхам ч олны хүчээр агуу болдог. Цэвэрхэн хоттой болмоор байгаа биз. Хогоо өөрсдөө хаяхгүй байя. Тэгээд нэг л мэдхэд хүмүүс хог хаяхаа больчихвол шүүрдэх ч шаардлагагүй болно гээд боддоо. Гоё байгаа биздээ.Өөрсдөөсөө л эхлэх хэрэгтэй. Монгол хүн монголын баялаг/ их гоё нэвтүүлэг шүү/ Хазайх бас гоё. 

Л.Энхжин

Saturday, February 22, 2014

Боломж бага байх тусам улам хичээдэг юм шиг

          Би нээх олон удаа гадаад явж байгаагүй лдээ. Гэхдээ Америк руу 1 удаа, Солонгос руу гурван ч удаа хурлаар явж байсан. Америк явахад бол аав ээж 2 хадгалсан хэдэн төгрөгөөрөө л охиноо газар үзээд оюутны хуралд яваад ир гэж явуулсан. Гэхдээ л тэр үед мөнгө чанга, дүүгийн сургалтын төлбөр, миний сургалтын төлбөр өгдөг надад онгоцны зардлаас гадна айлд амьдрах хөлсний мөнгө 500$, аялалд хамрагдах 300$, тэгээд хармааны 200 $ өгсөн санагдана.

         Солонгос явах үеүүдэд бол би өөрөө явж болох боломжуудыг алдахгүйг хичээдэг байсан. Тэгээд материалаа өгөөд л байна хэхэ. Сайхан нь НҮБ-ийн олон улсын залуучуудын хурал буурай орны оюутнуудыг дэмжиж зардлыг нь даадаг. За тэгээд л гэрийнхэн өгсөн хэдэн воноо халааслаад л явна шүүдээ. Манайх жирийн л нэг дундаж монгол айл. Тийм айлууд гадаад руу зугаалж явах нь тун ховор ш дээ хэхэ. 

         Хүний нутагт хүмүүсийн аяыг харж их амьдардаг. Айлд байхад бол ариун цэврийн өрөөг ч хэрэглэхдээ айлын хүмүүстэй цагаа зөрүүлэх хэрэгтэй болно, aйл унтвал би унтана гэх жишээний. Хүмүүс нь уг нь их сайхан зантай ч гэлээ. “Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов” гэдэг үг тэр үед үнэхээр их мэдрэгддэг. Яалт ч үгүй айлд байгаа болохоор ая талыг нь харна. Хурлын үеээр бол байрлуулж байгаа газар нь тодорхой цагт хаана. Яг л тогтмол цагт хооллоно. Хоцорвол хоолгүй болно хэхэ. 


         Халаасны мөнгөндөө тааруулаад дэлгүүр хэсэх ч бас авьяас шүү хэхэ. Өөрийгөө авьяастай гэх гээгүй шүү. Яг тодорхой хэмжээний мөнгөтэй явахаар илүү жаахан тооцоотой л болдог. Авмаар юм зөндөө харагдана. Жоохон байсан болохоор бүр хэцүү. Гэхдээ бүгдийг нь авч чадахгүй нь тодорхой болохоор, дэлгүүр гарахаас өмнө яг хэнд юу авахаа маш сайн тооцоод бичээд яг чухал гэсэн хэдэн зүйлсээ л авна.

          Ер нь тийм хангалттай их мөнгөтэй байгаагүйдээ талархдаг. Яагаад гэвэл тэрүүгээр нь дамжуулааад мөнгөний үнэ цэнийг илүү их мэддэг, халаасандаа таарч амьдрах ухаан сурсан гэж боддог. Ажил хийх боломж байгаагүй л дээ хурлын виз байсан болохоор. Тэгээд ингээд явсаар байгаад өөрийгөө болгодог муу зан сурчихжээ. Хүнд тус болохгүй гэхдээ гай болохгүй. Тэгээд энийгээ хувиа хичээсэн зан гэж өөрөө бас бодохгүй. Тэгэхээр одоо өөртэйгээ ажиллая, бусдад бас туслая. Өөрийгөө засая, тэгээд гэрээ засаад, төрөө засая даа гэж хэхэ.

Л.Энхжин

Friday, February 21, 2014

За байз.. Хорвоо шударга #2

               Энэ долоо хоногт блог дээрээ нэг ч пост бичсэнгүйээ. Өглөө ажилтай гэж бодсон чинь болисон байж. Жаахан бичдэг юмуу. Хорвоо шударга #2 хэхэ. Тээр нэг хавар  НҮБ-ийн Зүүн Хойд Азийн залуучуудын хурал зарлагдсан юм. Би ч тэгээд идэвхитэй, хурал энтэр зарлагдвал аль болох материалыг нь бөглөхийг хичээдэг. Бүр нэг жил Дэлхийн банкнаас зарлагдсан эссэний тэмцээнд байгаль орчны тухай эссэ бичээд. Шалгараагүй лдээ тэгэхдээ өөрөө бичсэн гэдэгтээ, талархлын сертификат авсандаа сэтгэлдээ их  баяртай хэхэ. Ер нь бүтсэн ч, бүтэлгүйтсэн ч оролдоод үзнэ гэдэг нь надад их чухал юм шиг санагддаг. Болж байвал баярлана. Болоогүй бол улам хичээх хэрэгтэйгээ л мэднэ.

            Хуралд анкет өгсний дараа хариу нь гарах болоогүй бараг 2 сар хүлээсэн байх. Гэхдээ тэнцээд бүх зардлыг цаанаас нь дагаад Монголыг төлөөлөлөн оролцож байгаа 10 хүний нэг болж сонгогдон явсан юм.

             Хурлын үеээр  бусад оролцогчидтой нөхөрлөнө, хамтран ажиллана. Огт танихгуй ч гэлээ нэг зорилгын дор гэж цугласан учир уур амьсгал их гоё. Хуралд оролцож байхдаа зааварлагч нарыг хараад их бахархаж байлаа. Ямар мундаг хүмүүс вэ? Иим олон орны олон залуучуудыг  зохион байгуулаад гээд л. Тэдэнд зүгээр л орон болгоноос ирсэн тэр залуусын санал бодол, тэдний эв нэгдэл хэрэгтэй байсан юм. Эргээд тэр улсуудад хандсан, нийт залуучуудад хандсан үйл ажиллагаа хийх ирэх жилийн төлөвлөгөө гаргана.

              Тэднээс олж авсан тэр туршлага, үнэтэй   хувь нэмэр шиг би ч бас боломжтой болохоороо бусдад туслах юумсан гэдэг хүсэл төрсөн . Жирийн нэг монгол охины маруухан англи хэлтэй ч хүсэл эрмэлзлийг нь үнэлсэн гэж би боддог. Тэгээд л би улам л их сайн дурын ажил хийдэг болсон ч байж мэднэ хэхэ. Мод тарья, хог түүе гэхээр аль  болох л явахыг хичээнэ. Тэр чинь  бид байгальдаа, нийгэмдээ ч биш өөрсдөдөө ч оруулж буй том тус шүүдээ. Олны хүч оломгүй далай гэж дараа нь сэтгэлд нэг л сайхан.

              Сайн дурын ажил хийж байгаа амьдралын хэвшил бусдынхаас жаахан ондоо л доо. Гэхдээ нэгэн цагт жаахан байсан охины амьдралд оролцож байсан хурлууд нь маш их зүйлийг, ухаарлыг, хүсэл эрмэлзлийг өгсөн учир би эргээд амьдрлынхаа зарим хэсгийг энэ ажилдаа зориулахыг хүсдэг. 



Л.Энхжин 

Sunday, February 16, 2014

Хятдын Унтлагын автобус, Мантуун бууз 2 гоё :))

2 найз маань ажлаар Бээжин орох болоод газраар явцгаая хамтдаа, хамгийн хямд зардлаар гээд Бээжингийн зүг хүлгийн жолоо залсан юм. Вагоноор явахдаа хүртэл хамгийн хямдханаар нь, опшигоор явсан хэхэ. Замын үүд ороод тэндээс автобусаар хил даваад Эрээн ороод, цаашаа Бээжин ордог унтлагын автобусанд суугаад Бээжинд хүрсэндээ. Бидний нэг нь л хятад хэлтэй. Нэг нь хагас. Хоёр нь юу ч мэдэхгүй, дагаад л явжийдаг лол.

Унтлагын автобус их таалагдсан. Найз маань хэлсэн болохоор орны даавуутай явсан. Цаанаасаа хөнжилтэй, тэгээд 2 давхарт нь хэвтээл эргэлтэнд дээр найгаж, майгах нь гоё санагдаж энтэр. Шөнөжин явж байж Бээжин ордог. Зам нь бол зүгээр гулгуулна бараг. 

Их гүрний гэсэн шиг том л хот байна лээ дээ. Шоргоолж шиг их хүнтэй хэхэ. Бид нар их ганган хүмүүс шиг санагдсан.  Монголын гудамжаар алхахад эргэж харах хүн цөөхөндөө хэхэ. Харин хятдад болохоор хүн болгон харна, сониуч хүмүүс гэнээ ер нь бас. Гадуур явахдаа өөрийгөө нээх од юм шиг мэдэрч энтэр хэхэ. Танихгүй хүн хараад байхаар нь бас өөдөөс хараад л байвал мэндлээд зөрдөг. Нэг бодлын их гоё соёл юм шиг. Харсандаа бантаж мантахгүй хэхэ.

Тиан Ан Мэний талбай орсон нэг булан нь л бараг Сүхээ ахын талбай. Талбайн хажууд Мао Ци Дуны ордон байдаг. Харахад онц зүйлгүй ч түүхэн үйл явдал болж байсан газар.

 Яг аятайхан ресторан, хоолны газар дэлгүүрээр нь орохгүй бол хэцүү л газар шиг санагдсан. Харанхуй, буурай гудамж зөндөө олон. Тэгээд л 5 байшингийн хооронд ганцаараа явбал бараг л төөрнө. Бөөн ханз бичиг нэгийг нь ч ойлгохгүй хэхэ.

Өөр таалагдсан зүйл нь 2, 3 юаний үнэтэй, бараг тэндээ хамгийн хямдхан хоол байхаа. Мантуун бууз хэхэ. Монгол хоолтой их ойрхон болохоор таалагдсан. Янз бүрийн амтлагчтай хужаа хоолыг олон хоног идэж чадахгүй юм билээ. Сонин юмнууд таалагдсан байна гээд найз маань хэлээд байсан. Хүн хүнд ондоо л доо.

Л.Энхжин



Friday, February 14, 2014

Төрсөн өдрийн дараа дүүрэн баяртай , хөнгөн гунигтай

             Юу гэсэн ч үг юм тээ хэхэ. Өмнө нь тоодоггүй байсан уу? Нас явсан уу? лол. Нэг их явцан настай ч юм шиг. Хаашаа ч явцын тэр нь хэхэ./наргиа шүү/  Найзынхаа, өө биш, найзуудынхаа төрсөн өдөрт уригдан очлоо лдоо. Их сургуулийн найз охин маань гэр бүлтэй.  Тэгээд гэр бүлийн хүнтэйгээ хамт төрсөн өдрөө тэмдэглэдэг ёсон байнаа гэж. /орчин цагийн яриагаар ярих гэж үзэж тарнаа хэхэ/

             Хосуудын маань нэг нь 14, нэг нь 15нд төрсөн юм. Тэгээд л жил бүр яг Баллинтин ахын өдрөөр олон найзуудыгаа дуудаж тэмдэглэнэ шүүдээ.

             Зүгээр л их баяртай инээж цалгисан атлаа, хааяа хөнгөн гуниг төрсөн тийм үдэш байлаа. Гэр бүлтэй, найз охинтой, залуутай  олон найзууд ирлээ. Өөрөө бол би зүгээр гэж хэлмээр ч цаанаа л нэг тийм мэдрэмж. Бүрэн тайлбарлаж мэдэхгүй хэхэ.

             За тэгээд тэдэндээ аз жаргалыг, өөртөө ч бас аз жаргалыг ерөөе. Яагаад болохгүй гэж хэхэ . Аз жаргал , сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Найтаахад хэлдгийн адил Буянтай айлын бэр /хүргэн/ болоорой. Будаа шиг олон хүүхэдтэй болоорой сингл статустай яваа найзууд минь. Сэтгэл хөдөлсөн үү яасан ингэж л ярьж хэлмээр санагдлаа хэхэ.Яг юу гэсэн ч үгийн. лол 

Л.Энхжин

Tuesday, February 11, 2014

Валентин ах~

Би ер нь валентин тэмдэглэж байгаагүй юм байна гэж худлаа яриад ч яахав хэхэ. Ер нь бол энэ чинь мэдээлэл холбооны харилцаа муу байснаас болж харамсалтай төгссөн агуу хайрын түүх шүүдээ. Гэхдээ валентин хосоо олсоноо тэмдэглэх гэж хамтдаа нэгэн сайхан өдрийг өнгүүрүүлэх гэж “Ромео Жулетта” хэмээх уянгын халил нь дэндсэн хайрын түүхээр хачирлан тийм төгсгөлгүй боловч тийм л сайхан дундрашгүй хайрыг бие биендээ өгөхсөн гэж тэмдэглэдэг баяр шиг. Нахиалж буй үерхлийг, дундаа орсон хайрыг, ахимаг үеийн амьдралын өдрүүдийг энэ л өдөр чимж өгдөг.

Хайртайгаа учирсанд нь аз жаргалыг, арай л уулзаагүй байгаад нь дараа жил энэ өдрийг тэмдэглэн суухын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Цагаан сараар хүргэн, бэрийн сураг асуулгасан найзууд олон байх шиг байна билээ энэ нүүр номны статусны стастикыг харвал хэхэ.


Найз маань хэлсэн юм. Хайртай эмэгтэй маань ээж минь байгаан, ээждээ шоколад өгдөг юм уу гэж. Ёстой сайхан санаа. Энэ чинь хайртай хүмүүсдээ хайртайгаа хэлдэг хайрын баяр, хайраа илчилдэг баяр шүүдээ. Ер нь яагаад тэр валентин гэдэг залууг яриад байдгийн хэхэ. 

Л.Энхжин

Sunday, February 9, 2014

Нүдээр харах, сэтгэлээр харах шал ондоо

             Тэр хичнээн сайхан харагдлаа гээд сэтгэл шигээ байх нь алба бус, гялалзсан бүхэн үнэт чулуу байдаггүй, хямдхан сааны хэлтэрхий ч байж болдгийн адил хүмүүс хааяа тийм л байдаг. Тиймдээ ч гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэд үг зүгээр ч нэг гараагүй байх.

              Өнөөдрийн өнгө бус маргаашийн ирээдүй чухал учир аав, ээжийнх нь авч өгсөн хувцсанд бус, толгойд нь  байгаа мэдлэг, өнөөдрийн чамайг гэсэн сэтгэлгийг илүү үнэлээрэй.

              Өсвөр насанд байхад үсээ лаг засуулсан, ганган хувцас өмссөн, мундаг зүйлс ярьсан залуучууд яалт ч үгүй гоё сангдана шдээ. Цуурч байгаа болгон нь бас итгэмээр санагдаад л. Гэхдээ цаг хугацаа хэн хэн бэ гэдгийг хамгийн сайн таниулдаг зүйл болохоор нүдээр харсан бүхнээ, наана байгаа өнгө бүхнийг үнэн гэж бүү ойлгоорой. Яаравчлан дүгнэлт хийж нүдээ бүү таглаарай. Яарвал даарна шүү дээ. Өвөл болж буйг ч хэлэх үү. Ингээд л тэс хөндлөн яваад өгдийн хэхэ. 

Л.Энхжин

Tuesday, February 4, 2014

Явбал явдаг байхгүй юу!


Цагны нэг л эрэг нь ажиллахгүй бол цаг явахгүйтэй адил ямар нэг ажлын гүйцэтгэлийн үр дүн багийн ажиллагаанаас их шалтгаалдаг. Ажлынхаа нэгэнтэй таарамжгүй хувийн харилцаатай гээд энэ маань ажилд нөлөөлөх ёсгүй л гэж хэлэх гэсэн юм.

Зарим  заримдагууд нь тэгээд ажлаа бодоод туслах гэхээр тэрийг ус мэт хүлээж авах юм. Нэг бол доль үсэрч байна гэж боддог байхдаа зайлуул. Тэгж бодоод өөртөө итгээд урдах ажлаа сайн хийвэл буян нь дэлгэрэг хэхэ. Ард хоцордог хүмүүс л араар муулдаг гэсэн байхаа. Тэгэнгүүтээ тайвширч энтэр.


За тэгээд хувийн сэтгэгдлээс болж, хувьсгалийн ажил маань л хойшилж болддоггүй м ш дээ ер нь. Зарим заримдаг хүмүүсийг битгий тоо л гэж хэлэх гэсэн юмдөө. Гарчигнаасаа жаахан хазайчлаа. Гэхдээ л явбал явдаг байхгүй юу хэхэ. 

За нэг түүх ярьж өгье. “Харвард ба Титаник” гэдэг нэртэй :)

2008 онд Олон улсын хуралд оролцохоор Америкийн элчинд 14 хоногийн виз хүсээд 6 сарын виз даруулаад зуны амралтаа тэнд өнгөрүүлэх завшаан олдсон юм.

Хурлын дараа хэсэг хүмүүстэй хамт зүүн хойд хотуудаар аялсан.Очсон хот болгоныхоо томоохон их сургуулиудаар орж байлаа. Бостон хотод очих үед Харвардын их сургуулиар зочилсон. Очсон сургуулиудаас хамгийн энгийн хотхонтой, нэг л тийм дулаан уур амьсгалтай.

Тэр үед энэ алдарт сургуулийн номын сангийн түүхийг сонсож байж билээ. Аав, ээж, хүү гурав Титаник дээр явж байгаад онгоц осолдох үеээр нөхөр, хүүгээ алджээ. Ганцаараа үлдсэн ээж нь маш их хэмжээний мөнгийг хүүгийнхээ сурч байсан Харвардын их сургуулийн номын санд хандивлаж өдгөө дэлхийн хамгийн том гэгдэх 10 номын сангийн нэг сүндэрлэн босжээ. Ард үлдэх амьдралаа сайн сайхан үйлсэд, бүр хамгийн сайн үйл болох хүний эрдэм мэдлэгийн төлөө хандивласан тэр гайхалтай эмэгтэйгээр би маш их бахархсан. Сонсоход сэтгэл шимширмээр бас гайхалтай энэ түүх өдийг хүртэл сэтгэлд тод үлдсэн. 

             Тэр бүр хүмүүст яриад суух боломж олддоггүй энэ түүхээ та бүхэнтэйгээ хуваалцахыг хүслээ. 


Л.Энхжин




Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...